ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

Шүд нь паалан, тугалмай гэсэн хатуу эдийн бүтэцтэй хэдий ч хүчиллэг орчин, бактер, өнгөрийн бүрдэл тодорхой хугацаанд шүдний гадаргууд байршсанаар хатуу бүтэц эвдрэн цоорол үүсдэг. Нэгэнт цоорол үүссэн шүдийг ломбоор бүтэн болгож сэргээнэ.

ШҮДНИЙ ЦООРОЛ ЦААШ ХҮНДЭРВЭЛ ЯАХ ВЭ?

Харин цоорол цааш явагдаж шүдний мэдрэл, судас руу орсоноор шүд өвдөж сувгийн эмчилгээ хийлгэх шаардлага гардаг. Энэ тохиолдолд нарийн багаж ашиглан шүдний халдварлагдсан эдийг авч цэвэрлэн зориулалтын сувгийн ломбоны материалаар дүүргэж, тухайн шүдийг сэргээнэ.

Цаг тухайд нь эмчилгээ хийхгүй бол халдвар цааш тархаж эмчилгээ хийх боломжгүй шүдээ авахуулах эрсдэлд орно.

Манай эмнэлэг эмчилгээг өвдөлтгүй хийх зарчмыг баримталдаг бөгөөд АНУ, Герман, Японы дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай багаж, материалыг эмчилгээндээ ашигладаг.

Та манай 7701-2828, 9403-2828 утсаар холбогдон мэргэжлийн эмч дээр цаг аван зөвлөгөө аваарай. 

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах