Алим ашиг тус:

Алим нь ястай жимсний “Rosaceae” нэртэй сарнайн бүлийн “Malus domestica” зүйлийн модонд ургадаг. Хүн төрөлхтний хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг жимсэнд алим тооцогддог байна. Алимны ургах модны зэрлэг өвөг “Malus sieversii” нь одоо ч Төв Ази-д ургадаг.

Алим мянга мянган жил Ази, Европ ургаж, Европын колоничлогч нар  Хойд Америкт авч очсон түүхтэй бөгөөд эртний  Грек болон шашны заншилд хүртэл үлгэр домог болон үлджээ.

Red Apple Fruit

Дэлхий дээр 7500 -аас илүү олон төрөл, амт чанараараа өөр хоорондоо ялгаатай алимыг ургуулсан байдаг юм байна.  Энэ олон төрлийг болгож идэх, түүхий шинээр нь шууд идэх, алимны (хүчил, ундаа, дарс) үйлдвэрлэх гэм мэт хэрэглэх байдлаар гурав ангилдаг.

Зэрлэг алим үрээсээ хялбар урагдагч таримал модны алимны амтанд хүрэхгүй байдаг гэх бөгөөд таримал алимыг модны мөөгөнцөр болон янз бүрийн бактерийг нь яаж зохицуулснаас хамаар ч органик ба органик бус гэж ангилна.

Арваад жилийн өмнө дэлхий даяар 69 орчим сая тонн алим хурааж авсан байхад тэн хагасыг нь Хятад улсад ургуулсан, удаалаад АНУ түүний дараа Турк, Итали, Энэтхэг, Польш гэх мэт алимны ургац авсан байжээ.

Алимыг байгаагаар нь идэх эрүүл мэндэд илүү хэрэгтэй гэсэн ч хоёр янзын аллерги өгдөг уураг алимд байхыг судлаачид илрүүлсэн байна. Хүнийхээ биеийн онцлогоос хамаар ч хүн өөр өөрөөр хүлээж авна.

Red Apple Fruit on Grass

Эрүүл шүд

Цагаан, эрүүл шүдтэй болоход тусална.  Алим таны шүдний сойзыг орлохгүй ч, алимыг хазах зажлах үед шүлсийг ихээр ялгаруулж шүдний уг руу наалдах нянгийн төвшинг бууруулахад тусална.

Цусанд байх холестерин бууруулна

Зүрхний сайн эм, цусанд байх холестеринийг багасгана, даралт бууруулна, цусны сахарын хэмжээг тогтворжуулна, хоол идэх дур хүслийг дарна, алимны шүүс нь вирусийн халдварыг устгахад тусална, өдөрт 2-3 ширхэг  алим идэхэд үр дүнтэй.

Close-up Photography of Apples

Грекийн эртний уламжлалд ” хэрэв алим зөгийн бал шиг амтагдаж байвал та эрүүл болсон байна” гэх хэлц үг байдаг бол Америкийн ардын эмнэлэгт алимыг жимсний хаан гэж нэрлэдэг байна.

Үнэн дээ хүн бүрийн бие мах бодь өөр өөр тул өөр өөрөөр үйлчилдэг, эрэгтэй хүнээс илүү эмэгтэйчүүдийн холестерин буурах нь судалгаагаар ажиглагдсан байна.

Алимны хальс

Алимны хальсыг идэх нь чухал ч, манай хүнсний хэрэгцээнд алим ихэнхдээ гаднаас импортоор орж ирдэг. Алимыг муутгахгүй тээвэрлэлтэд удаан тэсвэртэй байлгах үүднээс тариалсан аж ахуй, эсвэл борлуулагч нар тодорхой хэмжээний бодис цацаж хамгаалсан байдаг. 

Үүнийг бид хүйтэн бүлээн усаар сайн, дахин дахин угааж хэрэглэх нь зүйтэй. Алимны хальсанд их хэмжээний аминдэм байдаг гэсэн ч импортын алим идэж байхдаа хальслаад идэж хэрэглэхэд ч буруудахгүй .

Four Red Apple Fruits

Алимны хүчил

Хүнсэнд хэрэглэх алимны хүчил голдуу 4-6 % ийн хүчиллэг байх тул ногооны салаат болон бусад хэрэглээнд хоолны халбагаар хэмжээг тохируулж хэрэглэх нь чухал.

Шим тэжээл нь: 100 грамм Алим-д, 52 грамм илчлэгтэй, өдөрт хэрэглэх хэмжээг хувьчилан үзүүлбэл

  • Тослог 0.2 g 0%
  • Ханаагүй тос 0.1 g
  • Кали 107 mg 3%
  • Нүүрс ус 14 g 4%
  • Эслэг 2.4 g 9%
  • Чихэр 10 g
  • Уураг 0.3 g 0%
  • Витамин A 1%
  • Витамин C 7%
  • Магни 1%

Шүдний эмчилгээ

Төстэй нийтлэлүүд