Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Шүдний гажиг заслын эмчилгээ
Шүдний гажиг заслын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
Шүдний Аппаратыг урьдчилгаа төлбөргүй, зээлээр хуваан төлөх боломжтой.
Танд тохирох шүдний аппаратыг зөв оношилгоонд үндэслэн сонгоно
Шүдний аппарат нь зөвхөн гоо сайхны эмчилгээ биш. Шүдний байрлал, эрүү нүүрний хөгжил, зуулт, зажлалт болон амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн гажиг заслын эмчилгээ юм.
Шүдний аппаратны төрлүүд
Доорх аппаратууд нь материал, харагдах байдал, шүд хөдөлгөх механизм, тав тух болон эмчилгээний заалтаараа ялгаатай.
Шаазан аппарат
Шүдний өнгөтэй ойролцоо керамик материалаар хийгддэг тул металл аппаратаас илүү цэвэрхэн, бага анзаарагдаж харагддаг.
- Гоо зүйн шаардлага өндөр хүмүүст тохиромжтой
- Ажил, сургууль, олон нийтийн орчинд илүү цэвэрхэн харагдана
- Зөв арчилгаа, тогтмол хяналт шаарддаг
Синержи аппарат
Аппаратны нум өөрөө чангарах зарчмаар ажиллаж, шүдний хөдөлгөөнийг илүү хяналттай, үр дүнтэй удирдах боломжтой систем юм.
- Эмчилгээний хугацааг богиносгох боломжтой
- Шүдний хөдөлгөөнийг илүү тогтвортой удирдана
- Тогтмол хяналттай үед үр дүн өндөр
Металл аппарат
Ортодонтын эмчилгээнд хамгийн өргөн хэрэглэгддэг, бат бөх, үр дүн өндөртэй уламжлалт аппаратны төрөл юм.
- Хүндэвтэр болон дунд зэргийн гажигт тохиромжтой
- Бат бөх, найдвартай технологи
- Үнэ харьцангуй боломжийн
Өөрөө түгжээтэй аппарат
Резинэн холбоосгүй, өөрөө түгжигдэх механизмтай тул үрэлтийг багасгаж, шүдийг илүү зөөлөн хүчээр хөдөлгөх боломжтой.
- Өвдөлт, зовиур харьцангуй бага байх боломжтой
- Шүдний хөдөлгөөн илүү зөөлөн явагдана
- Хяналтын явц уян хатан байж болно
Сафир аппарат
Сафир материалаар хийгдсэн тул маш тунгалаг өнгөтэй, шүднээс ялгарч харагдах нь бага, гоо зүйн өндөр давуу талтай.
- Шүдэн дээр бараг мэдэгдэхгүй харагдана
- Цэвэр, premium төрхтэй
- Гоо зүйд онцгой анхаардаг хүмүүст тохиромжтой
Алигнер тунгалаг аппарат
Тунгалаг, авагддаг чиглүүлэгчээр шүдийг үе шаттай хөдөлгөдөг орчин үеийн гажиг заслын арга юм.
- Бага болон дунд зэргийн гажигт тохиромжтой
- Хооллох, шүдээ угаах үед авч болно
- Өдөр бүр тогтмол зүүх сахилга бат шаарддаг
Шүдний аппаратаа төлбөрийн уян хатан нөхцөлөөр хийлгээрэй
Шүдний гажиг заслын эмчилгээ нь тодорхой хугацаанд үргэлжилдэг төлөвлөгөөт эмчилгээ тул төлбөрийн нөхцөл уян хатан байх нь олон хүнд чухал байдаг.
Prodent шүдний эмнэлэгт та эхлээд үзлэг, оношилгоонд орж өөрт тохирох аппарат, эмчилгээний хугацаа, төлбөрийн мэдээллээ авсны дараа лизингийн боломжоо сонгох боломжтой.
Лизингийн мэдээлэл авахШүд, зуулт, гажгийн байдлыг үнэлнэ.
Тохирох аппарат, хугацаа, үнийн мэдээлэл гарна.
Төлбөрийн уян хатан нөхцөлөө сонгоно.
Аппарат тавьж тогтмол хяналтад орно.
Аппарат зүүхээс өмнө юу хийгдэх вэ?
Анхны үзлэг
Шүд, эрүү, зуулт болон амны хөндийн нөхцөл байдлыг үнэлнэ.
Оношилгоо
Шаардлагатай зураг авалт, хэмжилт хийж эмчилгээний төлөвлөгөө гаргана.
Аппарат сонголт
Танд тохирох аппаратны төрөл, хугацаа, эмчилгээний явцыг тайлбарлана.
Тогтмол хяналт
Эмчилгээний явцыг хянаж, шаардлагатай тохируулгыг үе шаттай хийнэ.
Шүдний Гажиг Заслын Эмчилгээ
Шүдний ёзоор шимэгдэлтэй, тулгуур эдийн асуудалтай үед аппарат зүүх боломжгүй гэж бодож байна уу? Манай эмнэлэгт тулгуур эдийн эмчилгээ болон гажиг заслын эмчилгээг хослуулан хийж, аппарат зүүх явцад хяналтыг нарийн хийснээр таны инээмсэглэлийг аюулгүйгээр засах боломжтой.
Шүдний гажиг заслын эмчилгээ:
- Металл аппарат
- Шаазан аппарат
- Өөрөө түгжээтэй аппарат
- Сафир аппарат
- Синержи аппарат
Давтан үзлэг:
- Нум чангалах
- Татлага резин солих
- Унасан брекет наах
- Mini screw суулгах
- Рентген зураг
Гажиг заслын авдаг эмчилгээ:
- Facemask – Шамай зуулт засах
- Twinblock – Орсгой зуулт засах
- Эрүү тэлэх, хавчих эмчилгээ
- Зай хадгалагч
- Аппарат засвар, хяналт
Түгээмэл асуулт хариулт
Танд ямар аппарат тохирохыг эмчээр зөвлүүлээрэй
Шүдний гажиг заслын эмчилгээ нь урт хугацааны шийдвэр учраас зөв оношилгоо, зөв төлөвлөгөө хамгийн чухал. Prodent-ийн эмч нар таны нөхцөлд тохирох шийдлийг тайлбарлаж өгнө.
Цаг авах
13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхартБусад үйлчилгээ
Зөвлөгөө мэдээлэл
Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.









