Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Лизингийн мэдээлэл
Шүдний эрүүл мэнд бол амьдралын чанарыг дээшлүүлж, урт хугацаанд эрүүл амьдрахад тустай, үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зорилгоор манай эмнэлэг танд санхүүгийн дарамт багатай шийдлүүдийг санал болгож байна.
ЛИЗИНГ МЭДЭЭЛЭЛ

- Лизингийн үйлчилгээний тусламжтайгаар та эмчилгээгээ санхүүгийн ачаалалгүйгээр хийх боломжтой бөгөөд шүдний эрүүл мэнддээ шаардлагатай анхаарал, арчилгааг цаг алдалгүй авах боломжтой.
- Шүдний өвчлөл, гажиг, согог нь зөвхөн амны хөндийд бус, хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны тогтолцоонд ч сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийг цогцоор нь эрсдэлд оруулдаг.
- Тиймээс шүдний асуудлыг хойшлуулахгүйгээр эрт оношлуулж, цаг алдалгүй эмчлүүлэх нь танд санхүү, эрүүл мэндийн том хэмнэлт болж чадна.
Ямар үйлчилгээнд лизинг авч болох вэ?
- Бүх төрлийн гажиг заслын аппарат
- Согог заслын эмчилгээ /метал, циркон бүрээс/
- Имплант
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Иргэний үнэмлэх
- Оршин суугаа хаягын тодорхойлолт
- Насанд хүрээгүй бол асран хамгаалагчийн бичиг баримт
- Нийгмийн даатгал хамаарахгүй
Хэрхэн үйлчилгээнд хамрагдах вэ?
- Алхам 1 – Цаг захиалж, эмчийн үзлэг, оношлогоонд хамрагдана
- Алхам 2 – Бичиг баримтаа бүрдүүлэн хүсэлт гаргана
- Алхам 3 – Хүсэлтийг эмнэлэгийн зүгээс харгалзан үзэж гэрээ байгуулна
Лизингийн хугацаа
- 18-с доош насныхан 12 сарын хугацаатай
- 18-с дээш насныхан 6 сарын хугацаатай
18 хүртэлх насныхан зээлийн график
| Урьдчилгаа | Хугацаа | Сар бүр | |
| Метал Аппарат | 0₮ | 12 сар | 145,000₮ |
| Шаазан аппарат | 500,000₮ | 12 сар | 135,813₮ |
| Сапир аппарат | 550,000₮ | 12 сар | 149,394₮ |
| Синержи аппарат | 600,000₮ | 12 сар | 162,975₮ |
| Өөрөө түгжээтэй аппарат | 625,000₮ | 12 сар | 169,766₮ |
+18 насныхан зээлийн график
| Урьдчилгаа | Хугацаа | Сар бүр | |
| Метал Аппарат | 400,000₮ | 6 сар | 221,517₮ |
| Шаазан аппарат | 500,000₮ | 6 сар | 276,896₮ |
| Сапир аппарат | 550,000₮ | 6 сар | 304,586₮ |
| Синержи аппарат | 600,000₮ | 6 сар | 332,276₮ |
| Өөрөө түгжээтэй аппарат | 625,000₮ | 6 сар | 346,120₮ |


Шүдний эмчилгээ
Зөвлөгөө, Мэдээлэл
-
Имплант ба гүүрэлсэн шүдний ялгаа
Шүдний имплант болон гүүрэлсэн шүд нь харагдах байдлаараа төстэй боловч биологийн зарчим, бат бөх чанар, урт хугацааны үр дүнгээрээ эрс ялгаатай.харагдах байдлаараа төстэй боловч биологийн зарчим, бат бөх чанар, урт хугацааны үр дүнгээрээ эрс ялгаатай.
-
Шүдний чулуу түүх эмчилгээ
Шүдний чулуу түүх эмчилгээ нь зөвхөн шүдийг цэвэрхэн харагдуулах биш, буйлны эрүүл мэндийг хамгаалах чухал эмчилгээ юм.
-
Шүдний нүүрэвч буюу Veneer эмчилгээ
Шүдний нүүрэвч (Veneer) наах гоо сайхны эмчилгээ нь хүний шүдний өнгө, хэлбэр, хэмжээ, завсар, ирмэгийн согогийг богино хугацаанд өөрчилж, илүү тэгш, цэвэрхэн, байгалийн харагдах инээмсэглэл бий болгодог орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм.
-
Хүүхдийн шүд хорхойтох: Өсвөр насны хүүхдийн шүд яагаад амархан цоордог вэ?
Өсвөр насны хүүхдүүдийн дунд шүд хорхойтох асуудал түгээмэл тохиолддог. Ялангуяа хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс, буруу хооллолт, шүд угаалтын буруу дадал, шүдний завсар цэвэрлэхгүй байх зэрэг нь шүд цоорох гол шалтгаан болдог.
-
Шүдний өнгө сэргээх
Шүдний өнгө сэргээх нь зөвхөн шүдээ цайруулах тухай ойлголт биш юм. Зарим хүний шүд өнгөр, чулуу, кофе, цай, тамхинаас болж өнгөө алддаг бол зарим тохиолдолд сувгийн эмчилгээ, паалангийн нимгэрэл, хуучин ломбо, бүрээс, дотоод бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалдаг.
-
Амны эвгүй үнэр
Амны эвгүй үнэр нь олон хүнд тохиолддог боловч ихэнх хүн энэ асуудлыг түр зуурын ам зайлагч, бохь, үнэр дарагч бүтээгдэхүүнээр нуух гэж оролддог.

