Аман дотор юм гарах нь стресс, ядаргаа, дархлаа сулрах, витамины дутагдал, хацраа хазах зэрэг энгийн гэмтлээс үүдэлтэй байх нь элбэг. Мөн вирус, мөөгөнцрийн халдвар ч нөлөөлж болно. Гэрийн нөхцөлд давстай бүлээн усаар зайлах, амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих нь тустай. Хэрэв шарх хоёр долоо хоногоос удаан эдгэхгүй, улам томорч, хүчтэй өвдөж, ойр ойрхон давтагдаж байвал заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг анхаарна уу.

Аман дотор юм гарах шалтгаан
Аман дотор юм гарах шалтгааны нэг нь амны хөндийд гардаг цайвар шархыг АФТ (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Дархлаа суларсан үед уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр гарна. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа, өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Шалтгаан нь
Афт шарх гарах гол шалтгаан нь ядарч сульдах, биеийн дархлаа буурах явдал юм. Мөн эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг нь дааврын шалтгаантай хүчин зүйлстэй холбоотой.
Эмчийн зөвлөдөг сойз
20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AI Dent сойзоо зах зээлд гаргаж байна.
“Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч”
АФТ гарахад нөлөөлдөг хүчин зүйлс
1. Стресс, нойргүйдэл, ажлын ачаалал
2. Амны салстын гэмтэл ( хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз)
3. Эрдэс, амин дэм дутагдал
4. Зарим хүнс ба хүнсний харшил (шоколад)
5. Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
6. Зарим эм химийн бодис (ам зайлагч, шүдний оо) гэх мэт.
Афт ихэвчлэн 10 – 40 насныханд гарах ба зарим хүмүүст нэгээс хоёр хоногийн өмнө шарх гарах тэр хэсэг газарт чимчигнэж, халуу оргиж мэдрэгдэнэ.
Эцэст нь хамгийн гол сэдрээгч болдог ажлын ачаалал, стрессээ зохицуулж нойр хоол сайтай, шингэн зүйлээ сайн ууж байх нь чухал гэдгийг битгий мартаарай.
Зөвлөгөө Мэдээлэл
Түгээмэл асуултууд
Амны шарх гэж юу вэ, яагаад гардаг вэ?
Амны шарх нь амны хөндийн салст бүрхэвч дээр үүсдэг жижиг, өвдөлттэй гэмтэл юм. Ихэвчлэн стресс, ядаргаа, дархлаа муудах, витамин В12, төмрийн дутагдал, хацраа санамсаргүй хазах зэргээс шалтгаалдаг.
Аман дотор юм гарах үед юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Халуун ногоотой, хэт исгэлэн, давстай, хатуу хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь шархыг цочроож, өвдөлтийг нэмэгдүүлэн эдгэрэлтийг удаашруулдаг. Мөн шархыг хэл, хуруугаараа оролдохоос татгалзаарай.
Амны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Амны хөндийн эрүүл ахуйг тогтмол сахиж, шүдээ зөв угаах, стрессээ тайлах, амин дэмээр баялаг, тэнцвэртэй хооллох нь хамгийн үр дүнтэй аргууд юм. Мөн ярих, хооллох үедээ хацраа хазахаас болгоомжлох хэрэгтэй.
Аман дотор гарсан зүйл хэзээ аюултай вэ?
Хэрэв гарсан зүйл 2 долоо хоногоос дээш хугацаанд эдгэрэхгүй, хэмжээ нь улам томорч, тэсэхийн аргагүй хүчтэй өвдөж, халуурч байвал энэ нь ноцтой өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул яаралтай эмчид хандах ёстой.
Цаг авах
Аман дотор гарсан зүйлийн шалтгааныг нарийн оношлуулж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл Prodent шүдний эмнэлэгт цаг товлоорой. Онлайнаар цаг авах →






