Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Шүд цайруулах эмчилгээ

Таны инээмсэглэлийг тодотгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх төгс боломж

prodent logo 1

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Шүд цайруулах эмчилгээ: Нүд гялбам гялалзсан инээмсэглэлтэй болцгооё!

Шүд цайруулах эмчилгээ нь ус төрөгчийн хэт исэл агуулсан цайруулалтын бодисын тусламжтайгаар шүдний өнгийг сэргээж, пигментийг задалдаг үйлчилгээ юм. Энэ нь шүдний шар өнгийг арилгах төдийгүй, таны инээмсэглэлд шинэ амь оруулж, тод, гялалзсан шүдтэй болгох боломжийг олгодог.

Япон цайруулалт: Гол үйлчлэгч бодис нь натрийн бикарбонат бөгөөд энэхүү бүтээгдэхүүний найрлагаараа Япон улсын эм, эмнэлэгийн хэрэгслийн зөвшөөрлийг авсан Монголд хэрэглэгдэж байгаа цорын ганц албан ёсны патенттай бүтээгдэхүүн юм.

Япон улсад хийгдэж буй нийт цайруулалтыг 100% гэж авч үзвэл нийт зах зээлийн 83%-г White Essence брэндийн цайруулалт эзэлдэг. Цайруулалт нь шүдний онцлог байдлаас шалтгаалж дунджаар 7-8 өнгөөр цайрдаг бөгөөд хамгийн багадаа 4-5 өнгө цайрна гэсэн амлалтыг бид танд итгэлтэйгээр олгож байна.

Шүд цайруулах

Манай эмнэлэгт санал болгож буй шүд цайруулах төрлүүд

1. Эмнэлгийн нөхцөлд

Эмчлэгч эмчийн хяналтан дор өндөр тунтай цайруулалтын бодис ашиглан цайруулалт хийнэ.

Манай эмнэлэгт санал болгож буй 2 төрлийн брэнд:

  • АНУ-ын Opalescence брэндийн цайруулалт
  • Япон улсын White Essence брэндийн цайруулалт

Эдгээр брэндүүдийн цайруулалт нь хурдтай, хамгийн сайн үр дүнтэй.

Шүд цайруулалт

2. Гэрийн нөхцөлд эмчийн зөвлөмжийн дагуу хийгддэг цайруулалт

Гэрийн нөхцөлд хийх цайруулалт нь таны шүдний хэвийг авч, танд тохирсон цайруулалтын халбага бэлдэж өгдөг арга юм.

Энэ төрлийн цайруулалт нь бага тунтай бодис ашигладаг бөгөөд шүдэнд ээлтэйгээр зөөлөн хүчээр цайруулж эхэлдэг.

Гэрийн нөхцөлд цайруулах нь урт хугацаанд үр дүнд хүргэнэ.

Шүд цайруулалт

цайруулалт давуу тал

Шүд цайруулах

Цайруулалтын үр дүнг 18 сарын хугацаанд хадгалах боломжтой

Шүд цайруулах

Япон улсын White Essence брэндийн цайруулалт нь нэг цайруулалтаар 5 шат цайруулах боломжтой

Шүд цайруулах

Бид лазер аппарат ашиглан цайруулалт хийх бөгөөд энэ нь өвдөлт, мэдрэгшлийг 98% бууруулдаг

Шүд цайруулалт

Цайруулалт хийлгэсний дараах анхаарах зүйлс:

  • Өнгөтэй будагтай хүнсийг хэрэглэхгүй байх (байгалийн гаралтай жимсний шүүс, кофе, байхуу цай, карри, улаан дарс гэх мэт)
  • Тамхи татахгүй байх – Тамхи нь шүдний гадаргуу дээр өнгөр тогтоож, өнгийг бууруулдаг.
  • Газтай ундаа, хүчиллэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Хэт халуун болон хэт хүйтэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
  • Шүд мэдрэг болох нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь ойролцоогоор 24-48 цагийн дотор бүрэн арилдаг. Хэрэв мэдрэгшил удаан хугацаанд үргэлжилбэл эмчид хандаарай.
Шүд цайруулалт

Цайруулалт хийлгэхэд хориглох заалт:

  • Насанд хүрээгүй байх
  • Хөхүүл болон жирэмсэн үед
  • Паалангийн дутмагшил буюу гипоплази эмгэгтэй үед
  • Шүдний паалан бүрэн бүтэн биш байх
  • Бүрээс болон ломботой шүд (цайруулалтын материал нь зөвхөн шүдний өөрийн гадаргууг цайруулах тул бүрээс, ломбо, veneer-ийг цайруулах боломжгүй)

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Зөвлөгөө Мэдээлэл