Нярай хүүхдийн шүд арчилгаа

Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна. Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5-3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10, доороо 10 сүүн шүдтэй болно.5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12-3 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Байнгын шүднээс хамгийн эхэнд 6-р том араа шүднүүд сүүн шүднүүдийн ард ургадаг юм. Энэ үед эцэг эхчүүд энэ шүдийг сүүн шүд гэж андууран цоороход нь эмчлүүлэхгүй явсаар авхуулдаг. Энэ бол маш чухал шүд аж. Энэ шүдийг авхуулснаар шүдний гажиг , согог , мөн эрүүний үенд ч муу нөлөөтэй гэжээ.

Шөнө хөхөө хөхдөг нярайн шүд цоорох нь элбэг. Тиймээс нярай хүүхдийн шүд арчилгаа маш чухал. 6 сартайгаас хойш шөнө хөхүүлэхээ багасгах (улмаар шөнө хөхүүлэхгүй байх)

Нярай хүүхдийн шүд арчилгаа
Нярай хүүхдийн шүд арчилгаа

Нярай хүүхдийн шүд арчилгаа

1) Хүүхдийг төрснөөс нь эхлэн хэлний өнгөр амны хөндийг гараа цэвэр марлаар (зориулалтын хуруувч ч бий) хуруундаа ороогоод содтой цэвэр ус болон буцалсан усанд дүрээд цэвэрлэж арчиж байх.

2) 1 сартайгаас эхлэн зөөлөн үстэй зориулалтын сойзоор өглөө оройд угааж өгнө. Хүүхдийг 5-6 нас хүртэл эцэг эх угааж өгөх хэрэгтэй.

3) 1 наснаас эхлэн хүүхдийн оо хэрэглэнэ. Гурван наснаас эхлэн фтортой оогоор угаана. Оог шүдний сойзны 1/3-тэй тэнцүү байхаар түрхэж угаана. (1-3 насанд цагаан будааны хэмжээтэй, 3-аас дээш насанд шошны хэмжээтэй таарна)

4) Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох хэрэгтэй

5) Хүүхдийн шүдний сойзыг сонгохдоо үүдэн 2 шүдний хэмжээтэй байлгах ба хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх.

6) Сүүн шүдний цоорол , өвчлөл байнгын шүдийг бодвол маш хурдан явагддаг учир хүүхдийг улирал тутам эмчид очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй.

7) Сүүн шүдийг эрт авч болохгүй. Эрт авснаас болж авсан шүдний зайруу бусад шүд налж тэр зайнд ургах дараагийн байнгын шүд өөр зайнд буюу ургах ёсгүй газар ургаж гажиг үүснэ.

Photo of a Mother Brushing Her Teeth with Her Baby

8) Хэрвээ шүд авхуулсан бол зай баригч хийлгэх хэрэгтэй.

9) Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд кариесын нянг халдваржуулдаг байна.

10) Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй.

11) Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгарлыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.

12) Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх.

Хэрвээ таны хүүхдийн шүд, амны хөндийд өвчлөл үүссэн бол “Prodent” шүдний эмнэлэг танд туслах болно.

Мэргэжлийн чадварлаг эмч нар анагаах ухааны салбарт тэргүүлэгч Япон, Куба, Солонгос зэрэг орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан, мэргэжил дээшлүүлсэн эмч, техникийн ажилчид таньд олон улсын стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг цогцоор үзүүлж байна.

Нүүр амны нарийн мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээг нэг дор авах боломжийг танд олгож байна

Нүүр амны нарийн мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээг нэг дор авах боломжийг танд олгож байна. Америк, Герман, Япон улсын хамгийн сүүлийн үеийн багаж, материалыг хэрэглэдэг

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл