Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Шүдний Даатгал
Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.
Таваг хоолны мөнгөөр шүдээ бүтэн жил хамгаалаарай
Шүд өвдсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө хамгаалах ухаалаг шийдэл. Сард ердөө 19,900₮ эсвэл 29,900₮ төлөөд бүтэн жилийн турш тогтмол үзлэг, оношилгоо, ломбо, өнгөлгөө, фторт түрхлэг болон шүдний сойзны хэрэглээгээ багцлан аваарай.
Нэг жилийн турш шүдний асуудлаа март!
Тогтмол эмчийн хяналттай байснаар шүд цоорох, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Танд тохирох багцаа сонгоорой
Хувь хүн болон байгууллагад зориулсан уян хатан төлбөрийн нөхцөлтэй, урьдчилан сэргийлэх үнэ цэнтэй багцууд.
Стандарт багц
- Улирал тутам үзлэг оношилгоо — жилд 4 удаа
- 1 шүдний ломбо
- Рентген зураг
- Шүдний өнгөлгөө
- Фторт түрхлэг
- Бүтэн жилийн шүдний сойзны хэрэглээ — 6ш сойз
Яагаад авах ёстой вэ?
Энэхүү багцад багтсан үйлчилгээнүүдийн үндсэн үнэ 388,800₮. Та багц авснаар 150,000₮ хэмнэнэ.
Премиум багц
- Улирал тутам үзлэг оношилгоо — жилд 4 удаа
- 2 шүдний ломбо
- Рентген зураг
- Шүдний өнгөлгөө
- Фторт түрхлэг
- Бүтэн жилийн шүдний сойзны хэрэглээ — 12ш сойз
Яагаад авах ёстой вэ?
Энэхүү багцад багтсан үйлчилгээнүүдийн үндсэн үнэ 502,800₮. Та багц авснаар 142,000₮ хэмнэнэ.
Яагаад энэ даатгалыг авах хэрэгтэй вэ?
Шүдний эрүүл мэнд бол зөвхөн өвдсөн үедээ үзүүлдэг зүйл биш. Урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв хөрөнгө оруулалт.
Илүү их хэмнэлт
Нэг бүрчлэн үйлчилгээ авахтай харьцуулахад багцын үнээр та бодит хэмнэлт хийж, төсвөө илүү ухаалаг удирдана.
Тогтмол эмчийн хяналт
Жилд 4 удаагийн үзлэгийн тусламжтайгаар шүд, буйл, амны хөндийн асуудлыг эрт илрүүлж, даамжрахаас сэргийлнэ.
Урьдчилан сэргийлэлт
Ломбо, өнгөлгөө, фторт түрхлэг, зөв сойзны хэрэглээ зэрэг нь шүд цоорох, амны хөндийн өвчлөлөөс хамгаалах үндсэн алхам болдог.
Төлбөрийн уян хатан нөхцөл
Та үйлчилгээний багцаа өөртөө тохирсон аргаар авах боломжтой. Хувь хүн Storepay апп ашиглан 4 хувааж төлж болно. Байгууллагын хамт олноороо сар бүрийн төлөлтийн нөхцөлөөр хамрагдах боломжтой.
Хувь хүнд
- Storepay ашиглан 4 хуваан төлөх боломжтой
- Эсвэл бүтэн төлбөрөө нэг дор төлж болно
Байгууллагад
- 20-с дээш ажилтантай байгууллага хамрагдах боломжтой
- Сар бүрийн төлөлтийн хэлбэрээр шийдэх боломжтой
Таваг хоолны мөнгөөр шүдээ даатгуулаарай
Өдөр бүрийн жижиг зардлаар бүтэн жилийн шүдний хамгаалалтыг авч болно. Өвдөлт, өндөр зардал, яаралтай эмчилгээнээс өмнө өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн ухаалаг сонголт.
Одоо бүртгүүлэхТүгээмэл асуултууд
Хэрэглэгчид хамгийн их асуудаг асуултууд.
Энэ багцыг хувь хүн авч болох уу?
Тийм. Хувь хүн шууд авах боломжтой бөгөөд Storepay ашиглан 4 хуваан төлж болно.
Байгууллагаар авах бол ямар нөхцөлтэй вэ?
20-с дээш хүнтэй байгууллага хамт олноороо энэхүү үйлчилгээнд хамрагдах боломжтой бөгөөд сар бүрийн төлөлтийн нөхцөлөөр шийдэх боломжтой.
Даатгалын хугацаа хэд вэ?
Багц бүр бүтэн 1 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Яагаад тогтмол үзлэг чухал вэ?
Шүд, амны хөндийн асуудлыг эрт илрүүлснээр илүү том эмчилгээ, өндөр зардлаас сэргийлэх боломжтой.
Шүдээ өнөөдрөөс хамгаалж эхлээрэй
Та өөрт тохирох багцаа сонгоод бүртгүүлснээр бүтэн жилийн турш эмчийн хяналттай, урьдчилан сэргийлсэн хамгаалалттай байна.
📍 Манай салбарууд
Салбар 1 – 13 хороолол
Натурын дунд зам дагуу,
Pizza Hut-ийн замын эсрэг талд
Салбар 2 – Яармаг
Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд
New Garden үйлчилгээний төв, 2 давхарт
Утас: 7701-2828








