Гажиг заслын эмчилгээний эхэн үед бид аппарат зэмсгийн хувьд харьцангуй хязгаарлагдмал сонголттой ихэвчлэн шүдний метал аппарат ыг л эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэдэг байсан.
Харин одоо бид өөрсдийн нөхцөл байдал, эмчилгээний хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан олон төрлийн шаазан, синержи зэрэг шүдний аппарат зэмсгийг сонгож хэрэглэх боломжтой болоод байна.
Тиймээс олон төрлийн шүдний аппарат зэмсгүүдээс өөрт тохирсон төрлийг сонгоход тань туслахаар энэ удаад метал болон шаазан аппаратны харьцуулалтыг танилцуулъя.
ШААЗАН АППАРАТ ДАВУУ ТАЛ:
Илүү гоо зүйн хувьд тааламжтай
Биеийнхээ аль хэсэгт сэтгэл хангалуун бус байдаг вэ? гэдгийг судлаад үзэхэд судалгаанд оролцогчдын ихэнх нь 1-рт биеийн жиндээ 2-рт шүдэндээ сэтгэл хангалуун бус байдаг байна.
Насанд хүрэгчдийн гажиг заслын эмчилгээнд шаазан аппаратыг сонгох нь түгээмэл байдаг. Энэхүү аппарат нь өнгөгүй, тунгалаг материалаар хийгддэг тул өөрийн шүднээс ялгарч харагдах, мэдэгдэх нь бага байдаг.
Зориулалтын цагаан нумтай хослуулан хэрэглэх боломжтой бөгөөд ингэснээр аппарат бүхэлдээ өөрийн шүднээс ялгарч харагдахгүй давуу талтай. Иймээс олон нийттэй харилцдаг ажил хийдэг хүмүүс эсвэл аппарат зүүснээ бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн сонголт бол яалт ч үгүй шаазан аппарат юм.
ШААЗАН АППАРАТ СУЛ ТАЛ:
Метал аппараттай харьцуулахад үнэтэй
Аливаа бүтээгдэхүүний үнэ нь хийгдэж байгаа материалын төрөл, чанар зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд шаазан аппарат нь өртгийн хувьд метал аппаратнаас бага зэрэг үнэтэй байдаг.
МЕТАЛ АППАРАТ ДАВУУ ТАЛ
Бат бөх, эдэлгээ сайтай
Холбогдох материалын бат бөх чанарыг харгалзан метал хаалт нь маш бат бөх бөгөөд маш сайн хяналттай байдаг.
Метал аппарат нь зориулалтын титан материалаар хийгддэг бөгөөд энэхүү материал нь зажлалтын даралт, аливаа нөлөөллийн үед харьцангуй бат бөх, эдэлгээ сайтай байдгаараа давуу талтай.
Холбогдох материалын бат бөх чанарыг харгалзан метал хаалт нь маш бат бөх бөгөөд маш сайн хяналттай байдаг.
Үнийн хувьд харьцангуй боломжийн
Үнийн харьцуулалт харах – энд дарна уу
МЕТАЛ АППАРАТ СУЛ ТАЛ
Илүү мэдэгдэхүйц
Метал аппаратны хамгийн том сул тал бол гоо зүйн талаас маш мэдэгдэхүйц юм. Гэсэн хэдий ч энэ нь эмчилгээний хэрэглэгдэхүүн бөгөөд аппаратны талаарх хүмүүсийн хандлага сөрөг байхаа больсон. Тэр ч бүү хэл одоо үед хүүхэд залуучууд метал аппаратыг гоёл гангараа маягаар хүлээн авах хандлага ч байна.
Мөн аппаратыг нумтай холбодоход ашигладаг резин нь төрөл бүрийн өнгөний сонголттой байдаг бөгөөд хүсвэл хүссэн өнгөөрөө өөрийн стил имиджийг хүртэл бүрдүүлж болохоор болсон.
Аль сонголт танд хамгийн тохиромжтой байна вэ?
- Метал болон шаазан аппарат сонгохдоо хамгийн сайх сонголт нь таны өөрийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Шаардлагатай эмчилгээ, мөн зардал гэх мэт.
- Та эмчтэйгээ ярилцаад өөрт тохирох хамгийн аппаратаа сонгоорой.
- Манай эмч нарын баг хамт олны дундаж туршлагын жил 11 гэдгийг бахархалтайгаар дуулгаж байна
- Тиймээс та санаа зовнилгүй манай аль ч эмчид бүрэн итгэлтэйгээр үзүүлээрэй
“ИНЭЭМСЭГЛЭЛ ТАНЫ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛНӨ” Продент шүдний эмнэлэг.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.