Фтор гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ?
Таны бодлоор фтор гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ? гэх асуултанд хариулж мэдэх үү? Тэгвэл бид танд тусалъя. Фтор нь хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа агуулагддаг эрдэс бодис бөгөөд хүнсний нэмэлт тэжээл болдог. Энэхүү тэжээллэг бодис нь шүд цоорох өвчний эхэн үе, хөгжлийг зогсоож, эсрэгээр, шинэ яс үүсэх үндсийг өдөөдөг байна.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Фторын хэрэглээг хоолны тэжээлийн дэглэмд оруулан тааруулан хэрэглэх хэрэгтэй юм. Тухайн хүний хэрэглэх фторын хэмжээ нь тухайн хүний наснаас хамааран янз янз байдаг.
- 0-6 сар: өдөрт 0.01 миллиграмм.
- 7-12 сар: өдөрт 0.5 мг.
- 1-ээс 3 жил хүртэл: өдөрт 0.7 мг.
- 4-8 жил: өдөрт 1.0 мг.
- 9-13 жил: өдөрт 2.0 мг.
- 14-18 насны эрэгтэйчүүд: өдөрт 3 мг.
- 18-аас дээш насны эрэгтэйчүүд: өдөрт 4 мг.
- 14-өөс дээш насны эмэгтэйчүүд: өдөрт 3 мг гэх хэмжээгээр хэрэглэх ёстой.
Хүний биед нөлөөлөх фторын үүрэг
Фторыг зөв хэмжээгээр хэрэглэх нь хүмүүст ихээхэн тустай боловч энэ бодис нь бидний биед хоёр үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, шүдний пааланг хамгаалж, суларсан үед нөхөн сэргээхэд тусалдаг. Ингэснээр цоорхой үүсэхээс сэргийлнэ. Нөгөөтээгүүр, фтор нь ясны өсөлтөд хувь нэмэр оруулж, ясны эрүүл хөгжлийг дэмждэг.
Фтор нь шүд цоорохоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ шүдний пааланг бэхжүүлдэг бөгөөд энэ нь шүдийг бүрхэн хамгаалалт бий болгодог. Энэ нь цоорхой аль хэдийн үүссэн тохиолдолд үүнийг сэргээхэд тусалдаг.
Шүдний оо ба фтор
Фтор агуулсан шүдний оо нь цоорлоос урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй байдаг. Гэхдээ энэ нь бага насны хүүхдийн фторын хэрэглэх хэмжээнээс ихээхэн нэмэгдүүлсэн байдаг учир хүүхэд үүнийг залгих нь улмаар хүүхдийн фторын хэрэглээ хэтэрхий ихсэх, даамжрах хандлагатай байна.
Судалгаанаас харахад 6-аас доош насны хүүхдүүд нэг сойздоо шүдний ооноос 0.3 мг хүртэл хэмжээний фторыг залгидаг байна. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдээ 6 нас хүртэл нь шүдний оо, бусад фторт бүтээгдэхүүнд хяналт тавихыг зөвлөж байна. Мөн хүүхдэд тохирох хэмжээний фторт оо хэрэглэх нь чухал бөгөөд энэ нь хүүхдийн наснаас хамаарна.
Фтор агуулсан шүдний оо хэрэглэх зарим ерөнхий зөвлөмжүүд
Фторын хэт их хэрэглээтэй холбоотой эрсдэл
Фтор нь шүдний пааланг бэхжүүлж, цоорохоос сэргийлдэг тул шүдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч хэргэлээ нь илүүдвэл ихээхэн хор нөлөөтэй байдаг. Энэ нь амны хөндийн гадаад байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг шүдний флюороз гэж нэрлэгддэг эмгэгийг үүсгэдэг.
Шүдний флюороз нь шүд үүсэх үед фторын хэт их хордлогын үед үүсдэг эмгэг юм. Энэ нь фторын өндөр агууламжтай ус, шүдний оо, фторын нэмэлт тэжээлээс үүдэлтэй байж болно. Флюорозын шинж тэмдэг нь шүдэн дээрх цагаан толбо эсвэл зурааснаас эхлээд хүрэн толбо хүртэл байдаг.
Илүүдэл фторын хэрэглээ нь хүнд тохиолдолд шүдний паалан нь барзгар, сүвэрхэг болдог. Хэдийгээр флюороз нь өвдөлт, эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэггүй ч энэ нь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмж, инээмсэглэлд, өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг.