хүүхдийн шүд арчилгаа
хүүхдийн шүд арчилгаа

Хүүхдийн шүд арчилгаа

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Хүүхдийг төрсөн цагаас  эхлүүлэн тогтмол амны хөндий, шүдийг арчилж эхлэх, мөн жилдээ 2 удаа шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авч байхыг танд зөвлөж байна. Хөхний сүү нь хүүхдэд юугаар ч орлуулалшгүй шим тэжээл болдог боловч хөхний сүү нь хүүхдийн амны хөндийд өнгөр үүсгэж хэл завьж цайрсан харагддаг нь амны хөндийд нян бактер үржих таатай нөхцөл ба ам гэмтэх шалтгаан болдог.

Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна. Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 -3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10, доороо 10 сүүн шүдтэй болно. 5-7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

Байнгын шүднээс хамгийн эхэнд 6-р том араа шүднүүд сүүн шүднүүдийн ард ургадаг юм. Энэ үед эцэг эхчүүд энэ шүдийг сүүн шүд гэж андууран цоороход нь эмчлүүлэхгүй явсаар авхуулдаг. Энэ бол маш чухал шүд аж. Энэ шүдийг авхуулснаар шүдний гажиг , согог , мөн эрүүний үенд ч муу нөлөөтэй гэжээ.

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Хүүхдийн шүдний арчилгаа ба шүд цоорлоос урьдчилан сэргийлэлт

  • Унтахын өмнө болон хөхүүлсний дараа нярай хүүхдэд зориулсан зөөлөн сойз эсхүл мааралыг усаар норгон амыг цэвэрлэх
  • 6 сартайгаас эхлэн зөөлөн үстэй зориулалтын сойзоор өглөө оройд угааж өгнө. Хүүхдийг 5-6 нас хүртэл эцэг эх угааж өгөх хэрэгтэй.
  • Энэ үед анхны шүд цухуйдаг. Иймд шүд цухуймагц шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах
  • Унтахын өмнө хөхүүлсний дараа тогтмол шүдийг угааж байх
  • Энэ үед будааны хэмжээтэй оо сойзонд түрхэж угаах
  • Хүүхэд хөлд орж эхлэх үед нүүр, амаа гэмтээх тохиолдол гардаг энэ үед яаралтай шүдний эмчид үзүүлж байх 
  • 1 наснаас эхлэн хүүхдийн оо хэрэглэнэ. Гурван наснаас эхлэн фтортой оогоор угаана. Оог шүдний сойзны 1/3-тэй тэнцүү байхаар түрхэж угаана. (1-3 насанд цагаан будааны хэмжээтэй, 3-аас дээш насанд шошны хэмжээтэй таарна)
  • Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй
  • Хүүхдийн шүдний сойзыг сонгохдоо үүдэн 2 шүдний хэмжээтэй байлгах ба хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх.
  • Сүүн шүдний цоорол , өвчлөл байнгын шүдийг бодвол маш хурдан явагддаг учир хүүхдийг улирал тутам эмчид очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй.
  • Сүүн шүдийг эрт авч болохгүй. Эрт авснаас болж авсан шүдний зайруу бусад шүд налж тэр зайнд ургах дараагийн байнгын шүд өөр зайнд буюу ургах ёсгүй газар ургаж гажиг үүснэ.
  • Хэрвээ шүд авхуулсан бол зай баригч хийлгэх хэрэгтэй.
  • Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд кариесын нянг халдварлуулдаг байна.
  • Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй.
  • Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгарлыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.
  • Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх.
хүүхдийн шүд угаах
хүүхдийн шүд угаах

Хүүхдийн шүдийг хэрхэн угаах вэ?

  • Байгалийн зөөлөн материалаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон хүүхдийн үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.
  •  хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг.
  •  Хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг.
  • хүүхэдээ аль болох өөрөөр нь шүдийн угаалгаж хэвшүүлэх, хүүхэд шүдээ угаасны дараа эцэг эх ахин сайтар цэвэрлэхээ мартуузай. Учир нь хүүхэд шүдээ угаахдаа шүдийг дутуу цэвэрлэх угаах магадлалтай байдаг.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл