Шүдний сойз солих хугацаа ач холбогдол: Хэзээ, яагаад

Амны хөндийн эрүүл ахуй чухал гэдгийг бид сайн мэднэ. Шүд, буйлыг эрүүл байлгах хамгийн энгийн атлаа хамгийн чухал хэрэгсэл бол сойз юм. Гэсэн хэдий ч олон хүмүүсийн үл тоомсорлодог зүйл бол шүдний сойзоо тогтмол солих явдал юм.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүдний сойзны ашиглалтын хугацаа

Цаг хугацаа өнгөрөх тусам сойзны үс нь элэгдэж, шүд, буйлгаа цэвэрлэхэд үр дүн муутай болдог. Шүдний сойзыг зохих ёсоор цэвэрлэж, хадгалаагүй тохиолдолд хортой бактери, микробууд хуримтлагддаг. Шүдний сойз үүргээ үр дүнтэй гүйцэтгэж байгаа эсэхийг мэдэхийн тулд хэзээ солих вэ гэдгээ мэдэх нь чухал юм.

Шүдний сойзоо хэзээ солих вэ

  • Гурван сар тутамд: Шүдний эмч нар шүдний сойз эсвэл сойзны толгойг гурван сар тутамд солихыг зөвлөдөг. Энэхүү зөвөлгөө нь таны сойз амны хөндийг тань үр дүнтэй , эрүүл байлгах боломжийг олгодог.
  • Өвчний дараа: Хэрэв таны шүд өвдөн шүдээ янзлуулсан бол эдгэрсэний дараа сойзоо солих нь зүйтэй. Учир нь өмнөх шүдний сойз таны өвчний нянг агуулсан байж болох ба хэрэглэснээр эдгээр нянг таны аманд дахин оруулах боломжтой.
  • Үс муудах: Шүдний сойзны үс нь муудаж, нугарч эхэлмэгц шинийг авах цаг болжээ. Гэмтсэн үс нь шүднээс өнгөр, хог хаягдлыг арилгахад үр дүн муутай байдаг.
  • Бусдын сойзтой хамт байдаг бол: Хэрэв та шүдний сойзоо бусйдын шүдний сойзтой хамт хадгалдаг бол сойзоо ойр ойрхон сольж байх нь хөндлөнгийн бохирдлоос сэргийлэх сайн арга юм.
5531779

Шүдний сойзоо солих нь яагаад чухал вэ?.

  • Бактерийн хуримтлал: Цаг хугацаа өнгөрөхөд шүдний сойз дээр бактери хуримтлагддаг. Хэрэглэсний дараа шүдний сойзоо угаах нь тустай ч гурван сар тутамд солих нь нянгаар бохирдох эрсдэлийг бууруулах найдвартай арга юм.
  • Амны хөндийн эрүүл мэнд: Таны амны хөндийн эрүүл мэнд шүдний сойзтой шууд холбоотой. Шүдний сойзоо тогтмол солих нь шүд цоорох, буйлны өвчин болон бусад шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
  • Зардал хэмнэлттэй: Шүдний сойзоо гурван сар тутамд солих нь нэмэлт зардал мэт санагдаж болох ч амны хөндийн эрүүл мэндийг хадгалахын тулд төлөх ёстой бага үнэ юм. Шүдний эмгэгийг эмчлэхэд зардал ихтэй байдаг тул шүдний сойз тогтмол солих замаар урьдчилан сэргийлэх нь илүү ухаалаг алхам юм.

Дүгнэлт

Шүдний сойз солих зөвлөмжийг дагаж мөрдвөл амны хөндийн өдөр тутмын хэвийн байдлыг хадгалах ба ерөнхий дүр төрх сайхан харагдах байдалд ч үр нөлөөтэй билээ. Ямар сойз сонгохоо мэдэхгүй байвал мэргэжлийн шүдний эмнэлэгээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Шүдний сойзоо гурван сар тутамд, тодорхой нөхцөл байдлын дараа байнга сольж байх нь таны инээмсэглэлийг эрүүл, гэрэл гэгээтэй байлгахад тусална. Эрүүл шүдний сойз эрүүл инээмсэглэл гэсэн үгийг битгий мартаарай!

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл