Синержи аппарат
Манайхаас та бүхэнд AНУ-ын RMO фирмийн гажиг заслын аппарат болох Synergy (Синержи) аппаратыг танилцуулж байна.
Энэхүү аппарат нь уламжлалт гажиг заслын аппараттай харьцуулахад эмчилгээний хугацааг ойролцоогоор 2- 3 дахин богиносгодог. Жишээлбэл, энгийн аппаратын эмчилгээ 6 сараас 2 жил 6 сар хүртэл үргэлжилдэг бол Синержи аппаратын тусламжтайгаар энэ хугацааг илүү богино болгодог.
Мөн уламжлалт аппаратаар сар бүр чангалгаа хийлгэдэг бол Синержи аппаратын хувьд 45-60 хоногийн хооронд чангалгаа хийлгэх боломжтой тул эмнэлэгт хандах давтамж ч багасдаг.
Синержи аппаратын давуу тал
- Өөр аппараттай харицуулхад 6 талтай учраас эмчилгээний үр дүн өндөр
- Давтан ирэлт цөөн
- Бусад аппаратын нумыг 28-30 хоног тутамд чангалдаг бол Synergy аппаратын нумыг 45-60 хоноод чангалдаг
- Зөөлөн хүчээр өндөр үр дүнтэй үйлчлэлийг үзүүлдэг тул өвдөлт зовиур маш бага
- Халуун,хүйтэний нөлөөнд чангарч байдаг
- Бага хугацаа зарцуулдаг тул ясны шимэгдэл бага
- Аппарат авсаны дараа бэхжүүлэгч зүүх хугацаа мөн бага
Синержи аппаратын сул тал
- Харагдах байдал нь металл аппараттай адилхан
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Синержи аппарат нэмэлт мэдээлэл
Шүдний гажиг заслын аппаратыг удаан хугацаанд зүүх боломжгүй байна уу?
Сар бүр шүдний эмнэлэгтээ очих боломжгүй байна уу?
Таньд дээрх асуудлуудыг шийдэж чадах шүдний гажиг заслын аппаратны шинэ систем болох : #SYNERGY буюу дулааны нөлөөгөөр хэлбэрээ өөрчилж шүдний гажгийг засах аппаратыг манай эмнэлэг санал болгож байна.
Бусад төрлийн шүдний аппаратны мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Шүдний эмчилгээ
Бидний өдөр тутмын амьдралд шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь ирээдүйд ихээхэн ач холбогдолтой. Шүдний өвчнийг зөвхөн эмчилгээгээр бус, амьдралын хэв маяг, хооллолт, арчилгаагаар урьдчилан сэргийлэх боломжтойг санаарай.