Нүүр амны Гажиг заслын их эмч аппарат, зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын хэвийн харьцаа үүсгэхийг гажиг заслын эмчилгээ гэнэ. Хэрэв таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Энэ нь шүд цоорох өвчин,буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэлд өртөх магадлалыг ихэсгэх бөгөөд улмаар шүдээ алдахад хүргэдэг байна. Гажиг заслын эмчилгээний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна.

ШҮД ЭРҮҮНИЙ ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

  • Амны хөндийн эрүүл ахуй сайжирна / шүдний цоорол, тулгуур эдийн байдал
  • Нүүрний гадаад төрх сайхан болно
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.

ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

Гажиг заслын эмчилгээ нь дараах үе шаттайгаар явагддаг:

  • Юун түрүүнд таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол нүүр амны гажиг заслын мэргэжлийн эмчид үзүүлэн, зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Зөвлөгөө авсны дараа шүдний дэлгэмэл болон гавлын эгц урдаас, хажуугийн рентген зураг авахуулах хэрэгтэй.
  • Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгнө.
  • Эмч нарийн хэмжилт, оношилгоо хийнэ.
  • Дараа нь амны хөндийд өвчлөлтэй шүд байвал бүгдийг нь эмчлүүлнэ.
  • Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг эмч танилцуулна.
  • Үүний дараа аппаратын төрөл, зүүх хугацаагаа товлодог.
  • Аппаратын төрлөөс хамааран 28-45 хоногийн хугацаанд 1 удаа эмнэлэг дээрээ ирж хянуулна.
  • Шүдний гажиг засагдаж, боломжит үр дүн гарсны дараа аппаратаа авна.
  • Хамгийн сүүлд нь бэхжүүлэгч зүүж, таны шүд эрүүл, тэгш болох болно.

АППАРАТЫГ ХЭДИЙ ХУГАЦААНД ЗҮҮСНЭЭР ШҮД ТЭГШ САЙХАН БОЛДОГ ВЭ?

Шүдний гажгаас хамааран аппарат зүүх хугацаа харилцан адилгүй байдаг ба дунджаар 1 – 1,5 жилийн хугацааг зарцуулдаг. Эмчилгээндээ хариуцлагатай хандаж, эмнэлэгтээ цаг тухай бүрдээ хүрч ирэн үзүүлбэл хурдан тэгш шүдтэй болох боломжтой.

ХЭДЭН НАСНЫ ХҮН АППАРАТ ЗҮҮВЭЛ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Шүдний гажгийн эмчилгээг аль болох эрт эмчилбэл, насан туршдаа эрүүл сайхан шүдтэй болох боломжтой байдаг. Шүдний аппаратыг авагддаг болон авагддаггүй гэж хоёр ангилна.

  • Авагддаг аппаратыг 6-12 насны хүүхэд зүүхэд тохиромжтой
  • Харин авагддаггүй аппаратыг 12-18 ба түүнээс дээш насныханд тохиромжтой байдаг.

Та манай 7701-2828, 9403-2828 утсаар холбогдон мэргэжлийн эмч дээр цаг аван зөвлөгөө аваарай. 

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах