Шүдний Имплант гэж юу вэ?

Хүн байгалаасаа 2 удаа шүдлэдэг. Сүүлд ургасан байнгын шүдээ ямар нэг шалтгааны улмаас алдсанаар дахин шүд ургах боломжгүй учир хиймэл шүд хийн орлуулах зайлшгүй шаардлага гардаг. Энэхүү хиймэл шүдийг Англи хэлнээ Implant гэдэг ба Монголчууд шууд имплант хэмээн орчуулан хэрэглэгдэг.


Авагддаг хиймэл шүд нь аманд тодорхой хэмжээний зай эзлэн оршдог тул ярих, зажлахад төвөгтэй, тухайн хүнд гадны биет мэт мэдрэгдэн тухгүй байдаг тал бий. Гэвч 21 -р зууны супер техник технологийн тусламжтай Prodent шүдний эмнэлэг танд өөрийн мэт Имплант буюу хиймэл шүдийг суулгаж өгч байна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00
15061
Dental implant model closeup cut away side view educative medical poster vector illustration

ИМПЛАНТ ШҮД ГЭЖ ЮУ ВЭ?

Шүдний имплант гэдэг нь унасан шүдний ёзоорыг орлон, эрүүний ясанд суулгадаг титанаар хийгдсэн, орчин үеийн авагддаггүй хиймэл шүдний тулгуур бөгөөд таны өөрийн шүд мэт таатай мэдрэгдэж, яв цав таарч, жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул бусад төрлийн хиймэл шүдтэй харьцуулахад урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл болж чаддаг.
Имплант

Имплант нь таны өөрийн шүд мэт таатай мэдрэгдэж, яв цав таарч, жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул бусад төрлийн хиймэл шүдтэй харьцуулахад урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл болж чаддаг онцлогтой.


ИМПЛАНТ ХИЙГДЭХ ҮЕ ШАТ:

Шүдний имплант нь дараах 3 хэсгээс бүрддэг:

  1. Титан суулгац – Эрүүний ясанд суулгах титан хайлшаар хийгдсэн хиймэл ёзоор
  2. Тулгуур – Цөгцөн хэсэг болон титан ёзоорыг холбох холбоос
  3. Бүрээс – Энэ нь тулгуур дээр тогтоогдох бүрээс буюу шүдэлбэр юм.

Имплант шүдний үнэн ба худал ойлголтууд:

1. Худал: Имплант шүд хийлгэхэд өвддөг

Үнэн: Орчин үеийн анагаахын дэвшлийн үр дүнгээр имплант шүдийг ямар ч өвдөлтгүй хийдэг. Имплантийг эрүүний ясанд суулгах явцад ямар ч өвдөлт мэдэрдэггүй.

2. Худал: Имплант шүд нь хиймэл учраас цоордоггүй тул заавал цэвэрлүүлэх шаардлагагүй.

Үнэн: Имплант шүд нь цоордоггүй нь үнэн боловч та 6 сар тутам шүдний эмчид үзүүлж импланты эргэн тойрны буйл болон ясны эрүүл байдлыг шалгуулж байх шаардлагатай

3. Худал:Хэрэв танд буйлны үрэвсэл болон эрүүний ясны шимэгдэл байвал имплант суулгах боломжгүй

Үнэн: Ясны шимэгдэлтэй үед хиймэл яс нөхөх байдлаар ясны байдлыг сайжруулж имплант суулгах бүрэн боломжтой

Имплантыг яаж суулгадаг вэ?

Шүдний имплант нь дараах 3 хэсгээс бүрддэг:

  1. Титан суулгац – Эрүүний ясанд суулгах титан хайлшаар хийгдсэн хиймэл ёзоор
  2. Тулгуур – Цөгцөн хэсэг болон титан ёзоорыг холбох холбоос
  3. Бүрээс – Энэ нь тулгуур дээр тогтоогдох бүрээс буюу шүдэлбэр юм.

Имплантын давуу талууд

  • Урт хугацаанд ашиглагдана
  • Гоо сайхныг бүрэн сэргээнэ
  • Ясны шимэгдэлтийг зогсооно.
  • Амны хөндийн үйл ажиллагааг хэвийн болгоно
  • Өөрийн шүд мэт тааламжтай мэдрэмж төрүүлнэ
  • Хоол идэх, зажлахад тусална
  • Бусад шүдэнд гэмтэл учруулахгүй
  • Эгнээний гажиг үүсэхээс сэргийлнэ
  • Хиймэл шүдэлбэрүүдийг бодоход удаан эдэлгээтэй гэх мэт олон давуу талтай.

Имплант суулгахад эсрэг заалт гэж байдаг уу?

Имплант суулгахад харьцангүй та туйлын эсрэг заалтууд гэж байна. Харьцангуй эсрэг заалт нь түр зуурынх , туйлын эсрэг заалт нь байнгын гэсэн үг.

Харьцангүй эсрэг заалтанд дараахь зүйлс орно:

  • Амны хөндийд эмчлэгдээгүй өвчтэй шүд байх
  • Шүдний тулгуур эдийн хяналтгүй үрэвслүүд байх
  • Тухайн үедээ цус шингэлэх болон дархлал дарангуйлах эм ууж байх.
  • Жирэмслэлт

Туйлын эсрэг заалтууд:

  • Элэгний цирроз
  • Яс ба холбогч эдийн ямар нэгэн системийн өвчнүүд
  • Хар тамхины хамаарал
  • Сэтгэцийн өвчин

Имплант суулгахад насны хязгаар байдаг уу?

Имплант суулгахад насны доод хязгаар гэж байдаг. Эмэгтэй хүмүүст 18-19 нас хүртэл, эрэгтэй хүмүүст 20-22 нас хүртэл ясны өсөлт хөгжилт нь бүрэн дуустал имплант суулгахгүй байх заалттай. Харин имплант суулгаж болохгүй насны дээд хязгаар гэж бараг байхгүй. 

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл