АГТ АРАА ШҮД АВХУУЛАХ ЁСТОЙ ЮУ?

Би 32 шүдтэй гэж гэж бүх насны хүмүүс хэлэх дуртай. Харин антропологич эрдэмтдийн үзэж байгаагаар агт араа шүд зажлах үүргээ бүрэн алдаж, илүү эрхтэнд тооцогдож байна.

Хүний араг яс хэдэн мянган жилийн турш тогтвортой байсан. Энэ хугацаанд хүн төрөлхтөн маш хатуу ширүүн төрлийн хүнс хэрэглэдэг байлаа. Үүнд ургамлын хатуу үндэс, хагас шарсан мах, заримдаа бүр түүхий хэлбэрээр нь иддэг байв. Тухайн цаг үед агт араа шүд бусад араа шүдний адил зажлах, бутлах үүргийг голлон маш сайн гүйцэтгэдэг байсан. 

Харин мянган жилийн өмнөөс хүний гадна төрх өөрчлөгдөж эхэлсэн ба эрүү-нүүрний хэлбэр ч гэсэн өөрчлөгдөх болов. Үүнд шинжлэх ухааны хөгжил голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Хүний иддэг хоол хүнс улам боловсруулсан, зөөлөн төрлийн болсноор хүч гаргаж хоолыг буталж зажлах шаардлагагүй болсон ба бүрэн хиймэл шүдийг (шүдэлбэр) хүртэл агт араагүйгээр тооцож 28 шүдтэй хийдэг болсон юм.

ХЭЗЭЭ АГТ АРАА ШҮД УРГАДАГ ВЭ?

Агт араа шүд бусад байнгын шүднүүдээс хамгийн сүүлд шүдэлдэг(ургадаг). Ихэвчлэн 18-30 насны хооронд шүдэлдэг ба одоо үед хүмүүсийн 50% -д агт араа шүд бүрэн шүдэлж чадалгүй эрүүний хоншоорын ясанд саатаж байна. Энэ нь эрүү хоншоорын ясанд агт араа шүд шүдлэх зай байхгүй байгаатай холбоотой. Үүнээс болж бусад шүдний эгнээний байдал өөрчлөгдөх гажиг үүсэж байна.

Ингэснээр агт араа шүдний буйл үрэвсэж, идээт буглаа болох, шүдний сойз бүрэн хүрч угаагдахгүйн улмаас цоорол үүсч зэргэлдээх шүднүүдэд цоорол үүсэх шалтгаан болдог.

  • Ил гарсан
  • Хагас саатсан
  • Бүрэн саатсан агт араа авах
  • Сурвалжийн оройн үрэвслийн мэс заслын аргаар авах
  • Буйл тайрах
  • Гэмтсэн шүдэнд чиг тавих зэрэг шүд, эрүү нүүрний мэс заслын эмчилгээнүүд хийдэг.

Та манай 7701-2828, 9403-2828 утсаар холбогдон мэргэжлийн эмч дээр цаг аван зөвлөгөө аваарай. 

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах