АНЬС ЖИМС

Аньс ургадаг 10-30 см өндөр, мөлхөө үндэслэг иштэй олон салаалсан мөчиртэй мөн ногоон навчтай сөөгөнцрийг нь алирс гэж нэрлэдэг. Алирс 5 сард цэцэглэж, 8, 9 сард жимс нь боловсорно.

Боловсорч гүйцсэний дараа аньс хурц улаан өнгөтэй, исгэлэн амттай, шүүслэг, бөөрөнхий хэлбэртэй болдог.

Selective Focus Photo of Lingoberries

Анис нь С витамин ихтэй, буцалгаад халуунаар нь уухад ханиад, уушигны үрэвслийг анагаахад ихээхэн тустай ургамал юм.

Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксантин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 аминдэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

АНЬСНЫ АШИГ ТУС

Ханиаданд тустай

Аньсыг цусны даралт ихдэх үед алирсын навчтай хамт буцалгаж хандлаад л 50 мл-ээр өдөрт 3 удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ.

Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар нь юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт 3 удаа 100 мл-ээр 2-3 өдөр уухад дээрх өвчин эдгэрнэ.

Ханиадтай үед хөх дэгдтэй аньс, дэгд 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.

Lingonberry leaves

Элгэнд тустай

Элэг устахад боролзгонын шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэх, ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаад дээр нь таг тавьж хөргөн хоолны өмнө 100 г-аар өдөрт 3 удаа уух тухай эмч зөвлөсөн байдаг.

Бөөрөнд тустай

Бөөр өрөвсөх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт 3 удаа тухай бүрт 150 г усанд хийж буцалгаж хэрэглэнэ.

Хавагнах үед тустай

Хий хавагнах хөл гарын үеэр өвдөх зэрэгт аньс түүний навчийг 100 мл-аар усанд хоолны 1 халбагыг хийж буцалгаад өдөрт 3 удаа хэрэглэнэ.

Зөвлөгөө Мэдээлэл

Шүдний эмчилгээ

Төстэй нийтлэлүүд