Хүүхдийн шүд хорхойтох: Өсвөр насны хүүхдийн шүд яагаад амархан цоордог вэ?

Хүүхдийн шүд хорхойтох – Өсвөр насны хүүхдийн шүд хорхойтох

Хүүхдийн шүд хорхойтох: Өсвөр насны хүүхдийн шүд яагаад амархан цоордог вэ?

Өсвөр насны хүүхдүүдийн дунд шүд хорхойтох асуудал түгээмэл тохиолддог. Ялангуяа хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс, буруу хооллолт, шүд угаалтын буруу дадал, шүдний завсар цэвэрлэхгүй байх зэрэг нь шүд цоорох гол шалтгаан болдог. Энэ насанд шүд хорхойтох нь зөвхөн өвдөлт үүсгэхээс гадна амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл, шүдний хэлбэр өөрчлөгдөх, цаашлаад сувгийн эмчилгээ шаардлагатай болох эрсдэлтэй.

Хүүхдийн шүд хорхойтох

Хүүхдийн шүд хорхойтох гэж юу вэ?

Шүд хорхойтох буюу шүд цоорох нь шүдний гадаргуу дээр хуримтлагдсан нян болон чихэрлэг хүнсний нөлөөгөөр шүдний хатуу эд гэмтэж эхлэхийг хэлдэг. Амны хөндийд байдаг бактери нь чихэр болон нүүрс ус агуулсан хүнсийг задлах үед хүчил ялгаруулдаг. Энэ хүчил нь шүдний пааланг аажмаар уусгаж, улмаар шүд цоорч эхэлдэг.

Эхний үедээ шүдний гадаргуу дээр жижиг цагаан толбо үүсэх эсвэл бага зэрэг мэдрэг болох шинж илэрдэг ч ихэнх хүүхэд анзааралгүй явдаг. Хэрэв энэ үед эмчлэхгүй удвал цоорол гүнзгийрч, шүд өвдөх, мэдрэл үрэвсэх, буйл хавдах зэрэг асуудал үүсдэг.

Өсвөр насны хүүхдүүд сургууль, хичээл, гадуур хооллолт, чихэрлэг ундаа, snack төрлийн бүтээгдэхүүн их хэрэглэдэг тул шүд хорхойтох эрсдэл өндөр байдаг. Мөн энэ насанд хүүхдүүд шүдний арчилгаандаа хангалттай анхаарахгүй байх нь элбэг.

Шүд хорхойтол эхний үедээ өвдөхгүй байх боломжтой тул тогтмол үзлэг маш чухал.

Өсвөр насны хүүхдийн шүд яагаад хорхойтдог вэ?

Шүд хорхойтох шалтгаан

1. Чихэрлэг хүнсний хэрэглээ

Газтай ундаа, bubble tea, energy drink, шоколад, чихэр, бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь шүд цоорох эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Ялангуяа өдөрт олон удаа бага багаар чихэрлэг зүйл хэрэглэх нь шүдийг байнга хүчиллэг орчинд байлгадаг.

2. Буруу шүд угаалт

Зарим хүүхэд шүдээ богино хугацаанд угаах, эсвэл зөв техникээр угаадаггүй. Үүнээс болж арааны хонхор, шүдний завсар, буйлны ирмэгт өнгөр үлдэж, нян үржих нөхцөл бүрддэг.

3. Шүдний завсар цэвэрлэхгүй байх

Зөвхөн сойзоор угаах нь хангалтгүй байдаг. Шүдний завсар дахь хоолны үлдэгдэл нян үржих орчин болдог тул шүдний утас хэрэглэх нь маш чухал.

4. Тогтмол үзлэгт ордоггүй

Шүд хорхойтол эхний үедээ өвдөлтгүй байдаг тул олон хүүхэд асуудал хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг. Ингэснээр энгийн ломбоор эмчлэгдэх боломжтой шүд сувгийн эмчилгээ шаардлагатай болох эрсдэлтэй.

5. Шүдний аппаратаас шалтгаалах эрсдэл

Аппараттай үед хоолны үлдэгдэл аппарат орчимд амархан хуримтлагддаг. Хэрэв илүү нарийн цэвэрлэгээ хийхгүй бол шүд цоорох эрсдэл нэмэгддэг.

Өсвөр насны хүүхдийн шүд хорхойтох үед ямар шинж илэрдэг вэ?

Шүд өвдөх
  • Хүйтэн, халуун зүйлд мэдрэг болох
  • Шүд өвдөх
  • Шүдэн дээр хар хүрэн толбо үүсэх
  • Амны эвгүй үнэр гарах
  • Хоол зажлах үед өвдөх
  • Шүд эмзэг болох
  • Буйл үрэвсэх
  • Шүд хөндүүрлэх

Зарим хүүхэд эхний үедээ өвдөлт мэдэрдэггүй ч цоорол гүнзгийрэх үед шөнө өвдөх, юм идэхэд хүчтэй мэдрэг болох зэрэг шинж илэрдэг.

Хэрэв эдгээр шинж илэрч байвал шүдний эмчид эрт үзүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Шүд хорхойтлыг эрт үед нь эмчилснээр сувгийн эмчилгээ, шүд авах зэрэг хүндэрсэн эмчилгээ шаардлагатай болохоос сэргийлэх боломжтой.

Өсвөр насны хүүхдийн шүдийг хэрхэн хамгаалах вэ?

Шүдний зөв арчилгаа

Өсвөр насанд зөв дадал хэвшүүлэх нь ирээдүйн шүдний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. Энэ насанд шүдний арчилгаа тогтмол биш байх нь шүд хорхойтох гол шалтгаан болдог.

  • Өдөрт 2 удаа зөв техникээр шүдээ угаах
  • Шүдний завсар утас хэрэглэх
  • Чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааг багасгах
  • Хоолны дараа амаа зайлах
  • 6 сар тутамд шүдний үзлэгт хамрагдах
  • Мэргэжлийн цэвэрлэгээ тогтмол хийлгэх
  • Аппараттай бол илүү нарийн цэвэрлэгээ хийх
  • Шөнийн цагаар шүд угаалгүй унтахгүй байх
✔ Шүд цоорох эрсдэлийг бууруулна
✔ Амны эрүүл мэндийг хамгаална
✔ Амны эвгүй үнэрээс сэргийлнэ
✔ Өөртөө итгэлтэй инээмсэглэл хадгална

Prodent хүүхдийн шүдний эмчилгээ

Prodent хүүхдийн шүдний эмчилгээ

Prodent шүдний эмнэлэг нь өсвөр насны хүүхдүүдийн шүдний үзлэг, шүд цоорлын эмчилгээ, амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө, мэргэжлийн цэвэрлэгээг хийж байна.

Шүд хорхойтлыг эрт үед нь эмчлэх нь сувгийн эмчилгээ, шүд авах зэрэг хүндэрсэн эмчилгээ шаардлагатай болохоос сэргийлэх боломжтой.

Мөн хүүхдэд зөв шүд угаалтын техник, амны арчилгааны зөв дадлыг хэвшүүлэх нь урт хугацаанд шүдний эрүүл мэндийг хамгаалахад маш чухал нөлөөтэй.

Ялангуяа өсвөр насанд шүдний аппарат, буруу хооллолт, хийжүүлсэн ундаа зэрэг нь шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг тул тогтмол хяналтын үзлэг чухал байдаг.

Prodent шүдний эмнэлэг нь бага насны хүүхдийн бус, илүү өсвөр насны хүүхдүүдийн шүдний цоорол, амны хөндийн эрүүл ахуйн асуудалд чиглэсэн үзлэг, эмчилгээ хийж байна.
Хүүхдийн шүдний эмчилгээ дэлгэрэнгүй

Түгээмэл асуултууд

Хүүхдийн шүд хорхойтол өвдөлтгүй байж болох уу?
Тийм. Эхний үедээ өвдөхгүй байх боломжтой тул тогтмол үзлэг маш чухал.
Energy drink шүдэнд муу юу?
Тийм. Sugar болон хүчиллэг найрлага нь шүдний пааланг гэмтээж, шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Аппараттай үед шүд амархан хорхойтдог уу?
Зөв цэвэрлэхгүй бол аппарат орчимд хоолны үлдэгдэл хуримтлагдаж, шүд цоорох эрсдэл нэмэгддэг.
Шүд өвдөөгүй байсан ч үзлэгт орох хэрэгтэй юу?
Тийм. Шүд хорхойтол эхний үедээ өвдөлтгүй явагдах боломжтой.

Өсвөр насны хүүхдийн шүдийг эрт хамгаалаарай

Шүд өвдөхийг хүлээх биш, эрт үзлэгт хамруулснаар шүдний цоорлыг хүндрэхээс өмнө эмчлэх боломжтой.

Prodent хүүхдийн шүдний эмчилгээ

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүдний эмчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл