Нүүр амны эрүүл ахуйн үйлчилгээ
Нүүр амны эрүүл ахуй нь зөвхөн шүдээ угаахаас илүү өргөн ойлголт бөгөөд урт хугацаанд шүд, буйл, амны хөндийн эрүүл байдлыг хадгалах суурь болдог.
Манай Продент шүдний эмнэлэгт та өөрийн шүд, буйлны эрүүл ахуйг зөв сахих аргад суралцаж, мэргэжлийн цэвэрлэгээг найрсаг, чадварлаг эрүүл ахуйчдаар хийлгэх боломжтой.
Бүх шүдний цэвэрлэгээ
Шүд угаалт заах
Тасралтгүй эрүүл мэндийн боловсрол олгох систем
Шүдний чулуу, өнгөр арилгах
Шүдний чулуу болон өнгөр нь шүдний гадаргуу дээр хуримтлагдсан нянгийн давхарга юм. Энэ нь буйлны үрэвсэл, цоорол үүсэх гол шалтгаан болдог.
Мэргэжлийн цэвэрлэгээний тусламжтайгаар шүдний хүрэхэд хэцүү хэсгүүдийг хүртэл бүрэн цэвэрлэж, амны хөндийн эрүүл байдлыг сэргээдэг.
- ✔Шүдний чулуу, өнгөрийг бүрэн арилгана
- ✔Буйлны үрэвслийг багасгана
- ✔Амны эвгүй үнэрийг бууруулна
Буйлны эрүүл мэндийг хамгаалах
Буйлан доор байрлах түүшин яс нь шүдийг тогтвортой барьж байдаг бөгөөд буйлны үрэвсэл нь түүшин ясыг шимэгдүүлэхэд хүрэгдэг хүчин зүйлүүдийн нэг тул буйлыг эрүүл байлгах нь маш чухал. Буйл үрэвсэх, улайх, цус гарах нь ихэвчлэн буруу арчилгаанаас үүсдэг.
Зөв арчилгаа, мэргэжлийн үзлэгийн тусламжтайгаар буйлны өвчнөөс урьдчилан сэргийлж, шүдийг урт хугацаанд хамгаалах боломжтой.
- ✔Буйлны улайлт, хаванг бууруулна
- ✔Цус гарах асуудлыг багасгана
- ✔Шүдийг бат бөх хадгална
Амны эвгүй үнэрээс сэргийлэх
Амны эвгүй үнэр нь ихэвчлэн нян, өнгөр, буйлны асуудалтай холбоотой байдаг. Түр зуурын шийдэл бус, үндсэн шалтгааныг арилгах нь хамгийн зөв арга юм.
Зөв цэвэрлэгээ, ам зайлагч, шүдний завсар цэвэрлэх дадал нь амны эрүүл, шинэхэн үнэрийг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг.
- ✔Нянгийн хуримтлалыг багасгана
- ✔Амны цэвэр байдлыг сайжруулна
- ✔Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
Шүдний цоорол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
Шүдний цоорол нь эхний үедээ зовиургүй байдаг тул олон хүн анзааралгүй орхидог. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эмчилгээ нь илүү төвөгтэй болдог.
Тогтмол үзлэг, зөв угаалт, мэргэжлийн цэвэрлэгээ нь цоорол үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
- ✔Цоорол үүсэх эрсдэлийг бууруулна
- ✔Ирээдүйн эмчилгээний зардлыг багасгана
- ✔Шүдийг урт хугацаанд эрүүл хадгална
Эмчийн зөвлөдөг сойз
20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AI Dent сойзоо зах зээлд гаргаж байна.
“Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч”
Бусад үйлчилгээ

13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхартЗөвлөгөө мэдээлэл
Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.







