Чанартай Хамгийн сайн шүдний эмнэлэг

Prodent эмнэлэг Dental Awards 2024-т шилдгээр шалгарлаа!

Бид ард иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хамгийн сайн шүдний эмнэлэг байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

prodent logo 1

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Монголын шүдний эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Prodent шүдний эмнэлэг нь Dental Awards 2024 арга хэмжээний үеэр онцгой амжилт гаргаж, дараах нэр хүндтэй шагналуудыг хүртэж бахдам амжилтаа улам бататгасаар байна.

  • 🏆 Шилдэг тулгуур эдийн эмч
  • 🏆 Шилдэг шүдний эрүүл ахуйч
  • 🏆 Шилдэг сувгийн эмчилгээний эмч

Эдгээр шагналууд нь Prodent эмнэлгийн мэргэжлийн багийн ур чадвар, тууштай хичээл зүтгэлийн баталгаа бөгөөд манай үйлчлүүлэгчдийн итгэл, дэмжлэгийн үр дүн билээ.

Тэгвэл яагаад Prodent эмнэлгийг сонгох ёстойг бид дараах 5 шалтгаанаар танилцуулж байна.

Хамгийн сайн шүдний эмнэлэг


Prodent шүдний эмнэлгийг сонгох 5 шалтгаан

1. Хамгийн олон гажиг заслын эмчилгээг амжилттай дуусгасан

Prodent нь 2024 оны байдлаар 4730 үйлчлүүлэгчийн шүдний гажиг заслын эмчилгээг бүрэн дуусгасан, туршлагатай мэргэжлийн эмч нарын багтай. Шүдний зөв байрлал, гоо зүйг сэргээх өндөр үр дүнтэй үйлчилгээ нь бидний давуу тал юм.

Бид дараах гажиг заслын аппаратыг мэргэжлийн өндөр түвшинд дэвшилтэт технологиор хийж гүйцэтгэдэг.
  1. Металл брекет систем
    Бат бөх, найдвартай сонголт бөгөөд шүдний гажгийг үр дүнтэй засдаг.
  2. Шаазан брекет систем
    Шүдний өнгөтэй төстэй тул гоо зүйн хувьд давуу талтай, цэвэрхэн харагддаг.
  3. Сафир брекет систем
    Сафир чулуугаар хийгдсэн, тунгалаг өнгөтэй тул бараг харагддаггүй.
  4. Өөрөө түгжээтэй брекет систем
    Аппаратны нумыг хөдөлгөөнгүй барьж, тогтмол зөөлөн хүчээр үйлчилдэг тул өвдөлт багатай.
  5. Синержи брекет систем
    АНУ-ын технологиор бүтээгдсэн, зөвхөн байрлалын гажиг үүссэн шүднүүдийг хөдөлгөж, бусад шүдэнд хүч үйлчилдэггүй.
  6. Инвизилайн (Invisalign)
    Тунгалаг, авагддаг шүдний аппарат нь зүүхэд эвтэйхэн, гоо сайхны төгс шийдэл.
close up of a woman with braces on a beige backgro 2024 03 19 20 07 30 utc

2. Танд хамгийн ойр, тохиромжтой байршил

Prodent эмнэлэг нь хотын А бүс болон Яармагт байрлах хоёр салбараараа үйлчлүүлэгчдийнхээ тав тух, цаг хэмнэлтийг бүрэн хангаж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

шүдний эмнэлэг салбар 1
prodent шүдний эмнэлэг salbar 2

3. Стандартын ариутгал

Эмнэлгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтэд бид онцгой анхаарал хандуулдаг. Олон улсын стандартад нийцсэн ариутгалын систем ашигладаг тул та аюулгүй, найдвартай орчинд үйлчлүүлэх болно.

bf1adb431322d9241b05fb99905c7169

4. Дижитал дэвшилтэт технологи

Шүдний оношилгоо, эмчилгээнд хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашигладаг. 3D рентген зураг авалт, дижитал сканнер зэрэг нь шүдний нарийн оношилгоо, үр дүнтэй эмчилгээг хангаж, таны хэрэгцээнд нийцсэн хамгийн тохиромжтой шийдлийг санал болгоно.

DSC00321

5. Төлбөрийн уян хатан нөхцөл

Манай эмнэлэг хүүгүй, урьдчилгаагүй лизингийн нөхцөлөөр үйлчлүүлэгчиддээ санхүүгийн ачаалалгүйгээр шаардлагатай эмчилгээгээ хийлгэх боломжийг олгодог. Энэ нь шүдний эрүүл мэнддээ санаа зоволгүйгээр үйлчилгээ авахад тусална.

the opposite of money

Шүдний эмчилгээ

Шүдний аппарат хийлгэх нас – Хэдэн насанд хамгийн тохиромжтой вэ?

Posted on
0 Comments
“Шүдний аппарат хийлгэх нас” гэдэг асуулт эцэг эхчүүдийн хамгийн их сонирхдог сэдвийн нэг юм. Хүүхдийн шүд хэзээ гажигтай болж эхэлдэг вэ? Ямар насанд аппарат зүүх нь үр дүнтэй вэ? Оройтсон бол яах вэ?

Шүдний бүрээс хийлгэсний дараа юуг анхаарах вэ?

Posted on
0 Comments
Шүдний бүрээс хийлгэсний дараа таны шүдний эрүүл мэнд, бүрээсний эдэлгээ, инээмсэглэлийн гоо сайхан нь өдөр тутмын арчилгаа, дадал зуршил, эмчийн зөвлөгөөг хэрхэн мөрдөж байгаагаас шууд хамаардаг.

Шүдний бүрээс гэж юу вэ?

Posted on
0 Comments
Шүдний бүрээс нь шүдийг бүрэн хамгаалах, бат бөх, гоо сайхны хувьд төгс шийдэл болдог. Үүнийг шүдний гадна талд угсарснаар шүдний хэлбэр, өнгө, эрүүл мэндийг сэргээж, удаан хугацаанд ашиглах боломжтой.

Шүдний бэхжүүлэгч аппарат буюу ретейнерийн үүрэг

Posted on
0 Comments
Шүдний бэхжүүлэгч аппарат буюу ретейнерийн үүрэг: Шүдний гажиг заслын эмчилгээ (брекет, зөөлөн гажиг засагч, инвизалайн гэх мэт) амжилттай дууссаны дараа олон хүн “аппарат салгалаа, эмчилгээ дууссан” гэж ойлгодог.

Имплант хийлгэсний дараа юуг анхаарах вэ?

Posted on
0 Comments
Имплант хийлгэсний дараа юуг анхаарах вэ? Имплантын дараах өвдөлт, хавдар, хооллолт, амны хөндийн ариун цэвэр, эмчид үзүүлэх давтамж, тамхины нөлөө болон ретейнер бус хамгаалалтын зөвлөгөөг эндээс уншаарай.