A Woman Massaging Her Jaw
эрүү зуурах

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Эрүү зуурах өвчин (татран)

Биеийн гэмтэж бэртсэн хэсэгт татрангийн нянгаар бохирлогдсон эд зүйлс, хөрс шороогоор дамжин хүний биед орж, өсч, үржин хор ялгаруулснаар үүсдэг цочмог халдварт өвчин. Дэлхий даяар өргөн тархсан. Татран нь мэдрэлийн системд нөлөөлж, биеийн хэсэг булчингуудыг чангаралтад оруулах аюулд хүргэдэг хурц нянгийн гаралтай халдварт өвчин юм.

Өөрөөр эрүү зуурах өвчин гэж нэрлэгддэг бөгөөд тухайн халдвар голдуу эрүү, хүзүү хавийн булчингуудад голчлон нөлөөлдөг онцлогтой.Татран буюу эрүү зуурах өвчин нь эмчлэгдээгүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг байна

Хөдөө аж ахуй эрхэлдэг, амьтны ялгадастай харьцдаг, хүмүүс ихэвлэн өвчилдөг. Дэлхийд жилд 300,000 гаруй тохиолдол бүртгэгддэг. Эдгээрийн ихэнх нь Ази, Африк, Өмнөд Америкт бүртгэгддэг байна.

Зөвлөгөө Мэдээлэл

Татрангийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  1. Булчин агшиж татах, өвдөх
  2. Эхлээд зажлуурын болон хүзүүний булчингууд дараа нь их биеийн булчин татна.
  3. Том хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд татрангийн эхний шинж тэмдэг нь хэвлий хөших байдлаар илэрдэг.
  4. Татран өвчний онцлог шинж нь бие нумрах, ярзайх, хөмсөг өргөгдөн шүдээ гарган инээмсэглэж буй мэтээр нүүрний хөшинг буюу таталт илэрдэг.
  5. Нас баралт 10-80% ба бага насны хүүхэд өндөр настангуудын дунд өндөр байдаг.

Татрангийн өвчин хүнд хэрхэн халддаг вэ?

  • Морь, хүн болон бусад амьтдын нарийн гэдсэнд үүсгэгч гэм хоргүйгээр хэвийн бичил биетний үүрэг гүйцэтгэн  амьдардаг.
  • Амьтны болон хүний өтгөнөөр бохирдсон хөрс, шороо, эд зүйлд хадгалагддаг.
  • Хүрээлэн буй орчинд хаа сайгүй байх тул бүх төрлийн шархыг бохирдуулж халдварлуулна
  • Хөрс, гудамжны шороо, хүн, амьтны өтгөнөөр бохирдсон, хатгагдсан, зүсэгдсэн, түлэгдсэн жижиг хэмжээний шархаар дамжин татрангийн спор хүний биед дамжин орно. Ариун цэврийн шаардлага хангаагүй багажаар мэс ажилбар хийлгэсний дараа халдвар авч болно. Хүнээс хүнд шууд халдвар дамжихгүй.

Татран өвчнөөр ямар хүмүүс илүү өртөмхий байдаг вэ?

Татран өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтанд бүрэн хамруулна
  • Тухайн үед дархлаажуулалтын эсрэг заалтаар хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулна
  • Олон нийт, эцэг эхчүүдэд татрангаас сэргийлэх дархлаажуулалтын ач холбогдолын талаар сургалт явуулж, заавал хийх дархлаажуулалтад хүүхдээ бүрэн хамруулах талаар сурталчилгаа хийнэ
  • Мэргэжлийн онцлог хөрс, газар шороо, бохир устай ажилладаг хүмүүс, гэрийн тэжээвэр амьтантай иргэд, цагдаа, бусад гэмтэлд өртөх эрсдэлтэй хүмүүс сахуу, татрангийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах
  • Өндөр настан зэрэг татрангаар өвчилж болзошгүй хүмүүсийг өрхийн эмч хяналтанд авч ил шарханд нь эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж, гэмтэл авсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах талаар зөвлөгөө өгнө

Эмчилгээ

Эмчлэх арга нь зөвхөн лабораторийн шинжилгээнд сорьц дээж авч оншилж, эмнэлэг эмчийн хяналт дор тохирсон эмчилгээ хийгдэнэ.

Зөвлөгөө Мэдээлэл