Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Нүүр амны эрүүл ахуй

Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.

prodent logo 1

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Нүүр амны эрүүл ахуйн үйлчилгээ

Манай Продент шүдний эмнэлэгт та өөрийн шүд, буйлны эрүүл ахуйг зөв сахих аргад суралцаж, мэргэжлийн цэвэрлэгээг найрсаг, чадварлаг эрүүл ахуйчдаар хийлгэх боломжтой.

Нүүр амны эрүүл ахуй
шүдний цэвэрлэгээ

Бүх шүдний цэвэрлэгээ

шүд угаах

Шүд угаалт заах

шүдний гоо сайхны эмчилгээ

Тасралтгүй эрүүл мэндийн боловсрол олгох систем

Нүүр амны эрүүл ахуй

Шүдний чулуу, өнгөр арилгах

Шүдний өнгөр – хоол хүнсний үлдэгдэл, шүлс, нянгийн нэгдлээс үүсдэг бөгөөд арилгахгүй удвал шүдний чулуу болж хатууран, буйлны үрэвсэл үүсгэх аюултай. Мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэснээр:

Шүдний чулуу, өнгөрийг бүрэн арилгаж, шүдийг цэвэрхэн, гялалзсан болгоно.

Буйлны үрэвсэл, цус гарахаас сэргийлнэ.

Амны эвгүй үнэрийн гол шалтгааныг багасгана.

Буйлны эрүүл мэндийг хамгаалах

Буйлны өвчин нь анхандаа үл анзаарагдах шинжтэй байж болох ч эмчлэхгүй удвал буйл суулт өгч, шүд сулрах, унах эрсдэлтэй. Тогтмол арчилгаагаар:

Буйлны үрэвсэл (гингивит, пародонтит)-ээс сэргийлнэ.

Буйлны цус гарах, хавдах, мэдрэгшихийг бууруулна.

Шүдний тулгуур эдийг хамгаалж, шүдийг бат бөх хадгална.

шүдний эрүүл ахуй
Нүүр амны эрүүл ахуй

Амны хөндийн эвгүй үнэрээс сэргийлэх

Амны эвгүй үнэр (галитоз) нь шүдний өнгөр, буйлны үрэвсэл, нянгийн хуримтлал зэргээс үүсдэг. Эмчилгээ хийлгэснээр:

Шүдний өнгөр, нянгийн хуримтлалыг багасгана.

Амны хөндийн эрүүл орчинг бий болгож, шинэ амьсгалтай болгоно.

Амны эвгүй үнэрийн гол шалтгааныг багасгана.

Шүдний цоорол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

Шүдний цоорол нь удаан хугацаанд нян, хүчил шүдэнд нөлөөлснөөс үүсдэг бөгөөд хэрэв эмчлэхгүй бол мэдрэлийн үрэвсэл, өвдөлт, шүд алдах эрсдэлтэй. Эрүүл ахуйн үйлчилгээ хийлгэснээр:

Шүдний пааланг хамгаалж, цоорол үүсэх эрсдэлийг багасгана.

Амны хөндийн хүчиллэг орчныг саармагжуулна.

Шүдийг удаан хугацаанд эрүүл, бат бөх хадгална.

coffee bean breaks white human tooth minimal art 2023 11 27 05 33 32 utc

Бусад үйлчилгээ

salbar 1 1
Салбар1📍 13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
prodent salbar 2
Салбар2📍 Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхарт

Зөвлөгөө мэдээлэл

Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.