Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Лазер эмчилгээ

Лазер эмчилгээ нь шүдний эмчилгээний салбарт хамгийн дэвшилтэт, аюулгүй, өвдөлтгүй технологиудын нэг болж байна. Амны хөндийд тулгардаг олон төрлийн асуудлыг өвдөлтгүй, цус гарахгүйгээр хурдан хугацаанд эмчилж, эдгэрэлтийг түргэсгэдэг тул Prodent шүдний эмнэлэг лазер эмчилгээгээр амны хөндийн эрүүл мэндийг дэмжиж байна.

prodent logo 1

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Лазер эмчилгээ: Өвдөлтгүй, хурдан эдгэрэлттэй орчин үеийн шийдэл

Лазер эмчилгээ гэж юу вэ?

Лазер эмчилгээ гэдэг нь өвдөлт, үрэвсэл, шарх, зарим төрлийн эмгэгийг эмчлэхдээ хэвийн бус эдийг нарийн онилж, зүсэх, шарах, эмгэг эдийг устгах зорилгоор өндөр нарийвчлалтай гэрлийн туяаг ашиглан хийгдэж байгаа эмчилгээ юм. Лазерын гэрэл нь эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж, эдгэрэлтийг хурдасгадаг тул мэс ажилбарын дараах зовиур бага, хурдан эдгэрдэг онцлогтой. Дээрх онцлогуудаас шалтгаалан бид лазер эмчилгээг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

Лазер эмчилгээгээр ямар асуудлуудыг шийдэх вэ?

Херпес (Хомхой долоох)

Херпес нь амны хөндий, уруул орчим цэврүүтэн, өвдөлт, загатналт үүсгэдэг вирусийн халдвар.
Лазер эмчилгээ нь:
Херпесийн вирусийг устгаж, дахин сэдрэхээс сэргийлдэг.
1-2 удаагийн ирэлтээр бүрэн эмчилнэ.
Өвдөлтгүй, хурдан эдгэрэлтийг хангана.

Афт (Аман дотор гарсан шарх)

Афт нь амны хөндийн дотор талд жижиг цагаан шарх байдлаар гарч, маш их өвдөлт, зовиур үүсгэдэг.
Лазер эмчилгээ нь:
Шархыг ариутгаж, өвдөлтийг намдаана.
Эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж, 1-2 хоногийн дотор бүрэн эдгэрүүлнэ.
Өвдөлтгүй, цус гарахгүй, хурдан эдгэрнэ.

Хэл болон уруулын хөвч уртасгах

Хэл, уруулын хөвч богино байх нь зарим төрлийн авиа, үсгийг тод зөв дуудахад хүндрэл учруулахаас гадна шүдний байрлалын гажиг үүсэх 1 шалтгаан болдог.
Лазер эмчилгээ нь:
Өвдөлтгүй, цус гарахгүйгээр хөвчийг уртасгана.
Мэс ажилбарын дараа хурдан эдгэрэлтийг хангана.
Үйлчлүүлэгчид ямар ч зовиургүй, амархан эдгэнэ.

Буйл тайрах

Буйл тайрах эмчилгээ нь буйлны хэлбэрийг засах, шүдийг илүү том харагдуулах зорилгоор гоо зүйн шаардлагаар хийгддэг эмчилгээ юм. Зарим тохиолдолд үрэвслийн улмаас буйл хэт томрох, заавал тайралт хийх шаардлагатай үед эмчийн зааврын дагуу буйл тайрах эмчилгээг хийдэг.
Лазер эмчилгээ нь:
Өвдөлтгүй, цус гарахгүйгээр буйл тайрна.
Хурдан эдгэрэлттэй, гоо сайхны төгс хэлбэртэй болгоно.
Мэс ажилбарын дараах зовиур бага, эдгэрэх хугацаа богино.

Буйл болон уруулын нөсөө авах

Эрүүл буйл нь цайвар ягаан өнгөтэй байдаг бол зарим хүмүүсийн буйлны нөсөөжилт ихэссэнтэй / hyperpigmentation/ холбоотой буйлны өнгө илүү бараан өнгөтэй байдаг. Энэ тохиолдолд лазер эмчилгээгээр үйлчлүүлэгчид ямар нэгэн зовиургүйгээр нөсөөжилтийг арилгаж өнгийг сэргээх боломжтой
Лазер эмчилгээ нь:
Нөсөөжилтийг арилгаж, өнгийг сэргээнэ.
Өвдөлтгүй, цус гарахгүй, аюулгүй.
Хурдан хугацаанд үр дүнгээ өгнө.

Шүдний хэт мэдрэгшил бууруулах

Шүдний цоорол, элэгдэл, буйлны шамрал зэрэг шалтгааны улмаас шүдний тугалмайн сувганцрууд ил гарснаар халуун хүйтэн зүйл уух идэх, салхи сийгэх зэрэг үед хүчтэй янгинаж өвддөг. Энэ тохиолдолд шинж тэмдгийг богино хугацаанд үр дүнтэйгээр намдаах 1 арга нь лазер эмчилгээ юм.
Лазер эмчилгээ нь:
Шүдний мэдрэмжийг бууруулж, өвдөлтийг намдаана.
Шүдний мэдрэлийг хамгаалж, урт хугацааны үр дүнтэй.
Өвдөлтгүй, түргэн хугацаанд мэдрэмжийг багасгана.

TMJ өвдөлт намдаах (Эрүүний үений өвдөлт)

Эрүүний үений өвдөлт (TMJ) нь эрүү хөшиж өвдөх, дуу гарах, зажлахад хэцүү болох зовиурыг үүсгэдэг.
Лазер эмчилгээ нь:
Үений үрэвслийг намдааж, өвдөлтийг багасгана.
Булчингийн чангарал, хөшүүн байдлыг арилгана.
Мэдрэлийн сэрэл дамжуулалтыг бууруулж, удаан хугацаанд намдаана.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00
application of saliva ejector during procedure of 2023 12 08 21 12 13 utc

Лазер эмчилгээний давуу талууд

  • Өвдөлтгүй, мэдээ алдуулах шаардлагагүй
  • Цус гарахгүй, хурдан эдгэрэлттэй
  • Үйлчлүүлэгчид ямар ч зовиургүй, аюулгүй
  • 1-2 удаагийн ирэлтээр бүрэн эмчлэгдэх
  • Мэс ажилбарын дараах үрэвсэл, халдвар үүсэх магадлал бага

Prodent шүдний эмнэлэгийн лазер эмчилгээний онцлог

  • Орчин үеийн дэвшилтэт лазер технологи – Өндөр нарийвчлалтай, өвдөлтгүй эмчилгээ.
  • Туршлагатай, мэргэшсэн эмч нарын баг – Мэргэжлийн эмчилгээ, зөвлөгөө өгнө.
  • Цэвэрхэн, аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлнэ – Халдвар хамгааллын дээд түвшний орчин.
  • Халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж байна.
doctor

Шүдний эмчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл