Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх чиг хандлагыг дэлхий нийтээрээ дагаж байна. Шүдний өвчин бол бүрэн урьдчилан сэргийлж болдог тул зөв дадлыг суулгахад эрүүл шүдтэй өтлөж болно.

Бид эрүүл ахуй, урьдчилан сэргийлэлтийн дараах үйлчилгээг үзүүлдэг.

1.Бүх шүдний чулуу түүж, өнгөлгөө хийх

2. Шүдний цоорлоос хамгаалах сийлант

3. Шүдний эдийг эрдэсжүүлж бат бөх болгох фтор түрхлэг

ШҮДНИЙ ЧУЛУУ ГЭЖ ЮУ ВЭ?

Шүдний гадаргууд наалдсан өнгөр удаан хугацаанд хуримтлагдаж зузаарснаар шүдний чулууг үүсгэдэг байна. Чулуу нь бактерийн агууламж өндөртэй байдаг учраас аман дотор нянгийн гаралтай үрэвслүүдийг үүсэх шалтгаан болдог. 

ШҮД ЧУЛУУЖИХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Коффе, цай, тамхи гэх мэт хэрэглээ нь шүдний өнгөр чулуу ихээр үүсгэдэг бүтээгдэхүүнүүд юм. Дээрхи төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа шүдээ угаах, амыг зайлж хэвших хэрэгтэй. 

Шүдний чулуу хуримтлагдаж зузаарснаар дараахь шинж тэмдгүүд илэрнэ: 

Амнаас эвгүй үнэр гарах

Шүд угаахад цус гарах

Буйл шамарч шүд хөдөлгөөнд орох

Та манай 7701-2828, 9403-2828 утсаар холбогдон мэргэжлийн эмч дээр цаг аван зөвлөгөө аваарай. 

13-р хорооллын дунд зам, Continental зочид буудлын замын эсрэг талд

Утас

Утас

+976 77012828

Имэйл

Имэйл

info@prodent.mn

Цаг авах

Цаг авах

Цаг авах