Шүдний бүрээс хийлгэсний дараа юуг анхаарах вэ?

Шүдний бүрээс • Арчилгаа

Шүдний бүрээс хийлгэсний дараа юуг анхаарах вэ?

Шүдний бүрээс хийлгэсний дараа таны шүдний эрүүл мэнд, бүрээсний эдэлгээ, инээмсэглэлийн гоо сайхан нь өдөр тутмын арчилгаа, дадал зуршил, эмчийн зөвлөгөөг хэрхэн мөрдөж байгаагаас шууд хамаардаг. Шүдний бүрээс нь шүдийг бат бөх болгож, зажлах үйл ажиллагааг хэвийн болгох, гоо сайхныг сайжруулах өндөр үр дүнтэй эмчилгээ боловч зөв арчилгаагүй бол хугацаанаасаа өмнө гэмтэх, доорх шүд өвчлөх эрсдэлтэй.

Зөв арчилгаатай бүрээс нь таны инээмсэглэлийг олон жил хадгалж, дахин томоохон эмчилгээ, имплант, гүүр зэрэг өндөр өртөгтэй шийдлүүдээс сэргийлдэг. Хэрэв та бүрээсний талаарх суурь ойлголтоо дахин харахыг хүсвэл “Шүдний бүрээс гэж юу вэ?” нийтлэлийг уншихыг зөвлөе.

Шүдний бүрээс хийлгэсний дараа шүдээ зөв угаах

1. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Шүдээ тогтмол, зөв угаах

Бүрээс хийлгэсэн шүдийг өөрийн шүднээс ч илүү анхааралтай арчлах хэрэгтэй. Бүрээсний ирмэг буюу буйлтай нийлсэн зааг хэсэгт өнгөр, бактери хуримтлагдах хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв энэ хэсгийг цэвэр байлгаж чадахгүй бол буйл үрэвсэх, эвгүй үнэр гарах, бүрээсний доорх шүд цоорох түүшин яс шимэгдэх магадлал эрс нэмэгдэнэ.

Өглөө, өдөр, орой заавал шүдээ угааж зөв сойз сонгож, фтор агуулсан оо хэрэглэх нь тохиромжтой. Хэт хүчтэй даралт өгөхгүйгээр, бүрээс болон буйлны заагийг нямбай цэвэрлэх нь чухал.

Шүдний бүрээс хийлгэсний дараа завсар утас хэрэглэх

2. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Шүдний утсыг заавал хэрэглэх

Сойз шүдний гадаргууг цэвэрлэдэг бол шүдний утас нь шүд хоорондын завсарт байгаа бохирдлыг арилгадаг. Шүдний бүрээс хийлгэсний дараа энэ хэсэгт өнгөр чулуу үүсвэл буйл үрэвсэх, бүрээсний доорх шүд гэмтэх эрсдэлтэй.

Тиймээс өдөрт дор хаяж нэг удаа шүдний утас хэрэглэх нь бүрээсийг удаан хугацаанд бат бөх, эрүүл байлгах гол нууц юм.

Шүдний бүрээс хийлгэсний дараа хатуу зүйл зажлахаас зайлсхийх

3. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Хэт хатуу зүйл зажлахаас татгалзах

Бүрээс бат бөх боловч хэт хүчтэй зажлалт хазалтын даралтад цуурах эрсдэлтэй. Мөс, хатуу чихэр, самар, ааруул зэргийг зажлах нь бүрээсийг хагалах,цууралт уусгэх, унах шалтгаан болдог.

Шүдний бүрээс хийлгэсний дараа хооллолт анхаарах

4. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Хооллолтын дэглэмээ анхаарах

Шүдний бүрээсийг хийлгэсний дараа эрүүл хооллолт нь шүдний бүрээсийн эдэлгээнд нөлөөлдөг. Хооллолт нь шүдний эрүүл мэнд, бүрээсийн үр дүнг хадгалахад чухал үүрэгтэй. Шим тэжээллэг хоол хүнс, жишээлбэл, шинэ жимс, ногоо, загас, самар зэргийг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Мөн сахартай, хийжүүлсэн ундаа, чихэр, чихэрлэг хоол хүнсийг хязгаарлах нь бүрээсийн орчмын амны хөндийг эрүүл байлгах ач холбогдолтой.

Шүдний бүрээс хийлгэсний дараа шүдний эмчид үзүүлэх

5. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Тогтмол шүдний эмчид үзүүлэх

Шүдний бүрээс хийлгэсний дараа 3-6 сар тутам үзлэгт орох нь чухал. Энэ нь бүрээсийн байдал, шүдний бүрээсийн орчмын амны хөндийн эрүүл мэндийг шалгах боломжийг олгоно. Эмчийн зөвлөгөөг цаг тухайд нь авах нь бүрээсний ашиглалтын хугацааг уртасгах, эрсдэл үүсэхээс сэргийлэхэд туслах болно. Бүрээсийг сайн хадгалж, зохих эмчилгээг хийлгэх нь таны шүдний эрүүл мэндийг урт хугацаанд хадгалахад чухал ач холбогдолтой. Шүдний эмч нь таны бүрээсийн эдэлгээг шалгаж, шаардлагатай бол нэмэлт зааварчилгаа өгөх боломжтой.

Шүдний бүрээс хийлгэсний дараа мэргэжлийн цэвэрлэгээ

6. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх

Мэргэжлийн цэвэрлэгээ нь өнгөр, чулууг бүрэн арилгаж, бүрээсний эдэлгээг удаан хадгална.

Шүдний бүрээс хийлгэсний дараа бүрээс гэмтэх үед

7. Шүдний бүрээс хийлгэсний дараа: Бүрээс гэмтсэн үед яаралтай хандах

Бүрээс хөдөлсөн, цуурсан, эмзэгшсэн үед аль болох хурдан эмчид хандах хэрэгтэй.

Шүдний бүрээс хийлгэсний дараа эрүүл инээмсэглэл

Дүгнэлт

Шүдний бүрээс хийлгэсний дараа зөв арчилгааг дагаж мөрдсөнөөр бүрээс 15–20 жил асуудалгүй ашиглагдах бүрэн боломжтой.

Олон улсын шүдний эмч нарын байгууллагууд ч мөн адил шүдний бүрээс хийлгэсний дараах арчилгааг маш чухал гэж үздэг. Америкийн Шүдний Эмч Нарын Холбооны зөвлөмжийг эндээс үзэж болно.

Шүдний бүрээс хийлгэсний дараа арчилгаа хийх нь бүрээсний эдэлгээг уртасгах үндсэн нөхцөл юм. Шүдний бүрээс хийлгэсний дараа шүдээ тогтмол угаах, завсар утас хэрэглэх, хатуу зүйл зажлахаас татгалзах, зөв хооллох, тогтмол үзлэгт орох нь шүдний бүрээсийг олон жил бат бөх хадгална. Шүдний бүрээс хийлгэсний дараа зөв дадал зуршилтай байснаар буйл үрэвсэх, бүрээс унах, доорх шүд гэмтэх эрсдэл эрс багасна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүдний эмчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл