Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Имплант буюу шүд суулгах үйлчилгээ

Шүдний имплант гэдэг нь шүдний ёзоорыг орлон эрүү хоншоорын ясанд суулгадаг титанаар хийгдсэн, авагддаггүй хиймэл шүд юм.

01

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Имплант гэж юу вэ?

Шүдний имплант нь унасан, авахуулсан, ургаагүй эсвэл эмчлэх боломжгүй болсон шүдийг орлуулах хамгийн орчин үеийн, бат бөх, төрөлхийн мэт харагдах гоо зүйн өндөр ач холбогдолтой шийдэл юм. Имплант нь эрүү хоншоорын ясанд суулгадаг титан материалаар хийгдсэн шүдний хиймэл суурь бөгөөд дээр нь шүдний цөгцийг байрлуулснаар таны зажлах үйл ажиллагаа болон гоо зүйг нөхөн сэргээдэг эмчилгээ юм.

Prodent имплант эмчилгээ

Имплант эмчилгээ яагаад онцгой вэ?

Энгийнээр хэлбэл имплант нь шүдний зөвхөн харагдах хэсгийг бус, шүдний сурвалж буюу ёзоорын үүргийг хүртэл орлуулдгаараа хамгийн давуу эмчилгээний нэг юм. Ингэснээр зэргэлдээ эрүүл шүдийг гэмтээхгүйгээр алдагдсан шүдийг нөхөх боломжтой.

Мөн имплант нь эрүүний ясыг ачаалалтай ажиллуулж, яс шимэгдэх эрсдэлийг бууруулдаг. Тиймээс зөвхөн сайхан инээмсэглэл төдийгүй, урт хугацааны амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй шийдэл болдог.

Байгалийн мэт харагдана Шүдний өнгө, хэлбэр, байрлалтай уялдуулан хийдэг.
Бат бөх тогтвортой Зөв арчилгаатай үед олон жил хэрэглэх боломжтой.
Ясны хамгаалалт Эрүүний ясны шимэгдэлтийг бууруулахад тустай.
Зажлах чадвар Илүү даацтай, өөрийн мэт тухтай хооллох нөхцөлийг бүрдүүлнэ.
Имплант шүдний бүтэц

Имплант ямар хэсгүүдээс бүрддэг вэ?

Имплант нь үндсэндээ 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, эрүүний ясанд суулгах титаны хиймэл суулгац. Хоёрдугаарт, уг суурин дээр холбогдох абатмент. Гуравдугаарт, аманд ил харагдах шүдний цөгц.

Энэ бүтэц нь хүний төрөлхийн шүдний ёзоор болон цөгцний үүргийг дуурайлган гүйцэтгэдэг тул гоо сайхан, бат бөх байдал, үйл ажиллагааны хувьд өндөр үр дүнтэй байдаг.

Имплантын дараах тав тух

Ямар тохиолдолд имплант тохиромжтой вэ?

Нэг шүд унасан, хэд хэдэн шүд дутсан, эсвэл бүрэн шүдгүй болсон тохиолдолд имплант эмчилгээ тохиромжтой байж болно. Ялангуяа авагддаг хиймэл шүднээс илүү тогтвортой, илүү тав тухтай шийдэл хүсэж байгаа хүмүүст тохиромжтой.

Гэхдээ эрүүний ясны хэмжээ, буйлны байдал, ерөнхий эрүүл мэнд зэрэг хүчин зүйлсийг эмчийн үзлэг, зураг, оношилгооны дараа үнэлж байж эцсийн төлөвлөгөө гаргана.

Имплантын давуу тал

Имплант нь зөвхөн шүд нөхөх эмчилгээ биш, харин урт хугацааны амны хөндийн эрүүл мэнд, тав тух, гоо сайхныг нэг дор шийдэх цогц сонголт юм.

Өөрийн төрөлхийн шүд ойролцоо харагдаж, инээмсэглэлийг илүү өөртөө итгэлтэй болгоно.
Зэргэлдээ эрүүл шүдийг засаж өөлөх шаардлагагүйгээр шүдийг нөхөн сэргээх боломжтой.
Эрүүний ясанд зажлалтын даралтыг өгснөөр яс шимэгдэх эрсдэлийг бууруулна.
Авагддаг хиймэл шүдтэй харьцуулахад илүү тогтвортой, илүү тухтай мэдрэмж төрүүлнэ.
Хоол зажлах үйл ажиллагааг эргэн сайжруулж, өдөр тутмын амьдралыг хөнгөвчилнө.
Зөв арчилгаа, тогтмол хяналттай үед удаан хугацаанд хэрэглэх боломжтой.
Яриа, инээмсэглэл, нүүрний хэлбэрт эерэг нөлөө үзүүлж, гоо зүйн үнэлэмж нэмэгдүүлнэ.
Нэг шүд, хэд хэдэн шүд, бүрэн эрүү зэрэг олон төрлийн нөхцөлд төлөвлөж болдог.

Танд тохирох имплантын шийдлүүд

Шүдний алдагдлын хэмжээ, байршил, эрүүний ясны нөхцөлөөс хамааран имплантын төрөл, төлөвлөгөө харилцан адилгүй байдаг.

Single Implant

🦷 Single Implant

Шүдний эгнээнд 1 шүд алдагдсан тохиолдолд нэг имплант суулгац суулган нөхөн сэргээх эмчилгээ юм. Энэ нь шүдний алдагдсан орон зайг эмчлэх хамгийн шилдэг сонголт.

Bridge Supported Implant

🔗 Bridge Supported Implant

Шүдний эгнээнд хэд хэдэн шүд дарааллан алдагдсан тохиолдолд 2 болон түүнээс дээш тооны имплант суулгац суулган дээрх цөгцийг гүүрлэх хэлбэрээр байрлуулж нөхөн сэргээх боломжтой эмчилгээний арга юм. Илүү тогтвортой, ачаалал даахуйц, зажлах үйл ажиллагаа болон гоо зүйг нөхөн сэргээх боломжийг олгодог.

Full Arch Implant

✨ Full Arch Implant

Эрүү хоншоорын шүдний эгнээ бүрэн шүдгүй тохиолдолд тодорхой тооны имплантыг суулган дээр нь шүдний эгнээг бүтнээр нь нөхөн сэргээх эмчилгээний хэлбэр юм.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЯВЦ

Имплант шүдийг хэрхэн суулгадаг вэ?

Имплант эмчилгээ нь зөвхөн нэг удаагийн ажилбар биш, оношилгоо, мэс ажилбар, эдгэрэлт, шүдний цөгц суулгалт гэсэн үе шаттай төлөвлөгөөт эмчилгээ байдаг.

1

Үзлэг, зураг, оношилгоо

Амны хөндийн үзлэг, рентген болон шаардлагатай тохиолдолд 3D зураг авч, эрүүний яс, буйл, ерөнхий нөхцөлийг үнэлнэ.

2

Имплант суулгах ажилбар

Хэсгийн мэдээ алдуулалтын доор титан суулгацыг эрүү хоншоорын ясанд суулгана.

3

Эдгэрэлт ба бэхжилт

Титан суулгац ясанд бэхжиж тогтвортой болох хүртэл дунджаар 3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад байж, зааврын дагуу арчилгаа хийнэ.

4

Шүдний цөгц суулгалт

Шүдний цөгцийг байрлуулах: Имплант бүрэн бэхэжсэний дараа абатмент болон шүдний цөгцийг байрлуулна.

5

Эмчийн хяналт

Имплант бүрэн хийгдсэний дараа 6 сар тутамд тогтмол эмчдээ шалгуулж имплантын зориулалтын цэвэрлэгээг хийлгэнэ.

Имплант эмчилгээний зөвлөгөө авах уу?

Таны шүдний нөхцөл, ясны байдал, эмчилгээний боломжийг эмчийн үзлэгээр үнэлж, танд хамгийн тохирох шийдлийг санал болгоно.

Цаг захиалах
FAQ

Түгээмэл асуулт хариулт

Имплант эмчилгээтэй холбоотой хамгийн их асуудаг асуултуудыг нэг дор цэгцэллээ.

Имплант өвддөг үү?
Имплант суулгах үед хэсгийн мэдээ алдуулалт хийдэг тул ажилбарын үеийн өвдөлт харьцангуй бага байдаг. Харин эмчилгээний дараа бага зэргийн хөндүүр, таагүй мэдрэмж байж болох бөгөөд эмчийн зааврын дагуу эмчилгээ, арчилгааг хийснээр богино хугацаанд хэвийн болох боломжтой.
Имплант хүн бүрт тохирох уу?
Ихэнх хүмүүст тохирох боломжтой ч эрүүний ясны хэмжээ, буйлны эрүүл мэнд, архаг өвчин, амны хөндийн ариун цэвэр зэрэг хүчин зүйлсийг эмчийн үзлэгээр нарийн үнэлж байж эцсийн шийдвэр гаргана.
Имплант хэр удаан хэрэглэгддэг вэ?
Зөв арчилгаа, тогтмол хяналт, ерөнхий биеийн эрүүл мэнд сайн байх үед насан туршид таны шүдийг орлох боломжтой.
Имплант суулгах хугацаа хэр удаан байдаг вэ?
Имплант суулгах ажилбар нь өдөртөө хийгддэг боловч суулгасны дараа өөрийн ястай бэхжих, бэхэжсэний дараа шүдний цөгцийг хийх хугацаа нэмэгдэж ойролцоогоор 3-6 сарын дараа бүрэн дуусдаг.
Шүд авахуулсны дараа шууд имплант хийж болох уу?
Зарим тохиолдолд боломжтой байдаг ч энэ нь яс, буйлны нөхцөл, халдвар байгаа эсэх, шүдний байрлал зэргээс хамаарна. Тиймээс заавал эмчийн үзлэг, зурагт үндэслэн шийднэ.
Имплантын дараа юуг анхаарах вэ?
Эмчийн зааврыг чанд мөрдөх, амны хөндийн ариун цэврийг сайн сахих, тогтмол хяналтын үзлэгт орох нь маш чухал. Энэ нь имплантын тогтвортой байдалд шууд нөлөөлдөг.
salbar 1 1
Салбар1📍 13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
prodent salbar 2
Салбар2📍 Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхарт

Бусад үйлчилгээ

Зөвлөгөө мэдээлэл

Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.