A Woman White Shirt Touching her Jaws
эрүү мултрах гажиг

Эрүү мултрах гажгийн тухай

Эрүү мултрах гажиг гэдэг нь эрүүг бүрхэж байдаг булчин-яс-үе мөчний дараалал гажих эсвэл эрүүний үе мөчийг бүрхэж байгаа булчин, зөөлөн эд, үе мөчний диск гэмтвэл амаа сайн ангайж чадахгүй байх болон амаа ангайх бүрд эрүүнээс тог тог гэсэн чимээ гарах шинж тэмдэг илэрнэ.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Эрүүний ястай залгаатай нүүр болон хүзүүний булчингууд цочирдсоноор толгой хүзүү өвдөлт хамт илрэх тохиолдол их байдаг бөгөөд гэмтсэн зүгийн эрүүний үе гүйцэд нээгдэхгүйгээс нүүр далийх нь ч их байдаг. Ийм шинж тэмдэг илрэх үзэгдлийг “Эрүүний үе мөчний гажиг” хэмээн нэрлэдэг.

Эрүүний үе мөчний гажгийн шалтгаан

  • Байнгын стресс, цочирдох
  • Нэг талаараа хоолоо зажлах, шүдээ хооронд хэт чанга зуух, хатуу хоол хүнсэнд хэт дурлаж идэх гэх мэт буруу зуршлаас
  • Шөнө шүдээ хавирах эсвэл доошоо харж унтах зуршил
  • Архаг ядаргаа
  • Авто замын осол мөн спортоос үүдсэн гэмтэл
  • Нуруу сээрний эмгэг ( Нуруу сээрний тэнцвэргүй баланс, хүзүүний диск)

Эрүүний үе мөчний гажгийн шинж тэмдэг

  • Амаа ангайлгах болон жимийхэд хэцүү.
  • Амаа ангайлгахад ‘ Таг таг’ гэсэн чимээ гарах бөгөөд , ‘түржигнэн’ зууранги хөдөлнө.
  • Эрүүний үеэр хөндүүрлэж өвдөх ба, эргэн тойрны хүзүү болон мөр, толгой хүртэл хатуурч тээглэнэ.
  • 2,3,4р хурууг нийлүүлэн амандаа хийхийг оролдоход сайн багтахгүй байх.
  • Эвшээх буюу амаа томоор ангайлгах тохиолдолд сайн хаагдахгүй байх.
  • Толгой таллаж өвдөн анхаарал суларна.
  • Хангалттай амарсан ч гэлээ архаг ядаргаа арилахгүй байх.
  • Толгой эргэх, чих шуугих, нулимс гарах, ойлголт удаашрах, хоолны дуршлын өөрчлөлт гэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Эрүүний үе мөчний гажгийн эмчилгээ

Эмч рентген зураг авах замаар мултрал байгаа эсэхийг баталгаажуулах боломжтой. Оношлогооны дараа эмч эмнэлэгийн аргаар эрүүний байрлалыг өөрчилдөг. Юуны өмнө мултарсан эрүүний эмчилгээ нь эрүүний үеийг ердийн байрлалд нь шилжүүлэх явдал юм. Үүнийг эмч хийх ёстой.

Доод эрүү гэмтсэний дараа нөхөн сэргээх хугацаанд хатуу, хатуу хоол идэж болохгүй. Үр тариа, нухаш шөл болон бусад зөөлөн хоолыг хэрэглэхийг зөвлөж байна

Эрүүний үе мөчний гажиг хэмээгээд зөвхөн эрүүний үеийг эмчлэх явдал нь түр зуурын үр дүнгээр дуусах нь элбэг. Эрүүний үеийг барьж байдаг булчин түүнээс гадна эрүүний үе мөчний хөдөлгөөний тэнхлэг болох нурууг хүртэл хамтад нь тэнцвэржүүлж байж дахин давталтаас сэргийлдэг байна.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл