Амны эвгүй үнэртэй хүний дэргэд байхаас илүү муу зүйл юу вэ?

Та өөрөө тэр хүн байх үед.

Тэр тусмаа та үүнийгээ мэдэхгүй байхад өөр хэн нэгэн танд хэлэхэд танд ямар мэдрэмж төрөх вэ? Яг үнэндээ өөрийнхөө амьсгалын эвгүй үнэрийг мэдрэх нь үнэхээр хэцүү байдаг. Тийм ч учраас таны амнаас муухай үнэр үнэртэж байгаа эсэхийг тань хэлж өгөх шударгаар шүүмжилдэггүй хэлж өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь ашигтай.

Untitled 4 4

Тэгвэл Амны эвгүй үнэрийг хурдан арилгах вэ?

Хэрэв танад ам зайлагч эсвэл гаа байгаа бол сайн хэрэг гэхдээ илүү хялбар бас мөнгөнд хэмнэлтэй гэрт байгаа зүйлсийг ашиглан Амны эвгүй үнэрийг хурдан арилгах 8 арга хуваалцаж байна!

Гэрийн нөхцөлд Амны эвгүй үнэрийг хурдан арилгах 8 арга

Untitled 5 2

1. Ус уух

Ам хуурайшиж байгааг мэдрэх бүртээ ус уугаарай (жүүс, сод биш, учир нь эдгээр нь амыг илүү хуурайшуулдаг).

Шүлс нь таны амыг цэвэр байлгахад тусалдаг ба үнэртэй бактери үржихээс сэргийлдэг.

2. Давстай бүлээн усаар зайлж угаана

Давстай усаар зайлах нь амнаас эвгүй үнэрийг арилгах байгалийн арга юм.

250 ммл бүлээн ус тутамд 1/4-1/2 цайны халбага давс холино. Хольсон уусмалаар 30 секундийн турш амны хөндийг сайтар зайлна. Шаардлагатай бол дахиж амаа зайлаарай.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

3. Алимны цуу

Сонгино эсвэл сармис идсэний дараах амны эвгүй үнэрээс алимны цуугаар нэн даруй ангижраарай!

Нэг аяга усанд алимны цуу хийж хутган  30 секундийн турш хоолойгоо болон амаа зайлж дараа нь асгана.

Untitled 3 4

4. Жимс, хүнсний ногоо идээрэй

Бидний мэддэг жимс болон хүнсний ногоонууд амны эвгүй үнэрийг дархад тусалдаг.

Алим, Цоохор майлз (шанцайны навч), лууван зэрэг нь байгалийн шүдний сойз гэж хэлж болох хүнсний ногоонууд нь таны амнаас эвгүй үнэр үнэртүүлэгч бактерийг арилгахад тусалдаг.

Жүрж (витамин С) нь амны эвгүй үнэртэй тэмцэх бас нэгэн арга юм. Жүрж нь шүлсний ялгарлыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

5. Алкохол согтууруулах ундаа агуулаагүй ам зайлагчаа өөрөө хий

Архи таны амыг хатаадаг гэдгийг та мэдэх үү? Мөн жороор олгодоггүй ам зайлагчийн ихэнх нь спирт агуулдаг гэдгийг та мэдэх үү?

Өмнө дурдсанчлан ам хуурайших нь амнаас эвгүй үнэр үнэртэх нэгэн шалтгаан болдог. Тийм ч учраас дэлгүүрээс худалдаж авсан ам зайлагч нь хүн бүрд тохирохгүй!

Эмчийн зөвлөдөг сойз

20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AI Dent сойзоо зах зээлд гаргаж байна.
“Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч”

  • Онлайнаар захиалга өгөх бол фэйсбүүкээр чат бичнэ үү.

Тиймээс та гэртээ алкохолгүй ам зайлагч өөрөө хийж боломжтой байгалийн гаралтай гэртэй хийж болох архи агуулаагүй ам зайлагчийн жор байна.

  • 1 аяга бүлээн ус
  • 1/2 хоолны халбага cinnamon
  • Хоёр нимбэгний шүүс
  • 1 эсвэл 1/2 цайны халбага зөгийн бал
  • 1/2 цайны халбага хүнсний сод

Бүх найрлагыг сайтар хольж саванд хийнэ. Гар аргаах хийсэн ам зайлагчийг 2 долоо хоногийн дотор хэргэлж дуусгана хэрэв 2 долоо хоногоос хэтэрвэл асгаж шинээр хийнэ.

Untitled 2 5

6. Шүдээ сайтар угааж цэвэрлэх

Шүдний завсарт байгаа шүдэнд наалдсан өнгөр, бактери, хоол хүнсийг шүдний утас ашиглан цэврэлдэг бөгөөд энэ нь амнаас эвгүй үнэр гарах гол шалтгаан болдог.

7. Хэлээ цэвэрлэ

Хэл нь бүх төрлийн бактерийг цуглуулж, амьсгалыг эвгүй үнэртэй болгодог.

Хэлээ цэвэрлэхийн тулд шүдний сойзоороо зөөлөн үрээрэй! Дараа нь шүдний сойз, амаа зайлж байгаарай.

Untitled 6 1

8. Бохь зажил

Бохь нь шүлсний ялгаралтыг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь таны амны өмхий үнэр үүсгэгч бактери болон хоолны үлдэгдэл хэсгүүдээс цэвэрлэхэд тусалдаг. Зөвлөмж – Сахрын агууламжгүй бохь зажил

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл