Шүдний аппарат хийлгэсний дараа юу анхаарах хэрэгтэй вэ?

Шүдний аппарат хийлгэсний дараа юуг анхаарах вэ?

Шүдний аппарат хийлгэсний дараа юуг анхаарах вэ? Аппарат зүүсний дараах өвдөлт, хооллолт, амны хөндийн ариун цэвэр, эмчид үзүүлэх давтамж, ретейнер зүүх үеийн зөвлөгөөг нэг дороос уншаарай.

Шүдний гажиг заслын аппарат (брекет, зөөлөн гажиг засагч, инвизалайн, ретейнер бэхжүүлэгч гэх мэт) нь шүдийг зөв байрлалд оруулж, инээмсэглэлийг сайжруулахаас гадна зажлах үйл ажиллагаа, үг хэлэх, өөртөө итгэх итгэлд эерэгээр нөлөөлдөг амьдралын чанарыг нэмэгдүүлдэг орчин үеийн үр дүнтэй эмчилгээ юм. Гэхдээ аппарат зүүлгэх нь богино хугацааны үйл явц биш бөгөөд таны өдөр тутмын сахилга бат, зөв арчилгаа, эмчийн зөвлөмжийг дагахаас шууд хамаардаг урт хугацааны процесс гэдгийг ойлгох нь чухал.

1. Шүдний аппарат хийгэсний дараах илрэх шинж тэмдгүүд

Аппарат зүүсэн эхний өдрүүдэд шүд хөдлөх, өвдөх, хөндүүрлэх, хацар болон уруул цочрох зэрэг зовиур мэдрэгдэж болно. Энэ нь шүд хөдөлж эхэлсний шинж тэмдэг бөгөөд ихэнхдээ 5-7 хоногийн дотор шүд өвдөх хөндүүрлэх нь багасдаг. Зарим тохиолдолд хоёр долоо хоног хүртэл үргэлжилж болдог. Хэрэв хүчтэй өвдөлт удаан үргэлжилбэл шүдний эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.

Шүдний аппаратын дараах шинж тэмдгүүд

2. Хоол хүнснээс юуг анхаарах вэ?

Гажиг заслын аппаратанд механик хүч их үйлчилдэг тул буруу хооллолт нь аппаратыг гэмтээх эрсдэлтэй. Самар, мөс, хатуу чихэр, хатуу аруул гэх мэт хатуу хоолыг зажлах нь брекет салах, нум мултрах шалтгаан болдог. Мөн Карамель, резинэн чихэр бохь зэрэг наалдамхай хүнс ч бас нэгэн брекет салах нум мултрах шалтгаан болж болно Харин зутан, нухсан төмс, зөөлөн махан хоол, өндөг, тараг зэрэг зөөлөн бүтэцтэй хоол илүү тохиромжтой. Хоолыг жижиглэж идэх нь аппаратыг хамгаалах хамгийн сайн арга юм.

Шүдний аппараттай үед хооллолт

3. Амны хөндийн ариун цэвэр

Аппараттай үед хоолны үлдэгдэл брекет болон шүдний завсар амархан үлддэг тул цоорол, буйлны үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс шүдээ өдөрт дор хаяж 3 удаа, хооллолтын дараа тогтмол угаах шаардлагатай. Брекетийн зориулалтын V хэлбэртэй сойз, завсрын сойз, усан шүршигч (water flosser) ашиглавал цэвэрлэгээ илүү үр дүнтэй болно.

Амны хөндийн ариун цэвэр

4. Эмчид тогтмол үзүүлэх

Гажиг заслын эмчилгээ нь тогтмол хяналт шаарддаг тул 4–6 долоо хоног тутамд заавал үзлэгт хамрагдах ёстой. Энэ үед аппаратанд чангалгаа хийхээс гадна шүдний хөдөлгөөний хянахтыг хйидэг. Хэрэв үзлэг алгасвал аппарат суларч, шүд буруу байрлалд шилжих, эмчилгээний үр дүн удаашрах эрсдэлтэй.

Эмчид тогтмол үзүүлэхийн ач холбогдол

5. Аппарат хугарах, хөдлөх үед яах вэ?

Брекет салах, нум мултрах, хацар уруулд холгох зэрэг асуудал гарч болно. Ийм үед өөрөө тайрах, татах, засах гэж оролдох нь маш буруу. Түр зуур амны хөндийг хамгаалах холголтын вакс хэрэглэж, аль болох хурдан шүдний эмчид хандаарай. Дур мэдэн засах нь эмчилгээний явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Аппарат хугарсан үед авах арга хэмжээ

6. Ретейнер буюу бэхжүүлэгч зүүх – эмчилгээний хамгийн чухал үе

Аппаратыг авснаар гажиг заслын эмчилгээ бүрэн дууссан гэсэн үг биш. Шүд анхны байрлал руугаа буцаж шилжих шинж чанартай тул ретейнер буюу бэхжүүлэгч зүүх шаардлагатай. Ихэвчлэн 12-24 сарын хугацаанд байнга зүүх шаардлагатай бөгөөд зарим тохиолдолд илүү урт хугацаа шаарддаг. Ретейнер нь эмчилгээний үр дүнг тогтвортой хадгалах хамгийн чухал алхам юм.

Ретейнер зүүхийн ач холбогдол

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Зөвлөгөө Мэдээлэл