Хүүхдийн сүүн шүдний цоорол
Монголчуудын нийтлэг гаргадаг алдаа нь хүүхдийнхээ шүдэнд анхаарал хандуулахдаа тааруу. Судалгаагаар хүүхдийн шүдний өвчлөл нийт хүүхдийн 86 хувийг эзэлж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн шүдийг ургасан цагаас эхлээд маш сайн анхаарах хэрэгтэй.
Бас нэг буруу ойлголт бол эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг солигдчихно, дараа нь байнгын шүд ургачихна тэрийг нь арчилчихна гэдэг буруу ойлголт байдаг.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Хүүхдийн шүдийг тодорхой хугацааны дараа арчилна гэж боддог. Тодорхой хугацааны дараа шүдний эмнэлэгт очих ёстой гэдэг энэ маш буруу хандлага. Шүд ургаж гарч ирж байгаа тохиолдолд түүн дээр ямар нэгэн байдлаар өнгөр тогтон хүндрэл үүсэх магадлалтай. Тиймээс хамгийн гол нь хүүхдийн сүүн шүдийг ургасан цагаас эхлүүлээд арчилгааг хийх ёстой.
Хүүхдийн сүүн шүд зөөлхөн тул амархан цоорч гэмтдэг ба хатуу эд нь нимгэн учраас маш хурдан цоорол нь томордог юм.
Хүүхдийн хэрэглэж байгаа хүнс нь идэхэд хялбар зөөлөн байхаас гадна янз бүрийн чихэрлэг зүйлс агуулагдах болсон. Тухайлбал орчин үед янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсноос амны хөндийн хүчиллэг орчин тогтворгүй болж байгаа юм.
Хүчиллэг байдал давамгайлснаас болж шүдний паалан хэврэг болдог. Ингэснээр нян, бактерийг тэсвэрлэх чанар үгүй болж цоорол үүсч шүдний чанар муудаж өвчилдөг.
Сүүн шүдний эгнээнд зажлах үйл ажиллагаа хүчтэй нөлөөлдөг бөгөөд шүд цоорох өвчнийг эмчлээгүй орхисноос тэнцвэргүй, бага хооллох зэрэг шалтгаан бий болж улмаар эрүү нүүр муруй харагдах, хэл яриа дультраа болох, яриа ойлгомжгүй сонсогдоход хүргэдэг ба хоол хүнсийг бүрэн жижиглэж бутлаагүйгээс ходоод гэдэс муудах шалтгаан болдог.
Сүүн шүдний гэмтэл ба хүүхдийн шүд цоорох өвчний үе шат
- Хүүхдийн сүүн шүдийг хархад илт мэдэгдэх өөрчлөл үгүй шиг боловч сайтар ажиглавал гэмтсэн шүдний өнгө бусдаасаа өөр болсон байдаг. Хар, шар өнгөр үүссэн байдаг.
- Нүдэнд үзэгдэх ил эсвэл далд хэсэгт цооролт үүссэн байх ба нүхний цоорхойд хоолны үлдэгдэл наадсан байж болдог
- Хүүхдийн шүд хаяа өвдөх, эсвэл буйл хавдах, амнаас эвгүй үнэр гарах
Хүүхдийн шүдний арчилгаа ба шүд цоорлоос урьдчилан сэргийлэлт
- Унтахын өмнө болон хөхүүлсний дараа нярай хүүхдэд зориулсан зөөлөн сойз эсхүл мааралыг усаар норгон амыг цэвэрлэх
- 6 сартайгаас эхлэн зөөлөн үстэй зориулалтын сойзоор өглөө оройд угааж өгнө. Хүүхдийг 5-6 нас хүртэл эцэг эх угааж өгөх хэрэгтэй.
- Энэ үед анхны шүд цухуйдаг. Иймд шүд цухуймагц шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах
- Унтахын өмнө хөхүүлсний дараа тогтмол шүдийг угааж байх
- Энэ үед будааны хэмжээтэй оо сойзонд түрхэж угаах
- Хүүхэд хөлд орж эхлэх үед нүүр, амаа гэмтээх тохиолдол гардаг энэ үед яаралтай шүдний эмчид үзүүлж байх
- 1 наснаас эхлэн хүүхдийн оо хэрэглэнэ. Гурван наснаас эхлэн фтортой оогоор угаана. Оог шүдний сойзны 1/3-тэй тэнцүү байхаар түрхэж угаана. (1-3 насанд цагаан будааны хэмжээтэй, 3-аас дээш насанд шошны хэмжээтэй таарна)
- Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй
- Хүүхдийн шүдний сойзыг сонгохдоо үүдэн 2 шүдний хэмжээтэй байлгах ба хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх.
- Сүүн шүдний цоорол , өвчлөл байнгын шүдийг бодвол маш хурдан явагддаг учир хүүхдийг улирал тутам эмчид очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй.
- Сүүн шүдийг эрт авч болохгүй. Эрт авснаас болж авсан шүдний зайруу бусад шүд налж тэр зайнд ургах дараагийн байнгын шүд өөр зайнд буюу ургах ёсгүй газар ургаж гажиг үүснэ.
- Хэрвээ шүд авхуулсан бол зай баригч хийлгэх хэрэгтэй.
- Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд кариесын нянг халдварлуулдаг байна.
- Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй.
- Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгарлыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.
- Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх, идүүлсэн тохиолдолд дахин шүд угаах, угаах боломжгүй бол халуун бүлээн усаар амын сайтар зайлах.