Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Шүдний тулгуур эдийн эмчилгээ

Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.

01

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Prodent dental clinic

Шүдний тулгуур эдийн эмчилгээ

Шүдний тулгуур эдийн өвчин нь буйл, шүдийг тойрсон холбоос эд, эрүү яс зэрэг шүдийг тогтвортой барьж байдаг эдүүдийн үрэвсэл юм. Энэ өвчнийг эмчлэхгүй удах үед буйл ухрах, шүд хөдөлгөөнтэй болох, цаашлаад шүд унах эрсдэлтэй.

Буйлнаас цус гарах, амнаас эвгүй үнэр гарах, буйл хавдах, шүд уртассан мэт харагдах зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн үзлэг, оношилгоонд орох хэрэгтэй.

Цаг авах
Шүдний тулгуур эдийн эмчилгээ

Шүдний тулгуур эд гэж юу вэ?

Шүдийг зөвхөн харагдаж буй цагаан хэсэг гэж ойлгож болохгүй. Шүдийг буйл, холбоос эд, яс, судас мэдрэл зэрэг олон бүтэц хамтдаа тогтвортой барьж байдаг.

Эдгээр эд үрэвсэх үед эхэндээ зөвхөн буйл улайх, цус гарах байдлаар илэрдэг ч удаан хугацаанд эмчлэгдэхгүй бол шүдний эргэн тойрон дахь яс шимэгдэж, шүд хөдөлгөөнтэй болдог.

  • Буйл улайх, хавдах
  • Шүдээ угаах үед цус гарах
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Шүдний завсар зай ихсэх
  • Шүд хөдөлгөөнтэй болох
Буйл болон тулгуур эд
Шалтгаан

Тулгуур эдийн өвчин яагаад үүсдэг вэ?

Гол шалтгаан нь шүдний өнгөр, чулуу, амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байдал боловч зарим үед ерөнхий биеийн байдал, зуршил, удамшил зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.

inspect 11646239

Шүдний чулуу, өнгөр

Шүдний гадаргуу болон буйлны ирмэгт өнгөр хуримтлагдсанаар нян үржиж буйл үрэвсдэг.

inspect 11646239

Буруу угаалт

Шүдийг дутуу угаах, шүдний завсар цэвэрлэхгүй байх нь тулгуур эдийн үрэвслийн эхлэл болдог.

inspect 11646239

Тамхи, буруу зуршил

Тамхи татах нь буйлны цусны эргэлтийг муутгаж, эдгэрэлтийг удаашруулдаг.

inspect 11646239

Чихрийн шижин

Цусан дахь сахарын хяналт муу байх нь буйлны үрэвсэл, халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

inspect 11646239

Гажиг зуулт

Шүд давхарлаж ургасан үед цэвэрлэхэд хүндрэлтэй болж өнгөр, чулуу хуримтлагдах эрсдэлтэй.

inspect 11646239

Тогтмол үзлэггүй байх

Эрт үед өвдөлт бага байдаг тул үзлэггүй удах үед өвчин хүндэрсэн байдаг.

Эмчилгээ

Prodent шүдний эмнэлэгт хийгдэх тулгуур эдийн эмчилгээ

care 11646224

Мэргэжлийн цэвэрлэгээ

Шүдний чулуу, өнгөрийг аппаратаар цэвэрлэж буйлны үрэвслийг бууруулна.

care 11646224

Буйлны гүн цэвэрлэгээ

Буйлны доорх чулуу, халдварлагдсан хэсгийг цэвэрлэж үрэвслийн шалтгааныг арилгана.

care 11646224

Үрэвслийн хяналт

Буйлны эдгэрэлт, цус гаралт, хаван, мэдрэгшлийг хянаж шаардлагатай зөвлөгөө өгнө.

care 11646224

Рентген оношилгоо

Шүдний эргэн тойрон дахь ясны шимэгдэл, халаасны гүн болон эрсдэлийг үнэлнэ.

care 11646224

Гэрийн арчилгааны заавар

Шүдний утас, завсар цэвэрлэгч, зөв угаалтын техникийг өвчтөнд тохируулан заана.

care 11646224

Давтан хяналт

Эмчилгээний дараа тогтмол хяналтад оруулж дахилтаас сэргийлэх төлөвлөгөө гаргана.

Мэс ажилбар

Тулгуур эдийн эмчилгээний мэс ажилбарууд

Буйл, эрүү яс болон шүдний тулгуур эдийн хүнд хэлбэрийн үрэвслийн үед зөвхөн цэвэрлэгээ бус мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Манай эмнэлэгт тулгуур эдийн төрөлжсөн мэс ажилбаруудыг орчин үеийн аргачлалаар хийж байна.

Хийгддэг мэс ажилбарууд

  • Буйлан доорх чулуу цэвэрлэгээ
  • Буйл сөхөх мэс ажилбар
  • Буйл сөхөж хиймэл яс нөхөх хагалгаа
  • Араа шүдний ил гарсан ёзоорын тулгуур эдийн эмчилгээ
  • Буйлан доорх ясны шимэгдэл үүссэн үед эмгэг яс тэгшлэх, хусах
  • Тулгуур эдийн эмчилгээ

Нөхөн сэргээх болон мэс заслын эмчилгээ

  • Буйл тайрах, нэмэх, нөхөх мэс засал
  • Шүд хоорондын буйлны зай сэргээх мэс ажилбар
  • Шүдний цөгц уртасгах мэс ажилбар
  • Түүшин яс уртасгах, хиймэл яс нөхөх мэс ажилбар
  • Имплант суулгалтын үеийн буйлны үрэвсэл, салстын үрэвслийн мэс заслын эмчилгээ
  • Үүдэн шүдний ёзоор уртасгах мэс ажилбар
⚠️ Анхаарах зүйл Тулгуур эдийн өвчлөлийг удаан хугацаанд эмчлэхгүй орхивол эрүү яс шимэгдэх, буйл ухрах, шүд хөдөлгөөнтэй болох, цаашлаад шүд унах эрсдэлтэй байдаг. Иймээс эрт үеийн үзлэг, эмчилгээ хамгийн чухал байдаг.
Нөхөн сэргээх эмчилгээ

Тулгуур эдийн нөхөн сэргээх эмчилгээ

Тулгуур эдийн өвчлөлийн улмаас буйл ухрах, яс шимэгдэх, шүд хөдөлгөөнтэй болох зэрэг асуудлууд үүсдэг. Манай эмнэлэг эдгээр өөрчлөлтийг нөхөн сэргээх төрөлжсөн эмчилгээ хийж байна.

Шүдний гурвалжин
буйлыг сэргээх

Буйл ухарснаас үүссэн хар гурвалжин зайг нөхөн сэргээх эмчилгээ хийж, инээмсэглэлийн гоо зүй болон буйлны хамгаалалтыг сайжруулна.

Шамарсан буйл сэргээх

Буйл ухралтын улмаас ил гарсан ёзоорыг хамгаалж, мэдрэгшлийг бууруулах буйл нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.

Шүд алдахаас сэргийлж тулгуур эдийг сэргээх

Яс шимэгдэл болон тулгуур эдийн гэмтлийг эмчилж, шүдийг аль болох удаан хадгалах нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.

Хөдөлгөөн орсон шүд нөхөн сэргээх

Тулгуур эдийн үрэвслийн улмаас хөдөлгөөнтэй болсон шүдийг тогтворжуулах, дэмжих эмчилгээ болон хяналт хийдэг.

Үе шат

Эмчилгээний үе шат

Үзлэг
1

Үзлэг

Буйл, шүдний хөдөлгөөн, чулуу, цус гаралт болон амны хөндийн байдлыг үнэлнэ.

Оношилгоо
2

Оношилгоо

Шаардлагатай зураг авалт хийж ясны шимэгдэл, буйлны халаасны байдлыг тодорхойлно.

Цэвэрлэгээ
3

Эмчилгээ

Мэргэжлийн болон гүн цэвэрлэгээ хийж үрэвслийг бууруулах эмчилгээг эхлүүлнэ.

Хяналт
4

Хяналт

Эдгэрэлт, буйлны тогтвортой байдал болон дахилтын эрсдэлийг тогтмол хянана.

Харьцуулалт

Эрүүл буйл ба үрэвсэлтэй буйл

Эрүүл буйл

  • Ягаан өнгөтэй, хавагнаагүй
  • Шүдээ угаахад цус гарахгүй
  • Амнаас эвгүй үнэр гарахгүй
  • Шүд тогтвортой, хөдөлгөөнгүй

Үрэвсэлтэй буйл

  • Улайж хавдсан, эмзэг болсон
  • Шүдээ угаахад цус гардаг
  • Амнаас эвгүй үнэр гардаг
  • Шүд суларч, зайтай болж эхэлдэг
Арчилгаа

Эмчилгээний дараах арчилгаа

Тулгуур эдийн эмчилгээний дараа үр дүнг хадгалахын тулд гэрийн арчилгаа хамгийн чухал. Зөв угаалт, завсар цэвэрлэгээ, тогтмол хяналт нь дахилтаас сэргийлнэ.

Зөв угаалт

Өдөрт 2 удаа, буйлны ирмэгийг гэмтээхгүйгээр зөөлөн угаах хэрэгтэй.

Шүдний завсар цэвэрлэх

Шүдний утас, interdental brush ашиглан завсар дахь өнгөрийг арилгана.

Давтан үзлэг

Эмчийн зөвлөсөн хугацаанд давтан үзлэгт орж буйлны байдлыг хянуулна.

FAQ

Түгээмэл асуулт хариулт

Буйлнаас цус гарах нь хэвийн үү?
Хэвийн биш. Ихэнх тохиолдолд буйлны үрэвсэл, шүдний чулуу, өнгөр хуримтлагдсаны шинж байдаг.
Шүдний чулуу өөрөө арилдаг уу?
Үгүй. Шүдний чулуу хатуурсан байдаг тул зөвхөн мэргэжлийн аппаратаар цэвэрлэнэ.
Тулгуур эдийн өвчин шүд унахад хүргэдэг үү?
Эмчлэгдэхгүй удах үед ясны эд шимэгдэж, шүд хөдөлгөөнтэй болж унах эрсдэлтэй.
Эмчилгээ өвддөг үү?
Ихэвчлэн тэсвэрлэхүйц байдаг. Мэдрэгшил ихтэй үед эмч тухайн нөхцөлд тохируулан өвдөлт багасгах арга хэрэглэнэ.
Дахиж үрэвсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Гэрийн зөв арчилгаа, шүдний завсар цэвэрлэгээ, 6 сар тутмын үзлэг болон эмчийн зөвлөсөн хяналтын хуваарийг мөрдөх хэрэгтэй.

Буйлны эрүүл мэндээ хамгаалаарай

Буйлнаас цус гарах, амнаас эвгүй үнэр гарах, шүд хөдөлгөөнтэй болох шинж илэрч байвал хойшлуулалгүй үзлэгт ороорой. Эрт үеийн эмчилгээ нь шүдийг хадгалж үлдэх хамгийн зөв алхам юм.

Цаг авах
salbar 1 1
Салбар1📍 13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
prodent salbar 2
Салбар2📍 Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхарт

Бусад үйлчилгээ

Зөвлөгөө мэдээлэл

Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.