ШҮДНИЙ АППАРАТ ЗҮҮХЭЭС ӨМНӨ ЮУГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ШҮДНИЙ АППАРАТ ЗҮҮХЭЭС ӨМНӨ ЦООРСОН ШҮДЭЭ ЭМЧЛҮҮЛЖ, АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙГ САЙН САХИДАГ БОЛОХ НЬ ЧУХАЛ.

Гажиг заслын эмчилгээ ихэнчлэн 2 ба түүнээс дээш жил үргэлжилдэг учир үйлчлүүлэгч эмчилгээ хийлгэхийн өмнө амны хөндийгөө бүрэн эрүүлжүүлэх нь гажиг заслын эмчилгээний явцад гарч болох хүндрэлээс сэргийлдэг ба шаардлагатай бол доорх эмчилгээ, үйлчилгээг хийлгэнэ. 1. Цоорсон шүдээ ломбодуулах2. Сувгийн эмчилгээ хийлгэх3. Шүд авахуулах (Саатсан агт араа, Эмчилгээ хийлгэх боломжгүй хүндэрсэн шүд)4. Буйлны эмчилгээ (шүдний чулуу түүлгэх)5. Фторт гель түрхүүлэх6. Араа шүдний ховилын хамгаалалт тавиулахГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ НЬ УУ?

– Гажиг заслын эмчилгээ үргэлжлэх хугацаа, хувь хүний онцлогоос хамааран гарч байгаа үр дүн харилцан адилгүй. – Гажиг заслын эмчилгээг бүх насны хүн хийлгэх боломжтой ба шүдний хөдөлгөөн сурвалжийг рентген зургаар харж оношилсны дараа эмчилгээ хийлгэх эсэхийг шийддэг.- Сүүн шүд нь байнгын шүдээр солигдож дуусах насандаа буюу 12-14 насанд бүх шүдний сурвалжийн орой гүйцэд хэлбэржсэн эсэх нь аппарат зүүж гажиг заслын эмчилгээ эхлэхийг шийддэг.- Гажиг заслын эмчилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 2-3 жил байх ба шүдний гажгийн зэргээс хамааран хугацаа харилцан адилгүй. Иймээс эмчилгээний явцад өөр улс руу удаан хугацаагаар явах нь эмчилгээг бүрэн дуусгах боломжгүй болгодог учир урьдаас төлөвлөж эмчилгээндээ орох хэрэгтэй.- Гажиг заслын эмчилгээ дууссаны дараа бэхжүүлэгч аппарат зүүх шаардлагатай. ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭГ НАРИЙН ХЭМЖИЛТ ОНОШИЛГООНД ТУЛГУУРЛАН ХИЙДЭГ.

Гажиг заслын зэмсэг зүүх гэж буй үйлчлүүлэгчийн заавал хийлгэх шаардлагатай зүйл бол оношилгоо юм. Оношилгоо гэдэг нь гажиг заслын эмчийн эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой ажилбарын нэг байдаг. Оношилгоонд: 1. Гавлын ясны хажуугийн рентген зурагт

– Эрүү, хоншоорын ясны байдал – Үүдэн шүдний налалтын градусын зэргийг тодорхойлсноор тухайн үйлчлүүлэгчийн
нүүр төрхийг үнэлнэ. 2. Эрүү хоншоорын дэлгэмэл рентген зурагт

– Шүд бүрийн ёзоор түүшин ясанд хэрхэн суусан байдал – Түүшин ясны шимэгдэл – Илүү шүд, саатсан шүд – Агт арааны байрлал – Эрүүний үе зэрэг ясны бүтцүүдийг харна3. Үйлчлүүлэгчийн шүднээс хэв авч шүдний загвар дээр хэмжилт хийх

4. Шүдний загвар дээр оношилгоо хийснээр тухайн үйлчлүүлэгчид тохирсон эмчилгээ төлөвлөн гаргадаг.

📌 Хаяг: 13-р хорооллын Натурын дунд зам дагуу, Pizza hut-ын замын эсрэг талд,
ПРОДЕНТ ЭМНЭЛЭГ
☎ Утас: 7701-2828

One Comment
  1. Reply
    Бадрах Бүтэмж

    урд нэг шүдний маань тал нь хиймэл юм л даа шүдний апрат зүүж болох болвуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах