Аппараттай үед шүдээ хэрхэн арчлах вэ? Эмчийн зөвлөгөө ба сойзны зөв сонголт
Шүдний аппарат таны шүдийг тэгшлэх үүргээ гүйцэтгэнэ. Харин энэ хугацаанд шүд, буйлаа эрүүл байлгах эсэх нь таны өдөр тутмын арчилгаанаас шууд шалтгаалдаг. Брекет болон утасны эргэн тойронд хоолны үлдэгдэл, өнгөр энгийн үеэс хэд дахин хурдан тогтдог. Тиймээс шүдний аппарат арчилгаа маш чухал бөгөөд угаах арга, сойзны сонголт, хооллолт зэргээ бага зэрэг өөрчлөх шаардлага гардаг.
Аппараттай үед арчилгаа яагаад илүү чухал вэ?
Шүдэнд наасан брекет болон түүнийг холбосон нуман утас нь шүдний гадаргууд олон жижиг «халхавч» үүсгэдэг. Энгийн сойзны тэгш үс брекетийн зөвхөн дээд хэсэгт л хүрдэг. Харин ард болон дор нь нуугдсан өнгөрийг цэвэрлэж чаддаггүй. Хэрэв арчилгаа дутмаг байвал дараах асуудлууд үүсдэг:
Зөв хэрэгслээ сонгох
Эмч нарын зөвлөдгөөр аппараттай шүд угаах эхний бөгөөд хамгийн чухал алхам бол зөв сойз сонгох юм. Аппараттай хүний өдөр тутмын арчилгаанд дараах 4 зүйл заавал байх шаардлагатай.




Аппаратны сойз энгийн сойзноос юугаараа ялгаатай вэ?
Энгийн сойзны үс нэг түвшинд тэгшхэн байрладаг. Харин аппаратны сойз буюу гажиг заслын сойзны үс «V» хэлбэрийн ховилтой байдаг онцлогтой. Сойзоо шүдэн дээр байрлуулахад голын богино үснүүд нь брекет дээр яг таарч суудаг. Харин хоёр талын урт үс нь брекетийн дээд болон доод талаар нэвтэрч, шүдний гадаргуу, буйлны ирмэгийг сайн цэвэрлэдэг.
Түүнчлэн энэхүү ховил нь аппаратын утсыг даван гулсдаг тул сойзны үс тээглэж, хурдан сэвэрч мууддаггүй.
Брекетэнд яг таарч суудаг сойз
Шүдний аппараттай буюу брекеттэй хүмүүст зориулсан AiDent сойз голдоо V хэлбэрийн ховилтой. Мөнгөжүүлсэн (Silverion) үс нь бактери үржихээс 99% сэргийлнэ.
«20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AiDent сойзоо зах зээлд гаргаж байна.»— Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч
- Medium
- Medium soft
- 6+ нас
- Silverion 99%
6,000₮
Та ямар ч сойз сонгосон бай, үс нь брекеттэй байнга үрэлддэг тул аппаратны сойз энгийн сойзноос хамаагүй хурдан сэвэрдэг. Иймд сойзны үс сарвайж хэлбэрээ алдаж эхэлмэгц, эсвэл дор хаяж 2–3 сар тутамд шинэчилж байгаарай.
Сойз солих хугацааны тухайАппараттай үед шүдээ хэрхэн зөв угаах вэ? (4 алхам)
Шүдээ өглөө болон орой бүр, нэг угаахдаа 3 минутаас багагүй хугацаанд угаах нь чухал.
45° налуулж угаах
Сойзоо буйлны зааг руу 45° налуулж, жижиг эргэлдэх хөдөлгөөнөөр угаана.
Брекетийн дээд талыг доош, доод талыг дээш налуулна
2Завсрын утас
Утсаа нуман утасны доогуур шургуулж, шүдний хананд нааж дээш доош гулсуулна.
Оруулахад хэцүү байвал floss threader (утас оруулагч) ашиглаарай
3Завсрын сойз
Брекет хооронд, утасны доогуур оруулж нааш цааш хөдөлгөнө.
Хамгийн их алгасдаг ч хамгийн чухал алхамТолинд шалгах
Цэвэр брекет гялалзаж харагдана. Бүдэг хэсгийг дахин угаана.
Хоолны үлдэгдэл, цагаан өнгөр үлдсэн эсэхийг хар💡 Голдоо ховилтой AiDent зэрэг аппаратны сойз брекет дээр яг таарч суудаг тул 1-р алхмыг хийхэд илүү хялбар. Шүд бүрийн гадна, дотор, зажлах гадаргууг мартуузай.
Аппараттай үед ямар шүдний оо хэрэглэх вэ?
Аппараттай хүнд зориулсан тусгай оо шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь фтортой байх ёстойг анхаараарай. Фтор нь брекетийн эргэн тойронд цагаан толбо үүсэхээс сэргийлдэг.
Шүдний аппараттай үед идэх хоол ба идэж болохгүй зүйлс
| Болгоомжлох хүнс | Шалтгаан | Оронд нь |
|---|---|---|
| Хатуу хүнс: самар, мөс, хатуу чихэр, ястай мах | Брекет ховхрох, утас мурийх эрсдэлтэй | Зөөлөн, жижиглэж татсан хоол |
| Наалдамхай хүнс: карамель, бохь, ирис чихэр | Брекетэд наалдаж ховхлох аюултай | Жимс, тараг |
| Шүдээрээ хазаж иддэг хүнс: алим, лууван, эрдэнэ шишийн собо | Урд шүдний брекетийг ховхлох хүч үйлчилнэ | Жижиг хэсэг болгон хэрчиж, араа шүдээрээ зажлах |
| Чихэрлэг ундаа, хийжүүлсэн ус | Брекетийн эргэн тойрон дахь пааланг сулруулна | Цэвэр ус. Уусан бол араас нь амаа зайлах |
Түүнчлэн хумс эсвэл үзэгнийхээ үзүүрийг хазах, лонхны таглааг шүдээрээ онгойлгох зэрэг зуршил ч брекет ховхрох бас нэг шалтгаан болдог.
Өвдөлт, шалбархайг хэрхэн намдаах вэ?
Шинээр аппарат зүүсэн, эсвэл чангалуулсны дараах 2–4 хоногт шүд хөндүүрлэж, эмзэг болох нь хэвийн үзэгдэл. Энэ үед аль болох зөөлөн хоол идэж, сойзныхоо Medium soft төрлийг хэрэглээрэй.
- Брекет эсвэл утасны үзүүр хацар, уруулын дотор салстыг үрж байвал шүдний аппаратны вакс-аас бага зэргийг тасдан авч бөөрөнхийлөөд тэр хэсэгт нааж хамгаална.
- Нуман утас хатгах, эсвэл брекет ховхорсон тохиолдолд өөрөө засах гэж оролдолгүй эмчдээ хандана.
Prodent гажиг заслын эмчилгээ
Аппаратаа ихэвчлэн 4–6 долоо хоног тутамд эмнэлэгтээ очиж чангалуулдаг. Энэхүү давтан үзлэгийн үеэр эмч таны шүдний шилжилтээс гадна амны хөндийн эрүүл ахуйг давхар шалгана. Мөн 6 сар тутамд мэргэжлийн шүдний цэвэрлэгээ хийлгэхийг зөвлөдөг.
Prodent-ийн гажиг заслын эмч нар таны аппаратад тохирох арчилгааны хэрэгслийг зөвлөж, шүдээ хэрхэн зөв угаахыг биечлэн зааж өгнө.
✔ Давтан үзлэгээр амны эрүүл ахуйн хяналт
✔ Мэргэжлийн шүдний цэвэрлэгээ
✔ Натур, Яармаг, Akoya Mall — 3 салбар
Түгээмэл асуултууд
Аппараттай үед энгийн сойзоор угааж болох уу?
Тунгалаг аппараттай (элайнер) хүнд аппаратны сойз хэрэгтэй юу?
Хүүхэд аппаратны сойз хэрэглэж болох уу?
Аппаратаа авахуулсны дараа яах вэ?
Аппаратын арчилгаагаа эмчээр шалгуулаарай
Зөв арчилгаа бол гажиг заслын эмчилгээний амжилтын тал хувь. Арчилгааны зөвлөгөө авах, давтан үзлэгт орохоор цагаа урьдчилан захиалаарай.
Цаг захиалахPRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.





