буйлнаас цус гарах
буйл

Буйлнаас цус гарах 5 шалтгаан

Таныг шүдээ угаах бүрд, заримдаа хатуу зүйлийг зажлах таны буйлнаас үе үе цус гарч эсвэл аманд тань цус амтагдах мэдрэмж төрж байвал таны буйл болон амны хөндийн эрүүл мэндэд асуудал учирсан байна л гэсэн үг. Дараах тохиолдлууд буйлнаас цус гарах 5 шалтгаан болж өгдөг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00
  1. Шүдээ угаах үед, шүдний утсаар шүдний завсар хоорондыг цэвэрлэх үед буйлнаас цус гарч болдог. Энэ нь таны шүдний сойзны үс ширүүн тохиромжгүй, мөн та шүдээ угаахдаа зөв хэвшлээр угаадаггүй, хэт хүчтэй ширүүн даралт шүдний буйланд өгснөөр буйлны хананд зулгаралт, шархлаа үүсэж буйлнаас цус гарах тохиолдол байдаг.
  2. Амны хөндийн шүдний өвчлөл, цоорлоос болж тухайн шүдний болон тэр хэсгийн ойролцоох буйл хавдах, буйлнаас цус гарах тохиолдол гардаг байна.
  3. Хооллох үед шүдэн завсар болон буйлыг гэмтээх, шүдний зөөлөн эдийг гэмтээсэн тохиолдолд буйлнаас цус гарч
  4. Зүрх судасны архаг хууч өвчлөл, чихрийн шижин,  витамин К, С дутагдах үед буйлнаас цус гарах тохиолдол байдаг.
  5. Буйлны үрэвсэл / periodontitis/ нь элбэг тохиолддог хөнгөн явцтай шүдний ойролцоох эдийн үрэвсэлт өвчин юм. Өөрөөр хэлбэл шүдний суурь болон эргэн тойрны буйл улайж хавдан зовиур шаналгаа үүсгэхийг хэлнэ.  Хэрэв буйлны үрэвсэл хүндэрвэл буйлны эдийн хүнд явцтай эмгэгүүдэд шилжих эсвэл шүд унахад хүргэдэг.

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Буйлны үрэвсэл үүсч буй дээрх шинж тэмдэг ажиглагдсан даруйд шүдний эмчид хандах хэрэгтэй.  Мөн,

  • 6 сар тутамд шүдний эмчид үзүүлэх, буйлны хэсгүүдээ хянуулах
  • шүдээ тогмол цэвэрлэх
  • Өдөрт шүдээ хоёр удаа угааж, шүд хоорондын завсрыг утсаар цэвэрлэх
  • Шүлсээр, аяга, савхаар бактерийн халдвар дамжих учир хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Хэрэв та буйлны үрэвсэл үүссэн байх магадлалтай гэж үзэж байвал тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандахыг зөвлөж байна.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл