Хүүхдийн ам гэмтэх шалтгаан

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Улирал солигдох үеэр хүүхдийн дархлаа муудаж хүүхдийн ам гэмтэх шалтгаан, өвчин ихэсдэг. Иймээс ээж аав нартаа зориулж ам гэмтэх өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Амны хөндийн салст бүрхүүл гэмтэж үрэвсэхийг ам гэмтэх гэдэг.

Энэ нь бие даасан эмгэг байхаас гадна бусад өвчин эмгэг илрэх шинж байж болно. Улаан бурхан, улаан эсэргэнэ, ханиад томуу, мөөгөнцөр амны салстад  өөрчлөлт орсон зэрэг олон шалтгаанаар энэхүү эмгэг үүсдэг. Энэ эмгэг нь хүүхэд гэлтгүй том хүн ч тусдаг байна.


Таны хүүхдийн амны хөндийн дотор тал уруул, хацар, хэлэн дээр нь улаан хүрээтэй, цагаан эсвэл шаравтар өнгөтэй зүйлс гарч хүүхэд уйлж, тавгүйтэж, заримдаа халуурч хэцүү байна уу? Тийм бол энэ нь хүүхдийн амны гэмтэл байж болох юм.

Ам гэмтэлтийн шалтгаан нь вирус  мөөгөнцрийн халдвар, сүүлийн үед  стресс, хоол тэжээлийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үзэж байгаа.

download 4

Хүүхдийн ам гэмтэх үндсэн шалтгаан бий

  1. Вирусийн шалтган
  2. Мөөнгөнцрийн шалтгаан
  3. Нянгийн шалтгаан

Ихэвчлэн Herpes Simplex хэмээх вирусээр үүсгэгдэн амны хөндийн салстыг гэмтээж бие мах бодид хордлогын шинж илэрдэг хурц хэлбэрийн халдварт өвчин юм. Ам гэмтсэн хүүхэд болон ахуйн хэрэглэл, тоглоом зэргээр шууд дамжин халдварлахаас гадна агаар дуслын замаар мөн халдварлана.

Ихэвчлэн 6 сараас 3 нас хүртэлх хүүхдүүд өвчилдөг. Ам гэмтсэн хүүхдийн уруул, буйл, завж, хэл, тагнай орчмын салстууд гэмтэж зууван дугуй хэлбэртэй, улаан хүрээтэй, цагаан эсвэл шаравтар шарх үүснэ.

Ам гэмтэх өвчнийг хэлбэр

  • хөнгөн
  • дунд
  • Хүнд гэж ангилна

Нууц 2-14 хоног үргэлжлэх ба амны хөндийн салст улайж хавагнан, тунгалаг шингэн бүхий цэврүүнцэр үүснэ. Энэ үед хүүхдийн аман дотор нь загатнах, эрвэгэнэх, шүлс их ялгарах, хэл өнгөртөх зовуурьтай байна.

Хөнгөн хэлбэр

Энэ үед хүүхэд 37,2-37,5 хэм хүртэл халуурна. Хамар залгиур орчмоор мөн буйл улайж үрэвсэнэ. Хоол унд идэх үед эмзэглэж өвдөнө. Нойр хоолондоо сайн. Амны хөндийн салстад 1-5 мм хэмжээтэй, 5 хүртэлх тооны шарх үүснэ.

Дунд хэлбэр

Дунд хэлбэрийн үед 37-39 хэм хүртэл халуурна, бие махбод суларсан, уцаартай, хоолонд дургүй байна. Амны хөндийд 5-25 хүртэлх тооны шарх үүснэ, тууралт 2-3 удаа дахиж гарна.

Хүнд хэлбэр

Энэ үед хүүхэд 38-39 хэм, зарим үед 40 хэм хүртэл халуурч болдог. Биеийн ерөнхий байдал хүнд, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ханиалгах шинж илэрнэ. Уруул хуурайшна. Нойр, хоолонд муу болдог.

Вирус хамар залгиур орчмын хялгасан судаснуудыг гэмтээснээр хамраас цус гарна. Амны хөндийн салст, нүүр, уруул орчмын арьс дээр 30-100 хүртэл тооны шарх, тууралт гарна. Тууралт дахиж гарах хандлагатай байдаг ба хэл өнгөртөж, шүлс ихсэн, амнаас эвгүй үнэр гарна.

Эмчилгээ

Хөнгөн хэлбэрийн үед хэсгийн, дунд, хүнд хэлбэрийн үед хэсгийн болон ерөнхий эмчилгээнүүд хийгдэнэ. Хэсгийн эмчилгээ.

182dbf15e228c51165c0fa87ad2e14f43b83e8ad

Ерөнхий эмчилгээ

1. Хордлого тайлах

2. Хэт мэдрэгшилтийг бууруулах

3. Вирусийн эсрэг

4. Биеийн эсэргүүцэл сайжруулах

5. Хоол

Санамж

Хүндэт эцэг эхчүүд та бүхэн ам дамжин олон нийтийн дунд тархсан буруу аргуудыг (зөгийн бал, эсвэл чихэртэй усаар цусыг нь гартал арчих гэх мэт) туршиж үзэх бус МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД хандан заавар зөвлөгөө авах болон шаардлагатай эмчилгээг хийлгээрэй.

Сүүнцэртэл өвчин

Сүүнцэртэл өвчнийг үүсгэгч нь Candida albicans хэмээх мөөгөнцөр юм. Амны хөндийд ихэвчлэн хэл, завж, тагнай, уруулын салстуудыг гэмтээн мөөгөнцөртүүлдэг. Дархлаа муудсан үед буюу халдварт өвчнөөр өвдсөн, эрхтэн шилжүүлэн суулгасан, дархлаа бууруулах эм уусан, мен антибиотик их хэрэглэсэн үед үүсдэг.

Хэл, уруул, завж, тагнай улайх ба түүн дээр 1-1,5 мм танан цагаан толбо гарна. Мөөгөнцрүүд үржих тусам толбо томрон нийлж цагаан өнгөр үүсгэнэ. Өнгөр нь амны салст бүрхүүлээс дээш өргөгдсөн ээдэм шиг харагдах ба шаргал, саарал, заримдаа хүрэн өнгөтэй байдаг.

Өнгөрийг цэвэрлэсний дараа улайж хавагнасан гадарга эсвэл шалбархай үүсдэг байна. Өвчнийг эмчлэх арга энгийн байдаг ба амны гэмтэх өвчний түгээмэл хэлбэр тул эмчилгээ ижил төстэй байна.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл