Фтор гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ?

Таны бодлоор фтор гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ? гэх асуултанд хариулж мэдэх үү? Тэгвэл бид танд тусалъя. Фтор нь хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа агуулагддаг эрдэс бодис бөгөөд хүнсний нэмэлт тэжээл болдог. Энэхүү тэжээллэг бодис нь шүд цоорох өвчний эхэн үе, хөгжлийг зогсоож, эсрэгээр, шинэ яс үүсэх үндсийг өдөөдөг байна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Фторын хэрэглээг хоолны тэжээлийн дэглэмд оруулан тааруулан хэрэглэх хэрэгтэй юм. Тухайн хүний хэрэглэх фторын хэмжээ нь тухайн хүний наснаас хамааран янз янз байдаг.

  • 0-6 сар: өдөрт 0.01 миллиграмм.
  • 7-12 сар: өдөрт 0.5 мг.
  • 1-ээс 3 жил хүртэл: өдөрт 0.7 мг.
  • 4-8 жил: өдөрт 1.0 мг.
  • 9-13 жил: өдөрт 2.0 мг.
  • 14-18 насны эрэгтэйчүүд: өдөрт 3 мг.
  • 18-аас дээш насны эрэгтэйчүүд: өдөрт 4 мг.
  • 14-өөс дээш насны эмэгтэйчүүд: өдөрт 3 мг гэх хэмжээгээр хэрэглэх ёстой.
Фторыг шим тэжээлийн бодис болгон дэлхийн зарим хотод усанд нэмдэг. Гэхдээ та цай, кофе, савласан ус, сам хорхой, үзэм, овьёосны будаа гэх мэт олон төрлийн хоол хүнсний хэрэглээнээс авах боломжтой ба эсвэл шүдний эмнэлэгт 6 сар тутамд фторыг шууд түрхэх боломжтой.
A Toothbrushes and Toothpaste on a White Surface

Хүний биед нөлөөлөх фторын үүрэг

Фторыг зөв хэмжээгээр хэрэглэх нь хүмүүст ихээхэн тустай боловч энэ бодис нь бидний биед хоёр үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, шүдний пааланг хамгаалж, суларсан үед нөхөн сэргээхэд тусалдаг. Ингэснээр цоорхой үүсэхээс сэргийлнэ. Нөгөөтээгүүр, фтор нь ясны өсөлтөд хувь нэмэр оруулж, ясны эрүүл хөгжлийг дэмждэг.

Фтор нь шүд цоорохоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ шүдний пааланг бэхжүүлдэг бөгөөд энэ нь шүдийг бүрхэн хамгаалалт бий болгодог. Энэ нь цоорхой аль хэдийн үүссэн тохиолдолд үүнийг сэргээхэд тусалдаг.

Шүдний оо ба фтор

Фтор агуулсан шүдний оо нь цоорлоос урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй байдаг. Гэхдээ энэ нь бага насны хүүхдийн фторын хэрэглэх хэмжээнээс ихээхэн нэмэгдүүлсэн байдаг учир хүүхэд үүнийг залгих нь улмаар хүүхдийн фторын хэрэглээ хэтэрхий ихсэх, даамжрах хандлагатай байна.

Судалгаанаас харахад 6-аас доош насны хүүхдүүд нэг сойздоо шүдний ооноос 0.3 мг хүртэл хэмжээний фторыг залгидаг байна. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдээ 6 нас хүртэл нь шүдний оо, бусад фторт бүтээгдэхүүнд хяналт тавихыг зөвлөж байна. Мөн хүүхдэд тохирох хэмжээний фторт оо хэрэглэх нь чухал бөгөөд энэ нь хүүхдийн наснаас хамаарна.

Set of zero waste oral products

Фтор агуулсан шүдний оо хэрэглэх зарим ерөнхий зөвлөмжүүд

  • Өдөрт хоёр удаа сойз угаана.
  • 3-аас доош насны хүүхдийн анхны шүд гарсан даруйд нэг ширхэг будааныхаас ихгүй хэмжээтэй фтор агуулсан шүдний оо түрхэх хэрэгтэй.
  • 3-6 настай хүүхдэд вандуйны чинээ хэмжээний зуурмаг хэрэглэх хэрэгтэй.
  • Фтортой ам зайлагч нь шүд цоорох өвчний эсрэг шүдээ бэхжүүлэх бас нэг арга юм. 6-аас дээш насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөж байна.
Шүдний эмчилгээнд фторын өөр нэг хэрэглээ бол хэрэв та цооролт ихтэй бол шүдний эмч таны үзлэгийн үеэр фторыг шууд шүдэнд түрхэж болно. Энэ нь гель, хөөс эсвэл ам зайлагч байж болно.

Фторын хэт их хэрэглээтэй холбоотой эрсдэл

Фтор нь шүдний пааланг бэхжүүлж, цоорохоос сэргийлдэг тул шүдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч хэргэлээ нь илүүдвэл ихээхэн хор нөлөөтэй байдаг. Энэ нь амны хөндийн гадаад байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг шүдний флюороз гэж нэрлэгддэг эмгэгийг үүсгэдэг.

Шүдний флюороз нь шүд үүсэх үед фторын хэт их хордлогын үед үүсдэг эмгэг юм. Энэ нь фторын өндөр агууламжтай ус, шүдний оо, фторын нэмэлт тэжээлээс үүдэлтэй байж болно. Флюорозын шинж тэмдэг нь шүдэн дээрх цагаан толбо эсвэл зурааснаас эхлээд хүрэн толбо хүртэл байдаг.

Илүүдэл фторын хэрэглээ нь хүнд тохиолдолд шүдний паалан нь барзгар, сүвэрхэг болдог. Хэдийгээр флюороз нь өвдөлт, эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэггүй ч энэ нь хүний гадаад гоо сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмж, инээмсэглэлд, өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг.

Шүдний эмчилгээ

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл