Hollywood smile гэдэг нь тухайн хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбараар тэгш сайхан, өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг бий болгох зорилго бүхий нүүр ам судлаач эмч, ажилтны хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хийгдэх эмчилгээ юм. Үүнийг тодорхой эмчилгээний аргуудаар хийж болох бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь шүдний бүрээс/нүүрэвч хийх юм.

Бүрээс – Өөрийн шүднээс өөлж засаад хэв авч лабораторид зорж хийдэг согог засал, гоо сайхны эмчилгээ юм.

ТӨРӨЛ:

  1. Дан циркон бүрээс
  2. Металл нүүрэвчтэй шаазан бүрээс

БҮРЭЭСИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ХИЙДЭГ ВЭ?

  • Том ломботой шүдийг хамгаалах
  • Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдийг хугарахаас сэргийлэх
  • Шүдний цөгц хугарсан үед шүдний гоо сайхан болон үйл ажиллагааг сэргээх
  • Гүүрэлсэн шүдний тулгуур болгох зорилгоор
  • Авагддаг шүдний тулгуур болгох зорилгоор
  • Гоо сайхны заалтаар /шүдний өнгө хэлбэрийг өөрчлөх/ гэх мэт.

ЭМЧИЛГЭЭ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:

  1. Эхний удаа эмчид үзүүлэн рентген зургаа авахуулж оношилгоо хийлгэж, зөвлөгөө авна.
  2. Бүрээс хийлгэхээс гадна суурь болон бусад эмчилгээ шаардлагатай байвал өмнө нь хийлгэж бэлтгэл хангагдсан байна.
  3. Гол ажилбар болох шүдээ засаж хэв авна. Тэр даруйд түр бүрээс хийгдэх тул ажлаа хэвийн хийж байхад ямар нэг зовиур саад байхгүй.
  4. Бүрээс хийгдэж бэлэн болоход эцсийн байдлаар суулгана.
  5. Давтан хяналтанд заавал үзүүлж байх хэрэгтэй.

Та манай 7701-2828, 9403-2828 утсаар холбогдон мэргэжлийн эмч дээр цаг аван зөвлөгөө аваарай.

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах