Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Энгийн металл аппарат, Өөрөө түгжээтэй аппарат
Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.
Нүдэнд ил харагддаг аппарат – Энгийн металл аппарат & Өөрөө түгжээтэй аппарат гэж юу вэ?
Нүдэнд ил харагддаг аппаратууд нь шүдний гажиг засал-д хамгийн өргөн хэрэглэгддэг, шүдний гадна талд суурилуулагддаг шүдний гажиг заслын аппаратууд юм. Эдгээр аппаратууд нь шүдний байрлал, эгнээ, зуултыг өндөр нарийвчлалтай хянаж, аажмаар зөв байрлалд оруулах боломжийг олгодог.
Нүдэнд ил харагддаг аппаратууд гэж юу вэ?
Эдгээр аппаратууд нь шүдний гадна талд байрладаг тул эмчид шүдний хөдөлгөөнийг бүрэн хянах боломж олгодог. Ялангуяа шүд давхарласан, мурийсан, зуулт зөрсөн, эсвэл төвөгтэй гажигтай тохиолдолд хамгийн үр дүнтэйд тооцогддог.
Нүдэнд ил харагддаг аппаратууд нь найдвартай, бат бөх хийцтэй тул хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд адилхан тохиромжтой.
Энгийн металл аппарат
Энгийн металл аппарат нь шүдний гажиг засалд хамгийн түгээмэл хэрэглэгддэг, авагддаггүй аппарат юм. Олон арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд эмчилгээний үр дүн, найдвартай байдал нь бүрэн батлагдсан.
Яагаад металл аппарат үр дүнтэй вэ?
- Титан материалаар хийгддэг тул бат бөх, биед харшил багатай
- Зажлалтын даралт, гадны нөлөөнд тэсвэртэй
- Шүд бүрийг тусад нь нарийн хөдөлгөх боломжтой
- Төвөгтэй гажгийг засахад хамгийн тохиромжтой
- Бусад аппаратуудтай харьцуулахад хамгийн боломжийн үнэтэй
Эмчилгээний явц
- Сард 1 удаа чангалгаа хийгдэнэ
- Шүд аажмаар, аюулгүй хөдөлнө
- Зүүх хугацаа дунджаар 1–3 жил
- Резинэн бөгжийг хүссэн өнгөөр сонгож болно
Өөрөө түгжээтэй аппарат
Өөрөө түгжээтэй аппарат нь энгийн метал аппаратын илүү орчин үеийн, сайжруулсан хувилбар юм. Энэхүү аппарат нь резин хэрэглэхгүйгээр шүдийг хөдөлгөдөг тусгай механизмаар ялгардаг.
Онцлог давуу тал
- Резингүй тул шүд илүү цэвэр, эмх цэгцтэй харагдана
- Шүд хөдөлгөх үеийн үрэлт багасна
- Өвдөлт, зовиур харьцангуй бага
- Чангалгаа хоорондын хугацаа урт
- Шүд засрах хугацаа богиносох хандлагатай
- Шүдний сурвалжийн шимэгдэл бага
Эдгээр давуу талаас шалтгаалан өөрөө түгжээтэй аппарат нь тав тух, хурдан үр дүнг чухалчилдаг хүмүүст илүү тохиромжтой.
🦷 Мэргэжлийн зөвлөгөө, цаг захиалга
Аппаратын сонголт нь таны шүдний гажиг, зуулт, нас, амьдралын хэв маягаас хамаардаг тул шүдний гажиг засалч эмчийн үзлэг зайлшгүй шаардлагатай.

13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхарт
Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Emart-ийн баруун талд, Akoya Mall center, 4 давхарт 4002 тоотШүдний эмчилгээ
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.







