ШҮДНИЙ ГАЖИГ ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Нүүр амны Гажиг заслын их эмч аппарат, зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын хэвийн харьцаа үүсгэхийг гажиг заслын эмчилгээ гэнэ. Хэрэв таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Энэ нь шүд цоорох өвчин,буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэлд өртөх магадлалыг ихэсгэх бөгөөд улмаар шүдээ алдахад хүргэдэг байна. Гажиг заслын эмчилгээний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна.ШҮД ЭРҮҮНИЙ ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

  • Амны хөндийн эрүүл ахуй сайжирна / шүдний цоорол, тулгуур эдийн байдал
  • Нүүрний гадаад төрх сайхан болно
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.

ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?Гажиг заслын эмчилгээ нь дараах үе шаттайгаар явагддаг:- Юун түрүүнд таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол нүүр амны гажиг заслын мэргэжлийн эмчид үзүүлэн, зөвлөгөө авах хэрэгтэй.
– Зөвлөгөө авсны дараа шүдний дэлгэмэл болон гавлын эгц урдаас, хажуугийн рентген зураг авахуулах хэрэгтэй.
– Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгнө.
– Эмч нарийн хэмжилт, оношилгоо хийнэ.
– Дараа нь амны хөндийд өвчлөлтэй шүд байвал бүгдийг нь эмчлүүлнэ.
– Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг эмч танилцуулна.
– Үүний дараа аппаратын төрөл, зүүх хугацаагаа товлодог.
– Аппаратын төрлөөс хамааран 28-45 хоногийн хугацаанд 1 удаа эмнэлэг дээрээ ирж хянуулна.
– Шүдний гажиг засагдаж, боломжит үр дүн гарсны дараа аппаратаа авна.
– Хамгийн сүүлд нь бэхжүүлэгч зүүж, таны шүд эрүүл, тэгш болох болно.

АППАРАТЫГ ХЭДИЙ ХУГАЦААНД ЗҮҮСНЭЭР ШҮД ТЭГШ САЙХАН БОЛДОГ ВЭ?Шүдний гажгаас хамааран аппарат зүүх хугацаа харилцан адилгүй байдаг ба дунджаар 1 – 1,5 жилийн хугацааг зарцуулдаг. Эмчилгээндээ хариуцлагатай хандаж, эмнэлэгтээ цаг тухай бүрдээ хүрч ирэн үзүүлбэл хурдан тэгш шүдтэй болох боломжтой.ХЭДЭН НАСНЫ ХҮН АППАРАТ ЗҮҮВЭЛ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ ВЭ?Шүдний гажгийн эмчилгээг аль болох эрт эмчилбэл, насан туршдаа эрүүл сайхан шүдтэй болох боломжтой байдаг. Шүдний аппаратыг авагддаг болон авагддаггүй гэж хоёр ангилна.

  • Авагддаг аппаратыг 6-12 насны хүүхэд зүүхэд тохиромжтой
  • Харин авагддаггүй аппаратыг 12-18 ба түүнээс дээш насныханд тохиромжтой байдаг.

ПРОДЕНТ ЭМНЭЛЭГ АППАРАТАА ХААНААС АВЧИРДАГ ВЭ?Бид шүдний гажиг заслын аппаратыг Солонгос улсын GNI брэндийн болон АНУ-ын RMO брэндийн шүдний аппаратыг үйлчлүүлэгчиддээ тус тус санал болгодог.АППАРАТ ЗҮҮСНИЙ ДАРАА ЯМАР НЭГЭН ХҮНДРЭЛ УЧИРДАГ УУ?Гажиг заслын эмчилгээний үр дүн нь эмч, өвчтөний хамтын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Иймээс өвчтөн эмчийн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Учир нь өвчтөн эмчийн заавар зөвлөгөөг мөрдөөгүйн улмаас эмчилгээний явцад тодорхой хүндрэлүүд гарах боломжтой. Энэхүү эмчилгээний арга нь шууд механик хүчээр шүдийг хөдөлгөн зуултыг засах бөгөөд зажлах, ярих, залгих давтамжид үйлийн улмаас тухайн хүч нь яс, сурвалж, буйл шүдний тулгуур эд болон эрүүний үеэнд ачаалал өгдөг юм.Анагаах ухааны салбарт эмчилгээ болгон өөрийн гэсэн эрсдэл дагуулдаг бөгөөд үүнтэй ижил гажиг заслын эмчилгээний дараах хүндрэлүүд гарч болзошгүй:
• Өвчтөн шүдээ тогтмол угаахгүй байх, хүнсэндээ чихэрлэг зүйл ихээр хэрэглэснээр шүд эрдэсгүйжих, шүд цоорох, буйл үрэвсэх.
• Амны хөндийн эрүүл ахуйг дутуу сахиснаар буйл болон шүдний холбоос эдээр халдвар дамжин шүдний тойрон хүрээлсэн түүшин яс үрэвсэж шимэгдэх талтай.
• Эмчилгээний дараа бэхжүүлэх зэмсгийг тогтмол зүүхгүй байх, цаг тухайд нь араа авахуулаагүй, буруу залгих, амаар амьсгалах болон үлээвэр хөгжмийн зэмсэг тоглох зэргээс засарсан шүд байрлалаа өөрчлөн дахин нэг гажиг үүсгэх магадлалтай.
• Зарим тохиолдолд эрүүний үеэнд зовиур үүснэ. Жишээ нь: том ангайх, ярих, эвшээхэд.
• Шүдэн дээр наасан брекетийг салгах, эвдэх, шаардлагын дагуу татлагын резинийг зүүхгүй байх, амны эрүүл ахуйг муу сахих, хугацаандаа ирж үзүүлэхгүй байх зэрэг шалтгаануудаас болж эмчилгээний хугацаа уртсахаас гадна эмчилгээний чанарт муугаар нөлөөлнө.ЯМАР ГАМ БАРИХ ВЭ?Гажиг заслын аппарат тавиулсны дараа гамыг ягштал баримтлах хэрэгтэй.- Элсэн чихэртэй болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах:
Чихэр, мөхөөлдөс, жигнэмэг, бялуу, чоко пай, чихэртэй жүүс, хийжүүлсэн ундаа
зэргийн хэрэглээг багасгах.
– Үзэг, харандаа, хумсаа мэрэх зэрэг зуршилтай бол болих.
– Тамхи болон кофег хориглоно /шүд шарлуулна/.
– Хатуу мах, ааруул идэхийг бүр хориглоно.
– Дараах наалдамхай болон хатуу хоол хүсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно:
· Бохь, карамель, тоффее шоколад, резинэн чихэр
· Самар, хатуу чихэр, хатуу ааруул, поп корн
· Алим, лууван зэргийг мэрж идэж болохгүй
– Шүд угаалт хийхдээ:
· Өдөрт 4 удаа угаах /өглөө, бага үд, өдрийн хоолны дараа, орой унтахын өмнө/
· Шүд болон брекетний дээгүүр, доогуур, хажуу зэрэг бүх гадаргууг угаах
· Буйлны ирмэгийн дагуу хөнгөн даралттайгаар сайтар угаах
· Зориулалтын зөөлөн үстэй сойзоор угаана.

ЛИЗИНГИЙН НӨХЦЛИЙГ ТАНИЛЦУУЛБАЛ:Бид 12-18 насны хүүхдүүдэд гажиг заслын аппаратын лизингийн үйлчилгээг санал болгож байна.-Та гажиг заслын аппаратыг сард 88’000 төгрөг буюу өдөрт 2’933 төгрөг төлөөд лизингээр хийлгэх боломжтой.Хүүхдийнхээ шүдийг бага байхад нь амжиж гажиг заслын эмчилгээнд хамруулснаар насан туршдаа эрүүл, тэгш цагаан шүдтэй болох болно.

МАНАЙ ХАЯГ:
– 13-р хорооллын Натурын дунд зам дагуу, Pizza hut-ын замын эсрэг талд, ПРОДЕНТ ЭМНЭЛЭГ
– Утас: 7701-2828ПРОДЕНТ ЭМНЭЛЭГ – ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ТӨГС ИНЭЭМСЭГЛЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах