Хамгийн сайхан шүдтэй алдартнууд

Байгалиасаа тэгшхэн, төгс шүдтэй төрдөг хүн тун ховорхон байдаг. Энэ үг нь хамгийн сайхан шүдтэй алдартнуудад ч бас хамааралтай юм. Алдартнууд ихэвчлэн карьерынхаа эхэнд өөр шүдтэй байсан бол, алдрын оргилд хүрэхдээ тэс ондоо инээмсэглэл, шүдтэй болсон байдаг.

Энэ тухай сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн холливуд инээмсэглэл буюу “Hollywood Smile” гэж ярьж бичдэг нь хэдийнээ дасал болжээ. Сэтгэл бардам, нүүр дүүрэн сайхан инээмсэглэх боломжийг шүдний эмч нарын тусламжтайгаар олж авсан олон алдартнууд байдгаас энэ үг үүсэлтэй юм.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Hollywood smile гэдэг нь тухайн хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбараар тэгш сайхан, өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг бий болгох зорилго бүхий нүүр ам судлаач эмч, ажилтны хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хийгдэх эмчилгээ юм. Үүнийг тодорхой эмчилгээний аргуудаар хийж болох бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь шүдний /бүрээс/нүүрэвч хийх юм.

Эрүүл, тэгш, яралзсан сайхан шүдтэй байх гэдэг амаргүй болсон өнөө цагт шүдний эмч нар л олон хүмүүсийг гайхалтай инээмсэглэх боломжоор шагнаж байна. Алтан гартай шүдний эмнэлэг, эмч нарын буянаар Холливуд инээмсэглэлийг харамгүй түгээх болсон алдартнуудын шүдний эмчилгээ хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зургуудыг сонирхуулж байна.

1.Майли Сайрус (Miley Cyrus)

Түүний гоо үзэсгэлэнт инээмсэглэл нь мянга мянган залуусын хайрыг булаасан гэж хэлэхэд хилсдэхгүй ч энэ бол туршлагатай амны хөндийн эмч мэргэжилтнүүдийн чадвар гэдэгтэй эвлэрэх болж дээ. Түүний шүд үнэхээр төгс шүү дээ. Үзэсгэлэнт бүсгүй лазерын аргаар булиа засварлаж, шүдээ цайруулж, мөн шүдний алдагдсан эдийг нөхөх ажилбар хийлгэсэн байна. 

b69c7ba86080d5aa23855a2d6370f9fb

2. Кристиано Рональдо (Cristiano Ronaldo)

 Рональдо шүдний флюорозтой байсан нь илт мэдэгдэнэ. Энэ өвчлөлийн үед шүдний хатуу эдийн элэгдэл үүсэж, паалан жигд бус өнгөтэй болсон байдаг. Энэ асуудлыг дахин эрдэсжүүлэлтийн эмчилгээний аргаар шийдвэрлэх боломжтой. Ингэснээр шүдний өнгө жигдэрч, паалангийн бүтэц илүү зузаан болно. Үүний дараа Рональдо шүдээ цайруулж, шаазан нүүрэвч суулгасан байна.

hollywood smile makeover 1169x600 1

3. Меган Фокс (Megan Fox)

Шүдээ бүхэлд нь цайруулж, урд шүднүүдийнхээ хэлбэр ба уртыг бага зэрэг өөрчилсөн байна.

Megan Fox teeth before after

4. Николас Кэйж (Nicolas Cage)

unnamed 1

5. Жорж Клуни (George Clooney)

george clooney teeth before after veneers

6.Зак Эфрон (Zac Efron)

zac efron teeth

Зөвлөгөө Мэдээлэл