Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Шүдний мэс заслын эмчилгээ
Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.
Шүдний мэс заслын эмчилгээ
Шүдний мэс заслын эмчилгээ нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, өвдөлт үүсгэж буй шүдийг эмчлэх, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал эмчилгээ юм. Prodent шүдний эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмж, туршлагатай эмч нарын багтайгаар шүдний мэс заслын эмчилгээг аюулгүй, өвдөлт багатай олон улсын стандартын дагуу хийж байна.
Шүдний мэс засал хэзээ шаардлагатай болдог вэ?
Дараах тохиолдолд шүдний мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог.
- Шүдний цоорлын хүндрэлийн үед эмчлэх боломжгүй болсон тохиолдолд
- Агт араа буруу байрлалтай ургасан
- Буйл болон эрүүний ясанд үрэвсэл үүссэн
- Шүдний гэмтлийн гаралтай хугарлын үед
- Сурвалжийн оройд үрэвсэл үүссэн
Шүдний мэс заслын давуу тал
- Эмчлэгдэх боломжгүй шүд үрэвслийн голомт болох, өвдөлт зовиур өгөхийг зогсооно
- Буйл болон ясанд үрэвсэл үүсэхээс сэргийлж үрэвслийг зогсооно
- Цаашид үүсэх хүндрэлээс сэргийлнэ
- Амны хөндийн эрүүл мэндийг хамгаална
- Илүү болон саатсан шүдийг авах нь эрүү нүүрний тэгш хэм, зөв бүтцийг хадгалах ач холбогдолтой
- Саатсан шүдийг гажиг заслын эмчилгээтэй хавсран зөв чиглүүлэх, татаж гаргах
Prodent шүдний эмнэлэгт дараах шүдний мэс заслын эмчилгээг хийж байна
Манай эмнэлэг нь амны хөндийн мэс заслын олон төрлийн эмчилгээг туршлагатай эмч нар, орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аюулгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, мэргэжлийн түвшинд хийж байна.
🦷 Шүд авах
- Гэмтсэн, хугарсан шүд авах
- Цоорлын хүндрэлийн улмаас эмчлэгдэх боломжгүй болсон шүдийг авах /шүдний ёзоор үлдснийг авах гэх мэт/
- Үндэс үлдсэн шүд авах
- Буруу байрлалтай шүдийг авах тухайлбал бүтэн болон хагас саатсан агт араа шүд
✂️ Сурвалжийн орой тайрах
- Шүдний сурвалжийн оройн үрэвсэл их хэмжээтэй үед сувгийн эмчилгээгээр шимэгдэх боломжгүй бол сурвалжийн орой тайрах эмчилгээг мэс заслын аргаар хийдэг.
🩹 Шүдний гэмтэл ба мэс заслын эмчилгээ
- Шүд хугарах, булгарах
- Эрүү, хоншоорын ясны гэмтлийн эмчилгээ
🦷 Саатсан шүд
- Эрүү хоншоорын ясанд саатсан зөв ургах боломжгүй шүдийг мэс заслын эмчилгээгээр авах болон гажиг заслын эмчилгээтэй хавсран зөв чиглэлд гаргах
🔩 Имплант
- Авагдсан, унасан, ургаагүй гэх мэт шүдний эгнээний бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд хийх боломжтой хамгийн сүүлийн үеийн хувилбар юм.
🔄 Шүд шилжүүлэн суулгах эмчилгээ
- 1 болон 2-р их араа шүд эмчилгээгүй авах заалттай тохиолдолд өөрийн 3-р их араа буюу агт араа шүдийг тухайн шүдний байрлалд шилжүүлэн суулгах эмчилгээ юм.
👄 Хэл, уруулын хөвч уртасгах эмчилгээ
- Хэл, уруулын хөвч богино үед ярих, хөхөх, залгих үйл ажиллагаанд нөлөөлөхөөс сэргийлж мэс заслын аргаар суллаж уртасгах эмчилгээ хийнэ.
Шүд авах үед өвддөг үү?
Шүд авах үед хэсгийн мэдээ алдуулалт хийдэг тул мэс заслын үеийн өвдөлт мэдрэгдэхгүй. Мэс заслын дараах бага зэргийн хөндүүрийг эмчийн зөвлөсөн эмчилгээний аргаар хянаж болно.
Агт араа авах шаардлагатай юу?
Хэрэв агт араа буруу байрлалтайн улмаас бүрэн шүдлэх боломжгүй, зэргэлдээх шүдийг түлхэх, бөөгнөрүүлэх, ойр орчмын зөөлөн эдийг үрэвсүүлэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол мэс заслын заалтаар авна.
Шүд авсны дараа юу анхаарах вэ?
Шүд авсны дараа дараах зөвлөгөөг дагах шаардлагатай.
- 2 цаг хоол идэхгүй
- Шүдээ авахуулсан өдөр бүлээн зөөлөн чанарын хоол, унд хэрэглэнэ. Хэт халуун, халуун ногоотой, хүчиллэг, хатуулаг хоолыг хориглоно.
- Шүд авахуулсан оромыг хэл болон бусад зүйлээр оролдож ухаж болохгүй.
- Шүд авахуулсан өдөр согтууруулах ундаа уух, тамхи татах, биеийн хүчний ажил хийх, саунд орох, хүнд юм өргөх зэрэг үйлдлүүд хийхгүй байх
- Эмчийн зөвлөгөөг дагах
Мэс заслын дараа хавдар үүсэх үү?
Зарим тохиолдолд бага зэргийн хавдар, хөндүүр илэрч болно. Энэ нь ихэвчлэн 2-3 хоногийн дараа багасдаг.
Шүд авсны дараа имплант хийж болох уу?
Зарим тохиолдолд шүд авсны дараа шууд имплант суулгах боломжтой. Гэхдээ эрүүний яс, буйлны байдал, халдвар байгаа эсэхийг эмч үзэж шийдвэр гаргана.
Шүдний сурвалжийн орой тайрах гэж юу вэ?
Зарим тохиолдолд шүдний зөөлцийн үрэвсэл удаан хугацаанд эмчлүүлээгүй эсвэл буруу, дутуу эмчилснээс шүдний сурвалжийн оройд үрэвсэл үүсдэг.
Хэрэв энэ үрэвслийг энгийн сувгийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй бол мэс заслын аргаар ёзоорын үзүүрийг тайрч, сувгийг ар талаас нь ломбодон, үрэвсэлтэй эдийг цэвэрлэж эмчилдэг.
Гэмтсэн шүдэнд чиг тавих гэж юу вэ?
Шүд гэмтэх, эрүүний яс хугарах үед гэмтсэн шүдийг тогтвортой байлгахын тулд чиг тавих эмчилгээ хийдэг.
Энэ нь одоо байгаа эрүүл шүдийг ашиглан эрүүний хугарсан хэсгүүдийг зөв байрлалд тогтоож эдгэрэлтийг дэмждэг эмчилгээ юм.

13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхартБусад үйлчилгээ
Зөвлөгөө мэдээлэл
Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.









