Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Hollywood Smile
Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.
Hollywood Smile гэж юу вэ?
Танд хамгийн зохисон, байгалийн мэт төгс инээмсэглэлийг төлөвлөж бүтээдэг гоо сайхны цогц эмчилгээ
Hollywood smile гэдэг нь тухайн хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбараар тэгш сайхан, өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг бий болгох зорилготой, нүүр ам судлаач эмч, ажилтны хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хийгдэх гоо сайхны цогц эмчилгээ юм. Hollywood smile нь зөвхөн “цагаан шүд” биш. Тухайн хүний нүүрний хэлбэр, уруулын шугам, инээх үед харагдах шүдний хэмжээ, өнгө, симметри зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь тооцож, хамгийн зохистой хувилбарыг төлөвлөж хэрэгжүүлдэг.
Бүрээс гэдэг нь өөрийн шүднээс өөлж засаад хэв авч, лабораторид зорж хийдэг согог засал, гоо сайхны эмчилгээ юм.
- Өнгө, хэлбэрийг гоо сайхны түвшинд засна
- Бат бөх хамгаалалт үүсгэнэ
- Инээмсэглэл илүү тэгш, цэвэрхэн харагдана
- Дан циркон бүрээс – байгалийн мэт, бат бөх, тунгалаг
- Металл нүүрэвчтэй шаазан бүрээс – бат бөх, практик сонголт
Hollywood smile-ийн үе шат нь оношилгоо, бэлтгэл эмчилгээний шаардлагаас хамаарч өөрчлөгдөнө. Бид тухайн хүний шүд, буйл, хазалтын нөхцөлд тохируулан төлөвлөгөө гаргана.
Тухайн шүдний байрлал, ачаалал, гоо сайхны шаардлагаас хамаарч материал сонгоно.
| Төрөл | Онцлог | Хэнд/аль хэсэгт |
|---|---|---|
| Дан циркон | Байгалийн мэт харагдах, бат бөх, өндөр нарийвчлалтай. | Гоо сайхны шаардлага өндөр тохиолдол, ихэвчлэн үүдэн бүлэг. |
| Металл нүүрэвчтэй шаазан | Бат бөх, практик сонголт, эдийн засгийн хувьд боломжийн. | Ачаалал ихтэй тохиолдол, араа бүлэгт түгээмэл. |
- Мэргэжлийн баг – Нүүр ам судлаач эмч + эмчилгээний багийн хамтын ажиллагаа
- Хувь хүнд тохируулсан төлөвлөгөө – Шүд, буйл, хазалтын нөхцөлд нийцүүлэн
- Чанар, хяналт – Лабораторийн нарийн үйлдвэрлэл
- Давтан хяналт, зөвлөмж – Эдэлгээ ба тав тухыг тогтмол баталгаажуулна
Бүрээсийг ямар тохиолдолд хийдэг вэ?
Эмнэлзүйн заалт
- ✓Том ломботой шүдийг хамгаалах
- ✓Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдийг хугарахаас сэргийлэх
- ✓Шүдний цөгц хугарсан үед гоо сайхан ба үйл ажиллагааг сэргээх
- ✓Гүүрэлсэн шүдний тулгуур болгох
- ✓Авагддаг шүдний тулгуур болгох
Гоо сайхны заалт
- ✓Шүдний өнгө өөрчлөх
- ✓Шүдний хэлбэрийг засаж тэгшлэх
- ✓Завсар, жижиг сэвийг гоо сайхны түвшинд засах
- ✓Инээмсэглэлийн симметр сайжруулах
Before
After
Эмчилгээний явц
Smile Design Эмчилгээний үе шат
Оношилгоо, зөвлөгөө
Эмчид үзүүлж, рентген зураг авч оношилгоо хийлгэнэ.
Бэлтгэл эмчилгээ
Суурь болон бусад шаардлагатай эмчилгээг урьдчилан хийж бэлтгэнэ.
Шүд засах, хэв авах
Гол ажилбар. Хэв авсны дараа түр бүрээс хийж өгнө — өдөр тутмын ажилд саад багатай.
Байнгын бүрээс суулгах
Лабораторид бэлэн болмогц эцсийн байдлаар суулгана.
Давтан хяналт
Заавал хяналтын үзлэгт орж, эдэлгээ ба тав тухыг тогтмол баталгаажуулна.
Та Hollywood smile-аа хийлгэхэд бэлэн үү?
Рентген зураг, оношилгоо, зөвлөгөөтэйгөөр танд хамгийн зохисон төлөвлөгөөг гаргаж өгнө.
Цаг захиалах
13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхартШүдний эмчилгээ
Зөвлөгөө мэдээлэл
Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.









