Хүүхдийн шүд ургах үеийн зовиур

Хэрвээ таны хүүхдийн шүд ургаж байгаа бол таны хүүхдэд хүүхдийн шүд ургах үеийн зовиур илэрч байгаа юм биш биз дээ!

Хүүхэд бүрийн шүд өөр өөр үед ургадаг. Ихэвчлэн 6 сартайдаа хүүхдийн анхны цахиур цухуйж эхэлдэг ч, зарим хүүхдийнх ой өнгөрөөд гардаг. Маш цөөхөн тохиолдолд 2 сартай хүүхдийн шүд нь цухуйсан тохиолдол байдаг.

Хүүхдэд 3 нас хүртэл нь 20 ширхэг сүүн шүд ургадаг. Унаж, шинэчлэгдэхгүй араа шүднүүд 6 настайд нь ургана. Зарим шүд бусдаасаа илүү зовиуртай цухуйх нь бий. Хамгийн анхны шүд хамгийн зовиуртай байж ч болно. Араа шүднүүд ургахдаа өвдөх нь их элбэг байдаг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Ихэвчлэн анхны шүд үүдэн шүднүүд байдаг. Шүд гарах дөхөөд ирэхээр хүүхдийн буйл хавдаж, улайж, юм идэхэд хэцүү болж эхэлдэг. Зарим хүүхдийн буйлан дээр устай цэврүү ч үүсэх нь бий. Энэ цэврүү нь ямар нэгэн хор нөлөөгүй, эмчилгээ шаардагдахгүй, зөвхөн шүд ургаж байгаатай холбоотой үзэгдэл юм.

Хүүхдийн шүд сул, хөдөлгөөнтэй болсон бол шүдний эмчид хандан зөвөлгөө авах хэрэгтэй. Учир нь хүүхэд тэр шүдээ залгих эрсдэлтэй байдаг. Нөгөөтэйгүүр шүд нь хөдөлж байх үед хүүхдийг хөхүүлэхэд төвөгтэй байдаг.

Зарим хүүхдийн шүд олноороо зэрэг ургадаг. Гэхдээ ихэнх хүүхдүүд шүд цухуйх үеийг ямар ч зовиургүй хэвийн даван туулдаг.

Харин зарим нэг хүүхэд шүд ургах үед маш их зовиуртай байдаг. Хүүхдийн шүд цухуйх үед дараах шинж тэмдэгүүд илэрдэг

Хүүхдийн шүд ургах үеийн зовиур
Хүүхдийн шүд ургах үеийн зовиур

Шүд ургах үед тэр тусмаа анхны шүд ургах үед ямар зовиурууд илэрч болох вэ

  • Шүлс ихээр гоожно
  • Аливаа зүйлийг амандаа хийж хазна, зулгааж татаж байгаа нь ажиглагдна
  • Уур уцаартай болж аргадахад хэцүү болно
  • Хүүхэд тайван бус болж уйлагнана
  • Хооллоход бэрхшээлтэй болж хоолны дуршил нь өөрчлөгднө
  • Шөнө сэрэх тоо нэмэгдэнэ, нойрондоо муудах
  • Бага зэрэг халуурч болно
  • Хацраар нь тууралт гарч болно
  • гараа хазах,
хүүхдийн шүд ургах үеийг зовиур
хүүхдийн шүд ургах үеийг зовиур

Авах арга хэмжээ нь

Зовиур илэрч буй хүүхдийн буйлыг цэвэрхэн гараараа бага зэрэг дарж өгөхөд хүүхэд тайвширдаг. Эцэг эхчүүд гараа сайтар цэвэрлээд хуруугаараа шүд цухуйх гэж буй буйлан дээр зөөлхөн дарж эсвэл цэвэрхэн даавуу хазуулах хэлбэрээр хүүхдээ тайвшруулж болно.

Хэрвээ таны хүүхдийн шүд цухуйж байгаатай холбогдуулан хүүхэд тань хоол идэж өгөхгүй байвал халбага, угж хэрэглэхгүй, нухаж шингэрүүлсэн хоолыг аягаар уулгах, зутан шөлөнд талх дэвтээгээд аманд нь хийх хэлбэрээр хооллож болно.

Хүйтэн жин тавихад хүүхдийн хавдаж улайсан буйл зүгээр болдог. Ийм үед дотроо шингэн агуулсан хүүхдийн хаздаг тоглоомыг хөргөгчинд хөргөөд хүүхдэд хазуулж, хүйтэн жин тавьж болно. Гэхдээ буйланд хэтэрхий удаан хүйтэн жин тавьж болохгүй.

Иймээс хүүхдэд хүйтэн банана, лууван бариулж, хазуулж тайвшруулж болно. Нөгөөтэйгүүр хүүхэд их зовиурлаад байвал мэргэжлийн эмч, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Prodent dental clinic– хүүхдийн шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна. Хүүхдийн эмчилгээнд баримталж буй орчин үеийн чиг хандлага бол өвдөхөөс урьтаж эмчлэх буюу урьдчилан сэргийлэх эмчилгээнд чиглэж байна.

Бага насны хүүхдийн тэвчээрийн хугацаа богино байдагтай уялдуулан бид хүүхдийн эмчилгээг богино хугацаанд өвдөлт мэдрүүлэхгүйгээр хийхийг зорьдог. Цоорлын болон сувгийн эмчилгээ нь зарчмын хувьд насанд хүрэгчдийн эмчилгээтэй ижил явагдана.

Хүүхдийн эмчилгээ:

– Амны хөндийн бүрэн үзлэг оношилгоо
– Сүүн шүдний ломбо
– Ховил битүүлэх наалт
– Фторт цагаан түрхлэг /бүх шүдэнд/
– Хүүхдийн сүүн шүд авах

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл