Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Байнгын шүдний эмчилгээ

Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.

01

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Байнгын шүдний эмчилгээ

Байнгын шүдний эмчилгээ нь шүдний цоорол, мэдрэлийн үрэвсэл, буйл, тулгуур эдийн үрэвсэл зэрэг амны хөндийн олон асуудлыг эмчилж шүдийг аль болох хадгалж үлдэх зорилготой эмчилгээ юм. Prodent шүдний эмнэлэг нь орчин үеийн тоног төхөөрөмж, туршлагатай эмч нарын багтайгаар шүдний эмчилгээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, өвдөлт багатай хийж байна.

🦷

Оношилгоо

  • Шүдний дэлгэмэл рентген зураг
  • Оношилгоо, зөвлөгөө
🛡️

Урьдчилан сэргийлэх эмчилгээ

  • Эрдэсжүүлэх эмчилгээ, фторт түрхлэг
  • Сийлант /цоорлоос хамгаалах ломбо/
⚕️

Шүдний эмчилгээ

  • Цоорлын эмчилгээ
  • Сувгийн эмчилгээ
⚕️

Тулгуур эдийн эмчилгээ

  • Өнгөр, чулуу цэвэрлэгээ
  • Тулгуур эдийн эмийн эмчилгээ
  • Тулгуур эдийн мэс заслын эмчилгээ

Гоо зүйн эмчилгээ

  • Шүд цайруулах эмчилгээ
  • Шүдний толбын цайруулалт
  • Шүдний сувгийн цайруулалт
  • Шүд пааландах
  • Hollywood smile буюу бүрээс, нүүрэвч эмчилгээ

Оношилгоо

Шүдний рентген зураг нь ердийн үзлэгээр харагддаггүй амны хөндийн далд бүтцийг ажиглах орчин үеийн оношилгооны чухал хэрэгсэл юм.

Шүдний рентген зураг болон эмчийн бодит үзлэгийн тусламжтай таны амны хөндий дэх асуудлыг илрүүлж эрт үед нь эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цаашдын эмчилгээний төлөвлөгөөг гаргахад чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл →
55 1

Урьдчилан сэргийлэх эмчилгээ

56
Сийлант /Цоорлоос хамгаалах ховил битүүлэгч/

Сийлант нь шүдний гадаргуу дахь ховил хонхорыг хамгаалалтын материалаар дүүргэснээр тэрхүү ховил хонхорт хоолны үлдэгдэл болон бактерийн хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлж шүд цоорохоос хамгаалдаг эмчилгээний арга юм.

Эрдэсжүүлэх фторт түхрлэг

Шүдний өнгөрт агуулагдах бактери нь нүүрс ус задлан хүчил үүсгэж, шүдийг сулруулдаг. Фторт гелэн түрхлэг нь шүдэнд фторын ион шингээж, эрдэсжүүлэн бат бөх болгож, цоорлоос урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл →

Шүдний эмчилгээ

“Сувгийн эмчилгээ” нь шүдний хөндийд байрлах судас, мэдрэлийн багцыг эмийн болон мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ юм.

Энэ эмчилгээг олон хүн “мэдрэл тасдах” гэж ойлгодог бөгөөд шүдийг авч хаялгүйгээр хадгалах хамгийн чухал арга юм.

REENDO буюу дахин сувгийн эмчилгээ нь өмнө хийгдсэн сувгийн эмчилгээг сайжруулж, халдвар дахин үүсэхээс сэргийлдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл →
57

Тулгуур эдийн эмчилгээ

Тулгуур эдийн эмчилгээ нь буйл, яс, шүдийг тогтоон барьж байдаг эдүүдийг эрүүл байлгах зорилготой эмчилгээ юм.

Буйлны үрэвсэл, тулгуур эдийн өвчин нь эхний үед зовиургүй явагддаг боловч эмчлэхгүй удах үед шүд суларч, унах эрсдэлтэй байдаг.

Өнгөр, чулуу цэвэрлэгээ

Шүдний гадаргуу дээр хуримтлагдсан өнгөр, чулууг мэргэжлийн аргаар цэвэрлэж буйлны үрэвслийг бууруулна.

Тулгуур эдийн эмийн эмчилгээ

Буйл болон тулгуур эдийн үрэвслийг намдаах, халдварын тархалтыг зогсоох зорилгоор эмийн эмчилгээ хийгдэнэ.

Тулгуур эдийн мэс заслын эмчилгээ

Хүнд хэлбэрийн тулгуур эдийн өвчний үед мэс заслын аргаар эмчилгээ хийж шүдийг хадгалж үлдэх боломжийг нэмэгдүүлдэг.

53

Гоо зүйн эмчилгээ

58
Байнгын ломбо

Ломбо нь шүдний анатомийн хэлбэр, үйл ажиллагааг сэргээж, цоорсон хэсгийг нөхөн сэргээх эмчилгээ юм.

Шүд цайруулах

Цай, кофе, тамхи зэрэг хэрэглээнээс үүссэн шүдний өнгөний өөрчлөлтийг арилгаж, инээмсэглэлийг сэргээдэг эмчилгээ юм.

Дотроос цайруулах

Шүдний дотоод өнгөний өөрчлөлтийг засах зориулалттай эмчилгээ юм.

Паалан сэргээх

Шүдний паалан нь хамгаалалтын давхарга бөгөөд үүнийг сэргээснээр шүдний бат бөх байдал болон гоо сайхныг сайжруулдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл →
Prodent эмнэлгийн давуу тал
✓ Туршлагатай эмч нар
✓ Орчин үеийн тоног төхөөрөмж
✓ Өвдөлт багатай эмчилгээ
✓ Олон улсын стандарт
✓ Аюулгүй ариутгал
✓ Найдвартай үйлчилгээ

Шүдний эмчилгээний зөвлөгөө авах

Манай эмчид үзүүлж шүдний асуудлаа эрт оношлуулж эмчлүүлээрэй.

Цаг захиалах

Салбарын хаяг байршил:

salbar 1 1
Салбар1📍 13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
prodent salbar 2
Салбар2📍 Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхарт

Бусад үйлчилгээ

Зөвлөгөө мэдээлэл

Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.