Нүүр амны Гажиг заслын их эмч аппарат, зэмсгийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын хэвийн харьцаа үүсгэхийг гажиг заслын эмчилгээ гэнэ. Хэрэв таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байдаг.

Энэ нь шүд цоорох өвчин,буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэлд өртөх магадлалыг ихэсгэх бөгөөд улмаар шүдээ алдахад хүргэдэг байна. Гажиг заслын эмчилгээний тусламжтайгаар та эрүүл шүдтэй сайхан инээмсэглэлтэй болж чадна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

ШҮДНИЙ ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

  • Амны хөндийн эрүүл ахуй сайжирна / шүдний цоорол, тулгуур эдийн байдал
  • Нүүрний гадаад төрх сайхан болно
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ.
uuyv rjip 220301

ШҮДНИЙ ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

Шүдний гажиг заслын эмчилгээ нь дараах үе шаттайгаар явагддаг:

  • Юун түрүүнд таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол нүүр амны гажиг заслын мэргэжлийн эмчид үзүүлэн, зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Зөвлөгөө авсны дараа шүдний дэлгэмэл болон гавлын эгц урдаас, хажуугийн рентген зураг авахуулах хэрэгтэй.
  • Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгнө.
  • Эмч нарийн хэмжилт, оношилгоо хийнэ.
  • Дараа нь амны хөндийд өвчлөлтэй шүд байвал бүгдийг нь эмчлүүлнэ.
  • Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг эмч танилцуулна.
  • Үүний дараа аппаратын төрөл, зүүх хугацаагаа товлодог.
  • Аппаратын төрлөөс хамааран 28-45 хоногийн хугацаанд 1 удаа эмнэлэг дээрээ ирж хянуулна.
  • Шүдний гажиг засагдаж, боломжит үр дүн гарсны дараа аппаратаа авна.
  • Хамгийн сүүлд нь бэхжүүлэгч зүүж, таны шүд эрүүл, тэгш болох болно.

АППАРАТЫГ ХЭДИЙ ХУГАЦААНД ЗҮҮСНЭЭР ШҮД ТЭГШ САЙХАН БОЛДОГ ВЭ?

Шүдний гажгаас хамааран аппарат зүүх хугацаа харилцан адилгүй байдаг ба дунджаар 1 – 1,5 жилийн хугацааг зарцуулдаг. Эмчилгээндээ хариуцлагатай хандаж, эмнэлэгтээ цаг тухай бүрдээ хүрч ирэн үзүүлбэл хурдан тэгш шүдтэй болох боломжтой.

ХЭДЭН НАСНЫ ХҮН АППАРАТ ЗҮҮВЭЛ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Шүдний гажгийн эмчилгээг аль болох эрт эмчилбэл, насан туршдаа эрүүл сайхан шүдтэй болох боломжтой байдаг. Шүдний аппаратыг авагддаг болон авагддаггүй гэж хоёр ангилна.

  • Авагддаг аппаратыг 6-12 насны хүүхэд зүүхэд тохиромжтой
  • Харин авагддаггүй аппаратыг 12-18 ба түүнээс дээш насныханд тохиромжтой байдаг.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл