Хүүхдийн шүд давхар ургах

Хүүхдийн шүд өвдөхөөс гадна хүүхдийн шүдний гажиг хамгийн томоохон асуудлуудын нэг байдаг. Хүүхдийн шүдний гажиг гэдэг нь шүдний ургалтын явцад шүд нааш цааш ургах, шүдний байрлалаас болсон эрүү нүүрний гажиг,шаймий болох эсвэл хүүхдийн шүд давхар ургах гэх мэт юм.

Хүүхдийн сүүн шүд дунджаар 6 наснаас эхлэн унаж, байнгын шүдээр солигдож эхэлдэг. Шүд солигдлын явцад сүүн шүд өөрөөрөө унахгүй удах, байнгын шүд давхар эсвэл далий ургах гэх мэт асуудлууд үүсэх нь элбэг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүд давхарлаж ургах нь дараах шалтгаантай байж болдог.

  • Хөдөлгөөнд орсон шүдэнд хүрэх эсвэл хазах үед хүүхдэд өвдөлт мэдрэгддэг учраас хүүхэд тухайн шүдээрээ хоол хазаж, зажлахгүй байснаас болж шүд унах үйл явц удааширч байнгын шүд давхар ургах.
  • Сувгийн эмчилгээ хийлгэсэн эсвэл цоорол хүндэрч мэдрэл рүүгээ орсон тохиолдолд сүүн шүдний ёзоор шимэгдэхгүй, шүд өөрөөрөө унахгүй байх.
  • Хүүхдийн эрүүний нумны хөгжил муу байснаас болж байнгын шүднүүд эрүүний нуманд багатахгүй бөөгнөрч ургах.

Хүүхдийн сүүн шүд нь 6 сартайгаас нь эхэлж ургахдаа хөрөөний ир шиг арзгар ургадаг байна.Хүүхэд энэ шүдээрээ юм зулгааж, хазаж идсэнээр уг шүд нь тэгширч хэвийн шүд болж улмаар элэгдэл үүсч аажмаар хөдөлгөөнд орж 7 нас хүртэл бүрэн гүйцэт унаж дуусан ясан шүд ургадаг байна.

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолыг бэлтгэж өгөхдөө хэт зөөлөн зутан, нухаш хэлбэрээр бэлтгэн өгснөөр сүүн шүдний элэгдэл удааширч дараагийн ясан шүд цухуйх, байрлах орон зай үгүй болсноор шүдний ургалтын гажиг, далий шүд, шүд давхарлаж ургах нөхцөл бий болох шалтгаан болдог байна.

хүүхдийн шүд давхар ургах
хүүхдийн шүд давхар ургах

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүүхдэд хатуулаг чанар бүхий хоол хүнс /мах, ааруул, алим, түүхий лууван гэх мэт/ байнга идүүлж байх. Ингэснээр хөдөлгөөнд орсон шүднүүдийн унах хугацааг хурдасгах ба зажлах үйл хийснээр эрүүний нум тэлж байнгын шүд ургах зай үүсэх зэрэг маш чухал ач холбогдолтой юм.

Нэгэнт давхарлаж ургасан бол яах вэ?

Мэргэжлийн эмч, эмнэлэгт цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай. Шүдний бөөгнөрөлийг гажиг заслыг шүдний зориулалтын аппаратаар засах ба цаг алдалгүй эмчилгээг бага дээр нь хийх тусам эмчилгээний чанар сайн, аппарат зүүх хугацаа богино байна.

Сүүн шүд нь унаж байнгын шүд гараад ирэхлээр гараад ирэхээр шүд хоорондын зай хол хол байрлалтай байдаг болохоор зарим эцэг эхчүүд шүдний гажиг гэж андуурах тохиолдол байдаг энэ бол шүдний гажиг биш юм. Зайтай шүднүүдийг хэсэг хугацаанд харах, ажиглах хэрэгтэй.

Дараа дараачийн шүднүүд ургаад шүдний зай хооронд шүд ургаад шахагдаад шүд эмх цэгцтэй болох тохиолдол байдаг.

Prodent dental clinic – Шүдний эмнэлэг

Шүдний гажиг заслын эмчилгээ

Шүдний гажиг заслын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Шүдний Аппаратыг урьдчилгаа төлбөргүй, зээлээр хуваан төлөх боломжтой.

Онцлох Аппарат: Синержи Аппарат – Энэхүү аппарат нь зөвхөн байрлалын гажиг үүссэн шүднүүдийг хөдөлгөж, бусад шүднүүдэд хүч үйлчилдэггүй учраас өвдөлт харьцангуй бага.

Мөн шүдний сурвалжийн шимэгдэл үүсгэдэггүй гэдгээрээ маш том давуу талтай.

Аппарат зүүх шатлал:

  • Та эхлээд манай гажиг заслын эмчид үзүүлэх цаг аваад зөвлөгөө авна.
  • Аппарат зүүхээр болсон тохиолдолд манай салбарт зургаа авхуулаад (2 зураг 50000₮, зарим тохиолдолд гажгийн онцлогоос шалтгаалаад нэмэлт зураг авхуулах тохиолдол байдаг)
  • 3 хоногийн дараа оношилгооны хариутай танилцаад аппарат зүүх цагаа авна.
  • Сонгосон Аппаратнаас шалтгаалан сардаа эсвэл 2-3 сар тутамд нэг удаа ирж Аппаратаа чангалуулна.

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл