Та HOLLYWOOD SMILE-ын талаар мэдэх үү?

HOLLYWOOD SMILE гэж юу вэ?Hollywood smile гэдэг нь тухайн хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбараар тэгш сайхан, өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг бий болгох зорилго бүхий нүүр ам судлаач эмч, ажилтны хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хийгдэх эмчилгээ юм. Үүнийг дараах аргуудаар хийж болдог. 1. Өөрийн шүд хэлбэр өнгөний хувьд асуудалгүй боловч БАЙРЛАЛ БУРУУ байвал гажиг заслын аппаратаар засаж тэгшилж болно.

2. Таны шүд зөв хэлбэртэй, зөв хаздаг боловч ӨНГӨНИЙ ХУВЬД СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ бол цайруулах эмчилгээ хийлгэж болно.

3. Та шүднийхээ ХЭЛБЭР БОЛОН ӨНГИЙГ ӨӨРЧИЛЖ СЭРГЭЭХ хүсэлтэй бол Бүрээс болон U-veneer буюу паалангийн дэвшилтэт аргуудаас сонгож болох юм. U-veneer –Өөрийн шүднээс өөлж засахгүй шууд шүдэн дээр ломбоны материалаар нааж хэвээр дарж хийдэг шүдний гоо сайханы эмчилгээ юм.

Бүрээс –Өөрийн шүднээс өөлж засаад хэв авч лабораторид циркон материалаар зорж хийдэг согог засал, гоо сайхны эмчилгээ юм.

БҮРЭЭСИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ХИЙДЭГ ВЭ?• Том ломботой шүдийг хамгаалах• Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдийг хугарахаас сэргийлэх• Шүдний цөгц хугарсан үед шүдний гоо сайхан болон үйл ажиллагааг сэргээх• Гүүрэлсэн шүдний тулгуур болгох зорилгоор• Авагддаг шүдний тулгуур болгох зорилгоор• Гоо сайхны заалтаар /шүдний өнгө хэлбэрийг өөрчлөх/ гэх мэт. БҮРЭЭС, ГҮҮРЭЛСЭН ШҮД ХИЙЛГЭСЭН БОЛ ХООЛЛОЛТ ДЭЭР ЮУГ АНХААРАХ ВЭ?

· Эхний нэг сар будаа, шөл, талх, жижиглэсэн мах, хөнгөн хүнсний ногоо, загас зэрэг жижиглэж, буталсан хоол голдуу хэрэглээд аажмаар энгийн хоол хүнсээ идэж болно.· Бүрээсээ удаан хугацаанд хадгалахын тулд мөс, хатуу ааруул, самар зэргийг идэхгүй байгаарай.· Анх удаа бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр хийлгэсэн тохиолдолд бага зэргийн эвгүй мэдрэмж төрж болно. Энэ багахан хугацааны дараа хэвийн болох тул санаа битгий зовоорой. · Бүрээс наасны дараах 24 цагт наалдамхай хоол хүнс идэхийг хориглодог байгаа.· Халуун, хүйтэн хоол унд идэхэд эхний үед мэдрэгшил үүсч болох ба энэ нь аажимдаа арилах болно. Хэрвээ 6-н долоо хоног ба түүнээс хугацаанд мэдрэг байдал үргэлжилсээр байвал эмнэлэгтээ заавал хандаарай.БҮРЭЭС, ГҮҮРЭЛСЭН ШҮДИЙГ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?· Бүрээс хийлгэсэн тохиолдолд хагарч болох тул болгоомжтой байгаарай. Ялангуяа үүдэн шүдэнд хийлгэсэн тохиолдолд савх, халбага, сэрээ гэх мэт металл зүйлсийг зууж хазахгүй байгаарай.

· Тулгуур шүдээ цооруулахгүй, бүрээсээ удаан хугацаанд хадгалахын тулд шүдний утас, шүд завсрын сойз, шүдний сойз зэргийг зөв, тогтмол хэрэглээрэй.

· Гүүрэлсэн шүдэлбэр хийлгэсэн тохиолдолд байхгүй шүдийг нөхөн сэргээсэн хэсэгт зориулалтын шүдний утас хэрэглэж цэвэрлэж байгаарай.

ТАНЫ ЗӨВ ДАДАЛ ЭРҮҮЛ БАЙХЫН ҮНДЭС БОЛДОГ УУ?Тиймээ. Мэдээж тийм.· Өөрийн шүдтэй адил бүрээсний ойр орчимд буйл үрэвсэж болдог. Хооллосны дараа болон унтахын өмнө жижиг сойзоор заавал угаах, шүдний утас хэрэглэж хэвшээрэй.· Бүрээс болон шүдэнд үүсч болох гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол 6 сар тутамд үзлэгт хамрагдаж байгаарай. Ингэснээр бүрээсний ойролцоо асуудал үүсэхэд эрт үед нь илрүүлж арга хэмжээ авч чадна.· Тулгуур шүдэнд үрэвсэл үүсч хүндэрсэн тохиолдолд бүрээсийг авах хүртэл асуудал үүсч болдогийг анхаарна уу. ПРОДЕНТ ЭМНЭЛЭГ
📌 Хаяг: 13-р хорооллын Натурын дунд зам дагуу, Pizza hut-ын замын эсрэг талд
☎ Утас: 7701-2828, 9403-2828

One Comment
  1. Reply
    Адъяа

    Hollywood smile нь 1 шүд нь хэд вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах