Хэлний өнгөр үүсэх шалтгаан
Амны хөндийн эрүүл мэндэд шүдний эрүүл мэндээс гадна хэлний ариун цэвэр түүнээс дутуугүй нэн чухал юм. Тиймээс энэ удаа хэлний өнгөр, түүнтэй холбогдох мэдээллийг орууллаа.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Олон тооны хөхлөгө, хучуур эдүүдийн гуужилт, мөн идэж буй хоол хүнс зэргээс хамаарч хэлэнд өнгөр тогтдог байна. Эдгээр өнгөр нь аман дахь бактериудтай нэгдэж, бактерийн бүрдэл үүссэнээр амнаас эвгүй үнэр гардаг байна.
Мөн хэлний өнгө болон өнгөрөөр хүний эрүүл мэндийг хэрхэн шинжилж болох талаар сонирхуулъя.
Хэлээ сайтар ажиглах
Шүдээ угаахаасаа өмнө хэлээ нарны гэрэлд хараарай. Амаа ангайж хэлээ гаргахдаа хэт чангалахгүй байх хэрэгтэй. Учир нь, хэлээ хэт чангалсан үед өнгө, хэлбэр нь өөрчлөгдөх магадлалтай. Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цагийн дараа харах ёстой.
Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үнэгүй Оношилгоо
Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.
Хэлний өнгөр
Хэлэн дээр их, бага хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тухайн тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам аливаа нэг өвчин эмгэг хүнд болсныг илтгэдэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.
Хэлний өнгө
Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан өнгөтэй байдаг.
- Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг
- Улайсан бол халдварт, эсвэл үрэвсэлт өвчин
- Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин
- Шар өнгө нь ходоод, хоол боловсруулах замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхи татдаг хүмүүсийн хэлний өнгө шар болсон байдаг.
- Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушгины эмгэг
- Хөх өнгө нь бөөрний эмгэг
- Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл Томуу, томуу төст өвчнийг илэрхийлэх бөгөөд яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ, үзлэгийн үр дүнтэй харьцуулан байж мэргэжлийн эмч онош тавина гэдгийг анхаараарай.
Цэвэрлэгээ
Та шүдээ угаасныхаа дараа зориулалтын хэлний өнгөр хусагчаар хэлээ заавал цэвэрлэж хэвшээрэй. Гэхдээ чанга үрж, хусаж болохгүйг анхаарна уу. Учир нь, чанга хуссанаар хэлний хөхлөгүүд гэмтэх аюултай.