Шүдээ хэрхэн зөв угаах вэ?

Шүдээ угаана гэдэг нь зөвхөн шүдээ цайруулж, цэвэрхэн байлгах гэсэн үг биш юм. Харин өөрийн ЭРҮҮЛ МЭНДИЙГ тэр чигт нь ХАМГААЛНА гэсэн үг. Таны аман дотор байх бичил нянгууд буйлны үрэвсэл, цооролт зэргийг үүсгэж, тоохгүй удах явцад шүд унах хүртэл аюул тохиолдоно. Тиймээс хэрхэн шүдээ зөв угаах вэ? бяцхан сануулах зөвлөлөөг хүргэж байна. 🤗

☑️ Өөрт таарсан шүдний сойзыг хэрэглэх – Юун түрүүнд өөрийн шүдэнд тохирсон сойз сонгох хэрэгтэй ба зөөлөн шүдний сойз хэрэглээрэй. Тэгвэл шүдэн дээр тогтсон нянгуудыг шүд болон буйлыг гэмтээлгүйгээр арилгана. Мөн барихад эвтэйхэн, бүх шүдэнд хүрэх бололцоог хараарай.

☑️Сойзоо 3 сар тутам солих – Шүдний сойз удах тусам уян хатан, нөлөөтэй байдлаа алддаг. Түүнчлэн Судалгаанаас үзэхэд мянга мянга микробууд солилгүй удсан шүдний сойзыг орон гэрээ болгон, халдвар тараах аюулыг үүсгэдэг байна.

☑️Тохирсон шүдний оо хэрэглэх
Фтор нянг устгаад зогсохгүй шүдний пааланг хамгаалдаг. Гэхдээ фтортой шүдний оог залгиж болохгүй. Мөн гурваас доош насны хүүхэд хэрэглэж болохгүйг анхаараарай.

☑️ Шүдний утас хэрэглэх
Шүдний утас хэрэглэх нь шүдний завсар орсон үлдэгдэл хоол болон нянг цэвэрлэхэд туслах болно. Шүдний сойз ч хүрэх боломжгүй газар нян үрждэг. Тиймээс шүдээ сойзоор угаахын өмнө шүдний утсаар цэвэрлэх нь тохиромжтой.

☑️ Хамгийн багадаа гурван минут зарцуул
Хэсэг болгон дээр 12–15 секунд зарцуулна. Зүүн дээд, баруун дээд, зүүн доод, баруун доод гэсэн дарааллаар тодорхой цаг зарцуулан угааснаар илүү үр дүнтэй.

☑️ Шүднийхээ ар талыг угаахаа мартуузай
Шүдний ар тал хамгийн бага угаагддаг хэсэг учир ар талыг онцгой анхаарч дээш, доош оруулж гаргах байдлаар угаах хэрэгтэй. Шүдний ар талд сойз хүрэхгүй үед тэнд нян үржих аюултай.

☑️Хэлээ угаахаа орхиж болохгүй
Амны эвгүй үнэр хэлний өнгөрөөс ихээхэн шалтгаалдгыг та мэдэх үү? Шүдээ угааж дууссан бол одоо хэлээ зөөлнөөр угаах хэрэгтэй.

☑️Шүдний сойзоо усаар зайлах
Өмнө нь хэлсэнчлэн шүдний сойз нь нян үржих таатай газар учир гоожиж буй усанд шүдний сойзоо хэдэн секунд барьж зайлах нь нянг байхгүй болгоно.

За ингээд та шүдээ зөв угаадаг эсэхээ дээрх зөвлөгөөг уншин шалгаад үзээрэй.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
ПРОДЕНТ ЭМНЭЛЭГ
📌 Хаяг: 13-р хорооллын Натурын дунд зам дагуу, Pizza hut-ын замын эсрэг талд
☎ Утас: 7701-2828, 9403-2828

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах