Амны хөндийн үнэр нь ичмээр, зарим тохиолдолд тухгүй байдал төрүүлдэг. Иймээс танд Амны хөндийн эвгүй үнэр гарах 7 шалтгаан хүргэж байна. Амны эвгүй үнэртэй тэмцэх зориулалттай бохь, гаа, ам зайлагч болон бусад бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн тавиурууд дүүрэн байдаг хэдий ч эдгээр бүтээгдэхүүний ихэнх нь асуудлын шалтгааныг арилгахгүй түр зуурын арга юм.

Амны эвгүй үнэр нь эх үүсвэр эсвэл үндсэн шалтгаанаас хамааран өөр өөр байдаг. Зарим тохиолдолд хоол хүнс, эрүүл мэндийн байдал, буруу зуршлын улмаас амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Ихэнхдээ шүдний эрүүл ахуйг тогтмол дагаж мөрдөөгүйн улмаас амны эвгүй үнэр үнэртдэг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Зарим хүмүүс амны эвгүй үнэрээсээ санаа зовон амьсгалахдаа болон хүнтэй ярихдаа санаа зовдог бол зарим нь амны эвгүй үнэртэй хэр нь түүнийгээ ч мэддэггүй. Амьсгалахад болон ярихад амны хөндий хэрхэн үнэртэж байгааг өөрөө үнэрлэж мэдэхэд хэцүү байдаг тул ойр дотно найз эсвэл хамаатан саднаасаа амны хөндийн үнэр гарч байгаа эсэхийг баталгаажуулж асууж байгаарай.

Амны хөндийн эвгүй үнэр гарах 7 шалтгаан Үүнд:

Untitled 3 2

1 Хоол хүнс.

Хоол идэх үед жижиг хэсгүүд таны шүдэнд болон амны хөндийд наалдаж эдгээр жижиг хэсгүүд дээр бактери үүсэх боломж бий болдог бөгөөд эдгээр бактериуд нь таны амьсгалыг эвгүй үнэртэй болгодог. Мөн түүнчлэн сонгино, саримс, халуун ногоотой хоол зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүн таны амьсгалыг эвгүй үнэртэй болгодог. Эдгээр хүнсийг идсэний дараа таны биед шингэж цусаар дамжин уушгинд хүрдэг бөгөөд энэ нь таны амьсгалыг тийм ч таатай үнэртэй болгохгүй.

Untitled 1 1

2 Тамхи.

Тамхи татах нь амны эвгүй үнэрийг үүсгэдэг. Тамхи татдаг хүмүүсийн амнаас эвгүй үнэр ялгарахаас гадна өөр нэг эх үүсвэр болох буйлны өрөвсөлтэй үүсэх магадлал өндөр байдаг.

3 Шүдний эрүүл ахуй муу.

Хэрэв та өдөр бүр сойз болон шүдний утсаар шүдээ цэвэрлэхгүй бол хоолны хэсгүүд аманд үлдэж амнаас эвгүй үнэр гарах болно. Таны шүдэнд өнгөгүй, наалдамхай бактерийн хальс (өнгөр) үүсдэг хэрэв сойзоор цэвэрлэхгүй бол товруу нь таны буйлыг цочроож улмаар шүд буйлны хооронд өнгөр үүсэж зай үүсэн буйл шархалдаг (периодонтит).

Мөн та хэлээ ч гэсэн цэвэрлэж хэвших хэрэгтэй учир нь хэл ч хүртэл үнэр үүсгэгч бактерийг өөр дээрээ үүсгэж чаддаг. Хэрэв та хиймэл шүд хэргэлдэг бол тогтмол зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлэж хэвшээрэй. Хиймэл шүд дээр хүнсний жижиг хэсгүүд наадаж үнэр үүсгэгч бактери үүсэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Амны хөндийн эвгүй үнэр гарах 7 шалгаан дундаас хамгийн чухал шалтгааны нэг юм.

Эмчийн зөвлөдөг сойз

20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AI Dent сойзоо зах зээлд гаргаж байна.
“Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч”

  • Онлайнаар захиалга өгөх бол фэйсбүүкээр чат бичнэ үү.

4 Амны хөндийн хуурайшил.

Шүлс нь таны амыг цэвэрлэж эвгүй үнэрийг үүсгэдэг тоосонцрыг арилгахад тусалдаг. Амны хуурайшилт эсвэл ксеростомиа (zeer-o-STOE-me-uh) гэж нэрлэгддэг эмгэг нь шүлсний ялгаралт багасдаг тул амнаас эвгүй үнэр гарахад хувь нэмэр оруулдаг. Унтах үед ам хуурайших нь аяндаа үүсдэг бөгөөд энэ нь “өглөөний амьсгал” эвгүй үнэртэй болоход хүргэдэг бөгөөд хэрэв та амаа ангайж унтвал энэ байдал улам дордоно. Амны архаг хуурайшилт нь шүлсний булчирхайн асуудал бөгөөд зарим өвчний улмаас үүсдэг.

5 Шарх болон халдвар.

Амны хөндийн хагалгааны дараа эсвэл шүд авхуулах гэх мэт мэс заслын шарх, шүд цоорох, буйлны өвчин, амны шарх зэргээс болж амнаас эвгүй үнэр үүсдэг.

Untitled 2 3

6 Ам, хамар, хоолойн бусад эмгэгүүд.

Амны хөндийн эвгүй үнэр нь заримдаа гүйлсэн булчирхайд үүссэн жижиг чулуунаас үүдэлтэй бөгөөд үнэр үүсгэгч бактериар бүрхэгдсэн байдаг. Хамар, синус болон хоолойн халдвар эсвэл архаг үрэвсэл нь амнаас эвгүй үнэрийг үүсгэдэг.

7 Бусад шалтгаанууд.

Зарим хорт хавдар болон бодисын солилцооны эмгэг зэрэг өвчний үед хэргэлдэг эм тариа тэдгээрт агуулагддаг химийн бодисын улмаас амьсгалын өвөрмөц үнэр үүсгэдэг. Ходоодны хүчлийн архаг рефлюкс (ходоод улаан хоолойн сөргөө өвчин буюу GERD) нь амнаас эвгүй үнэртэй холбоотой байж болно. Бага насны хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь гадны биет тухайлбал хамрын нүхэнд орсон хоолноос үүдэлтэй байж болдог.

Untitled 5

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

Хэрэв танд дээр дурдсан Амны хөндийн эвгүй үнэр гарах 7 шалгаан илэрч байгаа бол амны хөндийн эрүүл ахуйн дадал зуршлаа эргэн харах хэрэгтэй. Хоол идсэний дараа шүд, хэлээ угаах, шүдний утас хэрэглэх, хэмжээний ус уух гэх мэт амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Хэрэв ийм өөрчлөлт хийсний дараа таны амнаас эвгүй үнэр гарч байвал шүдний эмчид хандаарай.

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл